Мэдээ мэдээлэл

Бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд гадасны удирдлагуудад хэрхэн тусалдаг вэ? 

Бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхээр дуудагддаг.

Энэ мэдээ TheChurchNews.com-ын зөвшөөрлөөр тавигдсан болно. Хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэлд тавихыг хориглоно.


 

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Сүмийн мэдээ, нийтэлсэн Сиднэй Уокэр

Ерөнхий гарын авлагын 12-р сарын шинэчилсэн хувилбар дахь нэр томьёоны өөрчлөлтийн улмаас олон гадас хариуцсан ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхийг бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх гэж нэрлэх болж байгаа бөгөөд энэ нь албан ёсны дуудлага болж байна.

1-р сарын 4-нд Бүсийн дал, гадасны ерөнхийлөгч, гадасны зөвлөхүүд, олон гадас хариуцсан ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдэд хаягласан мэдэгдэлд энэхүү өөрчлөлт болон дуудлагын талаарх нэмэлт тайлбар, мэдээллийг өгсөн (Ерөнхий гарын авлагын 25.3.7-г үзнэ үү.)

Бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх гэж хэн бэ?

Бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх нь гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн хэрэгцээнд дэмжлэг үзүүлдэг. Тэд дээд зөвлөл, гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороо, гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдэд үүрэг хариуцлагынх нь талаар заахад гадасны ерөнхийлөгчдөд тусалдаг.

Мэдэгдлийн дагуу эдгээр зөвлөх нь бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор үйлчлэх ба Бүсийн далын гишүүдтэй хамтарч ажиллан, ихэнхдээ 3-5 жилийн турш үйлчилнэ. Энэ нь үйлчлэлийн номлолын дуудлага биш юм.

Нөхцөл байдлаас шалтгаалан, нэг хүн эсвэл нэг хос зохицуулах хороо тус бүрд дуудагдаж болно (зохицуулах хороо нь нэг бүс дэх тодорхой хэдэн гадас, номлолыг багтаах ба Бүсийн далын зөвлөлийн удирдлага доор байна).

Энэ өөрчлөлт нь ямар учиртай вэ?

Сүмийн санваар, гэр бүлийн хэлтэс дэх бүсийн туслах менежер Робэрт Смит ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчдөд хандан энэ шилжилт нь тойргийн гэр бүлийн түүх, номлогчийн ажлын хуваарилалттай нийцэх юм хэмээн тайлбарласан.

Тэрээр бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдийг асуултуудад хариулж, хамгийн сайн туршлагуудыг хуваалцах “гадасны удирдлагын амьд эх сурвалж” хэмээн тодорхойлсон юм.

Ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхийн энэхүү дуудлага байснаар гадас хэн нэг бодит хүнийг авчирч, тойргийн ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгтэй шууд харьцдаг гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороонд сургалтаар дамжуулан дэмжлэг үзүүлэх болно.

Энэ нь үр дүнгээ өгч, аврал хийгээд мөнх оршихуйн ажлын хүрээнд зорилго, зорилтоо үргэлжлүүлэн биелүүлэхэд гадсанд туслах болно” хэмээн Смит нэмж хэлсэн.

Бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх юу хийдэг вэ?

Мэдэгдэлд бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх хэрхэн зохицуулах зөвлөлд орсон гадас бүрд гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхэд нь туслах талаар хэд хэдэн арга замыг тусгаж өгсөн байна. Жишээ нь, тэд гадасны хэрэгцээ, гадасны удирдлагуудад үзүүлсэн үйлчлэл, үйл явцын тайлангийн талаар Бүсийн далын зөвлөлтэй тогтмол уулзаж зөвлөлдөнө.

Гадасны ерөнхийлөгч, гадасны бусад удирдагчид дэмжлэг үзүүлэхийн тулд тодорхой сэдвүүд дээр зааварчилгаа өгч болно. Үүнд:

  • Гадас, тойрогт ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил зохион байгуулах

  • Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн үүрэг хариуцлага

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн үр дүн бүхий зохицуулах уулзалт

  • Тойргийн төлөвлөлт ба зорилго тавилт

  • Ариун сүмийн бэлтгэл

  • Шинэ ба эргэн ирж буй гишүүдэд ариун сүмийн баптисмын талаарх анхны туршлагаа олж авахад нь туслах

  • Гишүүдэд тохинуулснаар тэд утга учир бүхий гэр бүлийн түүхийн туршлага олж авна.


Эх сурвалж

Дараах нэмэлт эх сурвалжуудыг ашиглах боломжтой.

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдлагын зааварчилгааны видеонууд

  • Миний дуудлага дахь гэр бүлийн түүхийн дуудлагын талаарх мэдээлэл

  • Удирдлага, дуудлагын талаарх Рүүтстэк онлайн хичээл

  • FamilySearch.org дахь тусламж үзүүлэх хэсэг

  • Temple.ChurchofJesusChrist.org дахь Ариун сүмд бэлтгэх эх сурвалж

Бүсийн далын зөвлөлийн хүсэлтээр танилцуулга, дэмжлэг үзүүлэх эх сурвалжуудыг Санваар, Гэр бүлийн хэлтэс дэх бүсийн туслах менежер ашиглах боломжтой болсон.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.