Мэдээ мэдээлэл

Азийн Хойд бүс РүүтсТэк 2022 үйл ажиллагаанд бэлтгэж байна 

Салбар хуралдааныг 64 хэлээр үзэх боломжтой боллоо

RootsTechAreaMemes.JPG

РүүтсТэк үйл ажиллагаа тун удахгүй буюу 2022 оны 3-р сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Өнгөрсөн жилүүдэд Юта мужийн Солт Лэйк Сити эсвэл Английн Лондон хотод олон мянган хүн РүүтсТэк Коннэкт Гэр бүлийн түүхийн чуулганд оролцохоор хуран цуглардаг байсан. Харин энэ жил уг үйл ажиллагаа бүрэн онлайнаар мөн үнэ төлбөргүй болно. Азийн Хойд бүсийн гэр бүлийн түүхийн мэргэжилтнүүд үүнийг орон нутгийнх нь хэлээр хүргэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн чуулган онлайнаар болоход салбар хуралдааныг бүсийн зургаан хэлээр дамжуулсан. Энэ жил уг тоо өсөж, салбар хуралдааныг 64 хэлээр үзэх боломжтой боллоо. Яг одоо бүртгүүлж бидэнтэй нэгдээрэй. Өвөг дээдсээ олж, тэднийг санан дурсах шинэ арга замуудыг баяртайгаар олоорой. Энэхүү холбоосыг гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцана уу.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.