Мэдээ мэдээлэл

Ахлагч Наттрас Тонга улсын ард түмэнд тохиолдсон байгалийн гамшгийн дараа тэдэнд хэрхэн тусалж болох талаар хуваалцлаа 

Энэ долоо хоногт, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Номхон далайн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч К.Брэтт Натрэсс “1-р сарын 15-ны өдөр Тонга улсад болсон галт уулын дэлбэрэлт, цунамигийн дараа дэлхий даяар тус улсын ард түмэнд үзүүлж буй хайр энэрэлд гүнээ талархаж байна. 

Өөр бусад улс орны Сүмийн гишүүд Тонга улсын ард иргэдэд туслахыг хүсвэл Сүмийн хүмүүнлэгийн санд эсвэл өөр бусад хүмүүнлэгийн байгууллагад хандив өргөхийг зөвлөе. Та бүхний залбиралд мөн хайр энэрэл, сэтгэлийн дэмжлэгээ илэрхийлсэн зурвасуудаа сошиал дээр нийтэлсэнд талархаж байна” гэж хэллээ.

2022 оны 1-р сард Тонга улсад болсон галт уулын дэлбэрэлт, цунамигийн дараа дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүд уран бүтээлээрээ дамжуулан тус улсын ард түмний төлөө залбирч, хайр энэрлээ илгээж байна. 2022. Intellectual Reserve, Inc. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.