Мэдээ мэдээлэл

‘Ирээд, Намайг Дага’ хөтөлбөр Сүмийг гэр бүл, гэр бүлээр нь өөрчилж байна 

home-centered-1a.jpeg
home-centered-1a.jpeg
Филиппин өмнөд гадасны Күэзон хот дахь Мэлвин, Хэйрон Жон, Жоб Тайлор болон Эвэлин Рондилла нар 2020 оны 4-р сарын 5-нд жил тутмын 190 дахь ерөнхий чуулганы ням гаргийн өглөөний хуралдааны дараа “Ирээд, Намайг дага”-ыг судалж байгаа нь.2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Энэ түүхийг TheChurchNews.com -ын зөвшөөрлөөр ашиглав. Бусад мэдээллийн сувгаар нийтэлж болохгүй. 


Сидни Вокэр, Сүмийн Мэдээ  

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Чуулганы төвийн индрээс “Ирээд, Намайг дага” хөтөлбөр ба үүний хувь хүн ба гэр бүлийг хүчирхэгжүүлэх хүчний талаар гэрчилснээс хойш гурван жил өнгөрчээ. 

“Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн шинэ сургалтын хөтөлбөр нь гэр бүл болгон өөрсдийн гэр орныг итгэлийн ариун газар болгохын тулд хариуцлагатай, анхааралтай үйлдэхээр хичээхэд гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх боломжтой юм” хэмээн бошиглогч 2018 оны 10-р сард тунхагласан. 

“Гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгон өөрчлөхөөр хичээнгүйлэн ажиллах” хүмүүст тэрээр дөрвөн янзын адислал амласан:  

  • “Аяндаа таны Хүндэтгэлийн өдрүүд үнэхээр баясгалантай болно” 
  • “Танай хүүхдүүд Аврагчийн сургаалаас суралцаж, түүгээр амьдрахдаа баяртай байх болно” 
  • “Таны амьдрал, гэр орон дахь дайсны нөлөө багасах болно” 
  • “Гэр бүлд тань мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч, тогтвортой үргэлжлэх болно.” 

Ерөнхийлөгч Нэлсоны амлалтыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд туршиж үзсэн хүмүүст эдгээр адислал ирэхийг Ням гаргийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл харсан. 

Teacher-Council-Meeting
Teacher-Council-Meeting
Ням гаргийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл (зүүн талаас): 1-р зөвлөх Милтон Камарго ах, Ерөнхийлөгч Марк Л.Пэйс, 2-р зөвлөх Иан И.Ньюман ах. 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

“’Ирээд, Намайг дага’ хөтөлбөрийн дагуу судруудыг судлах нь Сүмийг өөрчилж байгаа гэж би бодож байна. Энэ нь бидний зүрх сэтгэл, гэр орон, гэр бүлийг нэг нэгээр нь өөрчилж байна. … 

“Бид судраас уншихад үргэлж итгэсээр ирсэн ч, ‘Ирээд, Намайг дага’ хөтөлбөрөөр судрыг уншиж, судалж, тунгаахыг өмнөх ямар ч үеэс илүү хийж байна. Үүнийг дагаад бошиглогчийн адислал ирж байна” хэмээн Ням гаргийн ерөнхий ерөнхийлөгч Марк Л.Пэйс хэлсэн. 

Нэгдүгээр сард Хуучин Гэрээг судалж эхэлснээр хувь хүн, гэр бүлд зориулсан “Ирээд, Намайг дага” хөтөлбөр дөрөв дэх жилдээ орж бүх судруудыг тойрон судалж байна. 2019 онд Сүмийн гишүүд Шинэ Гэрээг, 2020 онд Мормоны номыг судалсан бөгөөд энэ жил Сургаал ба Гэрээг судалж байна. 

“Ирээд, Намайг дага” ба сургаалыг гэрт төвлөрөн судлах нь дэлхий даяарх Сүмийг, тэр тусмаа Ковид-19 цар тахал ба бусад хэцүү цаг үед хэрхэн адисалсан бэ? 

Хувийн Илчлэлт 

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Милтон Камарго ах гадас ба тойргийн удирдагч нартай уулзахдаа ихэвчлэн “Ариун Сүнс танд энэ долоо хоногт ‘Ирээд, Намайг дага’ гарын авлагаас судруудыг судлах үеэр юу заасан бэ?” хэмээн асуудаг. 

Колорадо мужийн нэг эгчийн хариулт Камарго ахад их тод дурсамжтай үлдсэн юм. 

“’Ирээд, Намайг дага’-аас судруудыг гэр бүлээрээ судалсан энэ саруудад судалснаар манай гэр бүл санаа зоволтоос хүч чадал руу, сорилт бэрхшээлээс гэтэлгэл рүү, дайсны нөлөөнөөс Бурхан ба Аврагчийн нөлөөлөл рүү ирж чадсан” гэж тэр хэлсэн. 

Тэрээр Аврагчийн Матай 18:19-20 дээрх үгийг эш татсан: “Би та нарт дахин хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.” 

Энэ эгчийн хариултын талаар Камарго ах “Энэ бол ‘Ирээд, Намайг дага’ Сүмийн гэр бүлүүдийн амьдралыг хэрхэн адисалж байгаагийн тод жишээ юм. Тэд нэг түвшнээс илүү өндөр, сүнслэг түвшинд очдог. Түүний хэлснээр сорилтоос гэтэлгэл рүү, дайсны нөлөөнөөс Бурханы нөлөө рүү очдог” хэмээн хэлсэн. 

home-centered-3a.jpeg
home-centered-3a.jpeg
Залуу эмэгтэй “Ирээд, Намайг дага —Хувь хүн, гэр бүлүүд” дээрээс судалж байгаа нь. “Ирээд, Намайг дага” нь сайн мэдээг гэртээ судлахад зориулсан хөтөлбөр юм.2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ерөнхийлөгч Нэлсоны чуулган дээр хэлсэн олон үгэнд Ариун Сүнсний байнгын нөлөөгүйгээр сүнслэг байдлаар аюулгүй байх боломжгүй байдгийг Камарго ах дурдсан. 

“Хэрэв бид сонсох хүсэлтэй байвал, Их Эзэнд цаг гаргах хүсэлтэй байвал Ариун Сүнсний нөлөөг амьдралдаа өдөр бүр авах боломжтой. … Бид судалж, тунгааж, сонсож мөн сэтгэгдлээ бичиж авах үедээ хувийн ичлэлтийг авах боломжтой, авах ч хэрэгтэй” хэмээн тэр онцолсон. 

Сайн мэдээний талаарх нэмэлт ярилцлага 

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Иан И.Ньюман ах дэлхий даяарх гишүүдтэй уулзахдаа бусдаас илүү их сонссон сэтгэгдэл нь: эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ сайн мэдээний талаар илүү их ярилцдаг болсон явдал юм. 

“Зөвхөн гэртээ биш, сургуулиасаа харихдаа машинд, автобусанд явахдаа, эсвэл дэлгүүр дотор явахдаа эцэх эх хүүхдүүдийн аль нэг нь эхлүүлж, эдгээр яриаг өрнүүлж байна.” 

Семинарын хөтөлбөр “Ирээд, Намайг дага”-тай уялдсан тул эдгээр ярилцлагыг өсвөр үеийнхэн мөн хийж байгааг тэр илэрхийлэв. “Семинарын адил Гэр оронд төвлөрсөн, Сүмээр дэмжигдсэн энэхүү хөтөлбөр нь гэр бүл дотроо сургаалыг хэрхэн ярилцдагийг их өөрчилж байна.”  

Технологи ба Сайн мэдээний номын сан аппликэйшны тусламжтайгаар “Ирээд, Намайг дага”-ыг хэн ч хаанаас ч, хэзээ ч үзэх боломжтой. Холбоотой эшлэлүүд ба хамааралтай мэдээллүүдийг олоход амархан. Хэрэглэгчид хувийн тэмдэглэл ба суралцах төлөвлөгөө гаргаж болно. 

“Бурханы үг болох судруудыг ийм олон хүн унших боломжтой цаг үе хэзээ ч байгаагүй” хэмээн Ньюман ах хэлсэн. 

home-centered-4a.jpeg
home-centered-4a.jpeg
Эмэгтэй “Ирээд, Намайг дага” хөтөлбөрөөс судлан, судраас уншихдаа тэмдэглэл хөтөлж байгаа нь. 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

‘Бидний зорилго бол хөрвөлт’ 

2020 онд цар тахлаас болж өвчлөл, нас баралт тархаж, эдийн засаг зогсож, сүм ба сургуулиуд хаагдаж, хүмүүс өвдөг сөгдөх үед, Хожмын Үеийн гэгээнтнүүд гэртээ Мормоны Номыг судалж байсан.  

“Судраас тууштай судалж байсан хүмүүс сүнслэг байдлаар гачигдаагүй” хэмээн Ерөнхийлөгч Пэйс хэлсэн. “Бид хамтдаа цуглараагүй ч гэсэн Ариун Сүнсний нөлөө хувь хүмүүс ба гэр бүлүүдийн дээр байж, адисалж байсан. Энэ адислал цаашид ч бидэнд өгөгдөх болно.” 

Суралцах хуваарь ямар байхаас үл шалтгаалан “Мормоны номыг өдөр бүр унших бошиглогчдын уриа хэвээр байсаар байгаа.” 

“Ирээд, Намайг дага” гарын авлага бүрийн нүүр хэсэгт “Бидний зорилго бол хөрвөлт” гэсэн гарчигтай удирдтгал хэсэг байдаг. Энэ нь Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, үүнийг судалж мөн заах бүхий л хүчин чармайлтдаа Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлэхийг уриалдаг.  

Ерөнхийлөгч Пэйс “Ариун Сүнс бол агуу багш” гэж хэлсэн. “Бид Түүний өдөөлтүүдийг сонсвол Тэр биднийг хөрвүүлдэг, ганц удаа биш-дахин дахин хөрвүүлдэг. Долоо хоногоос долоо хоног дамжин Ариун Сүнсний илчлэлт аваад байвал бид төмөр бариулыг тавихгүй байна гэсэн үг юм.” 

“Бид дэлхийн уруу таталтад автаагүй. Бидний итгэлийг сулруулж чадахгүй. Бидний итгэл өссөөр байгаа бөгөөд Аврагчийн төлөөх хүчин чармайлт маань нэмэгдсээр байна.” 

home-centered-5a.jpeg
home-centered-5a.jpeg
2019 оны 4-р сард, Пэйсийн гэр бүлийнхэн “Ирээд, Намайг дага” хичээлийнхээ нэг хэсэг болгож тоглоом хамтдаа тоглож байгаа нь. 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Зохиогчийн эрх 2021 Deseret News Publishing Company 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.