Мэдээ мэдээлэл

Бошиглогчоос ирсэн дөрвөн жилийн урилга

Ерөнхийлөгч Нэлсон 2018 оны 1-р сарын 14-өөс хойш Есүс Христийн сүмийг удирдаж байна.

russell-9.jpg

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон 2018 оны 1-р сарын 14-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 17 дахь ерөнхийлөгч болсноосоо хойш ерөнхий чуулган, олон нийтийн сүлжээ болон бусад арга хэрэгслийг ашиглан дэлхийн даяарх Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд “итгэлээр үйлдэх” хэд хэдэн урилгыг өгсөн. 

Ерөнхийлөгч Нэлсон энэхүү урилгаа саяхан буюу Нэгдүгээр сарын 1-ний өдөр олон нийтийн сүлжээнд ирэх жилийнхээ зорилгыг тавьж буй хүмүүст зориулж дахин нийтэлсэн. Түүний захиас сүнслэг байдлын сууриа бэхжүүлэх, Бурханыг ялуулах, зөрчилдөөнийг багасгаж, “түүнийг сонсох” хүчин чармайлтдаа тууштай байхыг багтаажээ.  

20210614_111954_Nilsson_LES_2781.jpg
20210614_111954_Nilsson_LES_2781.jpg
2021 оны 6-р сарын 14-нд Солт Лэйк Сити дэх Сүмийн удирдах байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Санваартан Профессор Амос С.Браун Өнгөт Арьстуудын Дэвшилт Үндэсний Холбооны удирдагчдын хамт үг хэлэв. 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

1984 онд Сүмийн үйлчлэлд бүрэн цагаа зориулахаасаа өмнө дэлхийн алдартай зүрхний мэс засалч, анагаах ухааны судлаач байсан Ерөнхийлөгч Нэлсон 2021 оны 10-р сарын ерөнхий чуулганы төгсгөлд үг хэлэхдээ дэлхий даяар сонсож буй сонсогчдоос дэлхийн уруу таталтын эсрэг өдөр бүр Их Эзэнд цаг гарга хэмээн хүссэн юм. “Есүс Христ дээр анхаарлаа төвлөрүүлэхээс илүү Сүнсийг урьдаг зүйл гэж үгүй” хэмээн тэр хэлсэн.  

Түүний Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагч болсны 4 жилийн ойг тэмдэглэн Ерөнхийлөгч Нэлсоний өгсөн зарим түүхэн уриалгуудыг доороос үзье. 

Гэрээний зам дээрээ үлд 

2018 оны нэгдүгээр сард Сүмийн Ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр тэрээр, “Энэ мөчид, Сүмийн гишүүн бүрд хандан, гэрээнийхээ зам дээр үлд хэмээн хэлмээр байна. Аврагчийг дагана хэмээн Түүнтэй гэрээ байгуулж, тэгээд тэрхүү хийсэн гэрээнүүдээ сахих нь хаа газарт байгаа эрчүүд, эмэгтэйчүүд хүүхдүүдэд боломж хийгээд сүнслэг адислал бүрийн хаалгыг нээж өгөх болно.” 

Хэн нэгэн гэрээний замаараа алхаж байгаа эсвэл замаасаа халтиран гарсан, аль эсвээс одоо байгаа газраасаа замаа олж харахгүй байгаа эсэхээс үл хамааран Ерөнхийлөгч Нэлсон 2019 оны 4-р сарын Ерөнхий Чуулганы үеэр санваартан ах нарт хандаж: “Би таныг наманчлахыг урьж байна. Өдөр бүр арай илүү сайнаар хийж, арай илүү сайн байж, өдөр тутмын наманчлалын хүчирхэгжүүлэгч хүчийг мэдэр” хэмээн хэлсэн. 

Сүнслэг чадавхаа нэмэгдүүлж “Түүнийг Сонс” 

Бошиглогч болсон анхныхаа ерөнхий чуулганы үеэр Ерөнхийлөгч Нэлсон Хожмын үеийн Гэгээнтнүүдийг сүнслэг чадавхаа нэмэгдүүлэхэд уриалсан. “Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний удирдамж, чиглүүлэг, тайтгаруулал мөн үүний байнгын нөлөөгүйгээр сүнслэг байдлын хувьд оршин тогтнох боломжгүй юм” гэж тэр хэлсэн.  

2018 оны 10-р сарын ерөнхий чуулганаар гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн сургалтын хөтөлбөрийг онцолсон бөгөөд, Ерөнхийлөгч Нэлсон хувь хүмүүс болоод гэр бүлүүдийг орон гэрээ “итгэлийн ариун өргөө” мөн “сайн мэдээнээс суралцах төв” болгон өөрчлөхөд урьсан. “Ингэснээр гэр бүлд тань гарах өөрчлөлтүүд мэдэгдэхүйц гайхалтай бөгөөд тогтвортой байх болно” гэж тэр амласан.  

Эмэгтэйчүүдэд сүнслэг чадавхаа нэмэгдүүлэхэд нь туслахын тулд 2019 оны 10-р сарын Ерөнхий Чуулганаар Ерөнхийлөгч Нэлсон Сургаал ба Гэрээний 25-р бүлэг болоод “санваарын хүчний талаар олж болох бүх үнэнийг” залбиралтайгаар судлахад урьсан.  

Мөн тэрээр “Таны ойлголт нэмэгдэж, Их Эзэн болон Түүний санваарын хүчинд итгэх итгэлээ хөгжүүлэхийн хэрээр Их Эзэний танд өгөхөөр бэлдсэн сүнслэг эрдэнэсийг ашиглах чадвар тань нэмэгдэх болно” гэж амласан. 

2020 оны хоёрдугаар сард олон нийтийн сүлжээнд тавьсан нийтлэлдээ, Анхны үзэгдлийн 200 жилийн ойтой уялдуулж нэгэн урилгыг хүргэсэн. Бурхан өөрийн Хайрт Хүү Есүс Христийг Иосеф Смитэд өөрийн биеэр танилцуулж “Түүнийг сонс” гэсэн маш тодорхой даалгавар өгсөн.  

“Та бүхэн хэрхэн Түүнийг сонсдог вэ? гэх энэхүү түлхүүр асуултын талаар нухацтай бодож тунгаагаарай хэмээн та бүхнийг урьж байна” гэж тэр бичсэн.  

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ тодорхойгүй байдал хийгээд айдас хүйдсээр хүрээлүүлсэн үед нь “бидэнд хамгийн их тус болох зүйл бол Түүний Хүүг сонсох” явдал гэдгийг Тэр мэддэг хэмээн 2020 оны 4-р сарын ерөнхий чуулганы үеэр Ерөнхийлөгч Нэлсон хэлжээ. “Учир нь бид Түүний Хүүг сонсохыг – бүр чин сэтгэлээсээ сонсохыг эрэлхийлэх аваас бид ямар ч нөхцөл байдалд юу хийхээ мэдэхээр удирдуулагдах болно.” 

Израилыг цуглуулж, Бурханыг ялуул 

Израилын цугларалтын тухай сургаал 36 гаруй жил төлөөлөгч байх хугацаанд нь түүний анхаарлыг ихэд татсаар ирснийг Ерөнхийлөгч Нэлсон 2020 оны 10-р сарын ерөнхий чуулганы үеэр дурдаад, “Бурхантай гэрээ байгуулж эсвэл хийсэн гэрээгээ сахихад нь туслахын тулд хөшигний аль нэг талд байгаа хэн нэгэнд, хэзээ ч хамаагүй, ямар нэгэн зүйл хийх нь Израилыг цуглуулахад тусалж байна гэсэн үг юм гэж хэлжээ.  

“Израил” гэдэг үгийн еврей хэл дээрх нэг утга нь “Бурхан ялах болтугай” юм гэж ерөнхийлөгч Нэлсон хэлсэн. Ялгаварлан гадуурхах хандлага, үйлдлээс салах тал дээр Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг манлайлахыг уриалсныхаа дараа, тэр “Та амьдралдаа Бурханыг ялуулахыг зөвшөөрч байна уу? Та Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү?” гэж асуусан.  

Цугларалт бол “өнөө үед дэлхий дээр тохиох хамгийн чухал үйл явдал” хэмээн 2018 оны 6-р сард болсон дэлхий даяарх онцгой цугларалт дээр ерөнхийлөгч Нэлсон залуучуудад хэлэхийн сацуу Израилыг цуглуулах Их Эзэний армид элсэхэд урьсан юм. “Энэхүү цугларалт нь та нарын хувьд хамгийн утга учиртай зүйл байх ёстой бөгөөд энэ даалгаврын тулд та нарыг дэлхий рүү илгээсэн юм.”  

Израилын цугларалтын талаар илүү ихийг мэдэхийн тулд Мормоны номоос уншихыг тэрээр залууст уриалсан. Мөн “өөрийгөө болон дэлхийг өөрчлөхөд тусална” гэж амласан таван зүйлд уриалжээ. Үүнд: олон нийтийн сүлжээнээс 7 хоног ангид байх мацаг барих, Их Эзэнд 7 хоног бүр цаг гаргах, гэрээний зам дээрээ үлдэх, Бурханы бүх хүүхэд сайн мэдээнээс ирэх адислалуудыг хүлээн авч болохын төлөө өдөр бүр залбирах, бусдаас онцгой байж тэдэнд гэрэл гэгээ болох гэсэн урилгууд багтжээ. 

2018 оны 10-р сарын Эмэгтэйчүүдийн нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхийлөгч Нэлсон сүмийн эмэгтэйчүүдийг Израилыг цуглуулахад гар бие оролцоно уу хэмээн “бошиглолын гуйлтыг” хүргэсэн. Тэрээр эмэгтэйчүүдийг 10 өдрийн турш олон нийтийн сүлжээнээс татгалзан мацаг барих, он дуусахаас өмнө Мормоны номыг унших, ариун сүмд тогтмол орох, Халамжийн Нийгэмлэгтээ бүрэн оролцоход урьсан юм. 

#ТалархлааИлэрхийл 

2020 оны 11-р сард дэлхий дахинд нүүрлээд байсан тодорхой бус, тогтворгүй цаг үед дэлхийд итгэл найдвар, эдгэрэл авчрахын тулд Ерөнхийлөгч Нэлсон “түргэн үйлчлэх агаад удаан нөлөөтэй” сүнслэг жорыг бичиж өгсөн юм. Тэр бидэнд “талархлын эдгээх хүч”-тэй холбоотой 2 урилгыг өгсөн.  

“Нэгдүгээрт, би таныг ирэх 7 хоногийн хугацаанд өөрийн олон нийтийн сүлжээний хэрэгслээ талархлын тэмдэглэл болгохыг урьж байна. Ингэхдээ өдөр бүр юунд, хэнд, яагаад талархаж байгаагаа нийтэл” гэж 2020 оны 11-р сарын 20-нд тавигдсан видео захиас дээрээ хэлсэн бөгөөд ингэхдээ #ТалархлааИлэрхийл гэсэн хаштаг ашиглахыг уриалсан юм. 

“Хоёрдугаарт, өдөр бүрийн залбирлаараа дамжуулан Бурханд талархах талархалд нэгдэцгээе. Есүс Христ өөрийн дагалдагч нартаа эхлээд Бурханд талархлаа илэрхийл, дараа нь өөрсдөдөө хэрэгтэй зүйлсийнхээ төлөө Түүнээс гуй гэж заасан. Залбирал гайхамшгуудыг авчирдаг.” 

Христэд итгэх итгэлээ нэмэгдүүл 

Есүс Христэд итгэх итгэл бол энэ амьдрал дахь хамгийн агуу хүч юм гэж Ерөнхийлөгч Нэлсон 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн.  

“Хайрт ах, эгч нараа, энэхүү Христийн амилсны баярын өглөө миний та бүхэнд уриалж буй зүйл бол өнөөдрөөс эхлэн итгэлээ нэмэгдүүлэх юм” гэж тэр тунхагласан. Хэдийгээр таны хувийн сорилтууд Эверест уул шиг том харагдав ч, итгэлээр тань дамжуулж Есүс Христ амьдрал дахь уулсаа нүүлгэх чадварыг тань нэмэгдүүлнэ. Ерөнхийлөгч Нэлсон Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд тэрхүү итгэл, найдвараа хөгжүүлэх таван зөвлөгөөг санал болгосон. 

  • Нэгдүгээрт, суралц. Шаргуу суралцагч бол. 
  • Хоёрдугаарт, Есүс Христэд итгэхийг сонго. 
  • Гуравдугаарт, итгэлээр үйлд. 
  • Дөрөвдүгээрт, ариун нандин ёслолуудаас зөв зохистойгоор хүрт. 
  • Тавдугаарт, Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуй. 

Сүнслэг сууриа хүчирхэгжүүл 

Солт Лэйкийн ариун сүмийн томоохон  засварын ажил дуусахад, Солт Лэйкийн хөндийд газар хөдлөлт болбол энэ ариун сүм дотроос өөр аюулгүй газар байхгүй байх болно гэж Ерөнхийлөгч Нэлсон 2021 оны 10-р сарын Ерөнхий Чуулган дээр хэлсэн. Тэрээр Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг хувийн сүнслэг байдлын сууриа бэхжүүлэхийн тулд “онцгой арга хэмжээ” авч хэрэгжүүлэхийг уриалсан.  

"Хайрт ах, эгч нараа, өнөө цаг бол хожмын өдрүүд юм. Та бид удахгүй ирэх аюул, дарамтыг тэсвэрлэхийн тулд бидний Гэтэлгэгч, Есүс Христийн хадан дээр бат бөх сүнслэг сууриа барих нь зайлшгүй чухал юм. 

Тиймээс би та нарын хүн нэг бүрээс ‘Таны суурь хэр бат бөх вэ? гэж асууя. Мөн таны сайн мэдээний талаарх гэрчлэл болоод ойлголтод ямар бэхлэлт хэрэгтэй байна вэ?’ .....  Сүнслэг суурь тань Есүс Христ дээр бат бөх баригдсан үед та айх хэрэггүй гэх миний үгэнд итгээрэй.” 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.