Мэдээ мэдээлэл

Есүс Христийн Сүм номлогчдыг Украинаас түр хугацаанд гаргаж байна 

Олон номлогч Европын номлолууд руу дахин хуваарилагдаж байгаа юм.

Missionaries-in-UkraineDownload Photo

2022 оны 1-р сарын 25 – Солт Лэйк Сити | Албан ёсны мэдэгдэл 

2022 оны 1 дүгээр сарын 24-ний даваа гарагт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хэвлэлийн төлөөлөгч Сэм Пэнрод мэдээллийн хэрэгслээр дараах мэдэгдлийг дамжуулав. 

Украинд өрнөж буй тодорхойгүй нөхцөл байдлын улмаас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Украины Днепро болон Украины Киев/Молдова номлолд дуудагдсан бүрэн цагийн номлогчдыг Украинаас өөр бүс нутгуудад түр хугацаанд шилжүүлж байна. Украин дахь зарим засгийн газрын элчин сайдын яам тодорхой үүрэг бүхий албан тушаалтан, тэдний гэр бүлийн гишүүдийг шилжүүлэхээр бэлтгэж байгаа ба үүнтэй адил болгоомжлолын улмаас уг шийдвэр гарсан юм. 

Эдгээр номлогчийн олонх нь Европын номлолуудад шилжүүлэгдэж байгаа ба номлолоосоо буух хугацаа нь ойртож буй цөөн хэдэн номлогч номлолын үйлчлэлээ дуусгаж гэртээ харих юм. Украинд үйлчлэхээр саяхан дуудагдсан номлогчид өөр газар түр хугацаанд үйлчлэхээр томилогдоно. Зарим номлогч зөрчилдөөн гарч болзошгүй бүсүүдээс хол Молдовад үйлчлэх болно.   

Бид Украинд үүссэн хурцадмал байдал энхийн замаар шийдэгдэхийн төлөө залбирахын зэрэгцээ, номлогчид эргэн ирж болох цаг мөчийг хараа сунган хүлээж байна. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.