Empty Tomb2.PNG
Мэдээ мэдээлэл

Христийн амилсны баярын ням гаргийг тэмдэглэхтэй холбогдуулан 4-р сарын Сүмийн цуглааны хуваарьт өөрчлөлт орлоо. 

4-р сарын эхний ням гарагт Азийн хойд бүсийнхэн Ерөнхий чуулганыг үзнэ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөлөөс саяхан дэлхий даяарх Сүмийн гишүүд Христийн амилсны баярыг 4-р сарын 9-ний ням гаргийн ариун ёслолын цуглаан дээр тэмдэглэнэ хэмээн мэдэгдсэн.  

Христийн амилсны баярын ариун ёслолын уг онцгой цуглаан дээр гишүүдийг Христэд төвлөрсөн захиаснуудыг хуваалцаж, ариун нандин дуу хөгжим эгшиглүүлэх замаар Есүс Христийн Цагаатгал ба Амилалтыг онцлохыг зөвлөсөн юм. 

Орон нутгийн Сүмийн удирдагчдаас уг ням гарагт ариун ёслолоос бусад бүх цуглааныг цуцлахыг хүссэн. 

Энэхүү мэдэгдэлтэй хамт ирүүлсэн Тэргүүн зөвлөлийн 2-р сарын 15-ны өдрийн захидалд дараах зөвлөмж багтжээ. 

“Христийн амилсны баярын үеэр бид Түүний амьдрал, зорилгыг тунгаан бодох замаар Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, Түүний сайн мэдээг бусадтай хуваалцаж чадна. Бид найз нөхөд, гэр бүлээ Аврагчийн цагаатгагч золиосоор дамжин ирдэг найдвар, амар амгалан, үхэшгүй байдлын бодит байдал, мөнх амьдралын боломжийн тухай захиаснуудыг хүлээн авахаар [Христийн амилсны баярын ням гарагт] бидэнтэй нэгдэхийг зохих ёсоор урьж болно.” 

Шинэ зөвлөмжийг Азийн хойд бүсэд дагах талаар 

Азийн хойд бүс Ерөнхий чуулганыг 4-р сарын хоёр дахь бямба, ням гаргуудад үздэг тогтсон уламжлалтай хэдий ч Тэргүүн зөвлөлийн өгсөн зөвлөмж ба цагийн бүсийн нэлээдгүй зөрүүний улмаас хуваариа өөрчлөх шаардлагатай болж байна. 

Тэргүүн зөвлөлийн зөвлөмжийг идэвхийлэн дагаж мөрдөхийн тулд Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс 2-р сарын 15-ны өдөр “2023 оны 4-р сарын Ерөнхий чуулганыг үзэх, Христийн амилсны баярын ням гаргийг тэмдэглэх тухай” захидал нийтэлсэн. 

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл энэхүү захидалд “. . . 4-р сарын 9-ний өдөр бол тогтсон уламжлалын дагуу өмнөх бямба, ням гаргуудад болдог Ерөнхий чуулганыг үзэх [хуваарьт] өдөр байсан. Гэвч бид Тэргүүн зөвлөлийн удирдамжийг дагах хүсэлтэй байгаа тул 4-р сарын 2-ны өдрийг ерөнхий чуулганы ням гараг болгон зарлах болно” хэмээн тайлбарлажээ. 

Технологийн тусламжтайгаар дэлхий даяарх Сүмийн гишүүд Ерөнхий чуулганыг интернэтээр шууд орчуулгатай үзэх боломжтой болсон учраас чуулган явагдах үед буюу 4-р сарын эхний бямба, ням гаргуудад үзэж болно гэж Азийн хойд бүсийн Сүмийн удирдагчид үзлээ. Ерөнхий чуулганы дараах Христийн амилсны баярын ням гарагт Хожмын Үеийн Гэгээнтнүүд дэлхийн өнцөг булан бүр дэх бусад Христэд итгэгчидтэй хамт Есүс Христийн Амилалт ба Цагаатгалын баяр болох Христийн амилсны баярыг тэмдэглэн, Есүс Христийн сайн мэдээг нөхөрлөлийн сүнсээр, эв нэгдэлтэйгээр тунхаглах Сүмийн зорилгыг бэхжүүлэх юм. 

Ерөнхий чуулганыг улс бүрд хэрхэн үзэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий чуулганы эх сурвалжийн хуудаснаас авна уу. Чуулган дөхөх тусам дэлгэрэнгүй мэдээллийг уг хуудас дээр шинэчлэх болно. (Холбоос) 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.