Мэдээ мэдээлэл

2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар дуудагдсан шинэ удирдагчидтай танилцана уу 

Далын шинэ зургаан ерөнхий эрх мэдэлтэн (нэн даруй үйлчилж эхэлнэ), Халамжийн нийгэмлэгийн болон Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн шинэ зөвлөлүүд (2022 оны 8-р сарын 1-ээс үйлчилж эхэлнэ) дуудагдлаа

2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар 12 шинэ удирдагч дуудагдсаныг зарлав. Эдгээр дуудлага нь Далын 6 ерөнхий эрх мэдэлтэн, Халамжийн нийгэмлэгийн болон Хүүхдийн хэсгийн шинэ ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлүүд юм. Халамжийн нийгэмлэгийн болон Хүүхдийн хэсгийн шинэ удирдагчид 2022 оны 8-р сарын 1-ээс үйлчилж эхэлнэ. 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс чуулганы бямба гаргийн үдээс хойших хуралдааны үеэр дуудлагуудыг зарлав. (Тайлбар: Энэ долоо хоногийн эхээр, Ерөнхий чуулганы удирдагчдын хуралдааны үеэр Бүсийн далын 45 шинэ гишүүнийг зарласан болно.)  

  • Далын ерөнхий эрх мэдэлтнүүд 
  • Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл 
  • Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл 

Далын шинэ ерөнхий эрх мэдэлтнүүд 

Ахлах Марк Д.Эдди 

Ахлагч Эдди нь Калифорни мужийн Лонг Бийч хотын уугуул юм. Тэрээр Юта бүс дэх Далын арван хоёрдугаар чуулгын гишүүнээр үйлчилж байсан ба 2016-2019 онд Уругвайн Монтэвидэо номлолын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Ахлагч Эдди Бригам Янгийн Их Сургуулийг харилцаа холбоо, хууль эрх зүйн чиглэлээр төгссөн. Тэрээр өмгөөлөгч болон бизнесийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ахлагч Эдди, түүний эхнэр Анн нар зургаан хүүхэдтэй. 

Ахлагч Жэймс В.Макконки III 

Ахлагч Макконки нь Юта мужийн Солт Лэйк Ситигээс гаралтай. Хамгийн сүүлд гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байсан ба 2013-2016 онд Чех/Словакийн номлолын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн түүхийн (Ютагийн их сургууль) болон хуулийн (Жорж Вашингтоны их сургуулийн Хуулийн сургууль) зэрэгтэй. Тэрээр Бүгд Найрамдах Чех, Словак улсад тусламж үзүүлдэг ашгийн бус байгууллага болох Уоллэс Торонто сангийн үүсгэн байгуулагч, захирал юм. Ахлагч Макконки, түүний эхнэр Лорел нар дөрвөн хүүхэдтэй. 

Ахлагч Исаак К.Моррисон 

Ахлагч Моррисон Гана улсын Такоради хотод төрсөн. Тэрээр Гана Кэйп эргийн номлолын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба Гана улсын Менежмент, нийтийн удирдлагын дээд сургуулийг үйл ажиллагаа, төслийн менежментийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бол Квамэ Нкрумагийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг стратегийн удирдлага, манлайллын чиглэлээр шинжлэх ухааны магистрын зэрэгтэй төгссөн. Ахлагч Моррисон 2004 оноос хойш Сүмд янз бүрийн албан тушаалд ажилласан. Ахлагч Моррисон, түүний эхнэр Ханна нар гурван хүүхэдтэй. 

Ахлагч Райан К.Олсэн 

Ахлагч Олсэн Юта мужийн Прово хотоос гаралтай. Тэрээр Юта бүс дэх Далын арван хоёрдугаар чуулгын гишүүнээр үйлчилж байсан ба 2016-2019 онд Уругвайн Монтэвидэо Баруун номлолын ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тэрээр Ютагийн их сургуулийг олон нийтийн харилцааны чиглэлээр төгссөн бөгөөд хамгийн сүүлд Arthur J. Gallagher & Co компанийн ахлах дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Ахлагч Олсэн, түүний эхнэр Жүли нар дөрвөн хүүхэдтэй. 

Ахлагч Жонатан С.Шмитт 

Ахлагч Шмитт Аризонагийн Мэса хотод төрж, Аризонагийн Юма хотод өссөн. Хамгийн сүүлд Хойд Америкийн Баруун өмнөд бүсийн Далын арван нэгдүгээр чуулгад үйлчилж байсан ба 2014-2017 онд Калифорнийн Сан Диэго номлолын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн Аризонагийн их сургуульд бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан. Ахлагч Шмитт Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах үедээ Аризонагийн их сургуулийн туслах дэд ерөнхийлөгч байв. Ахлагч Шмидт, түүний эхнэр Алэксис нар дөрвөн хүүхэдтэй. 

Ахлагч Дэнэлсон Силва 

Ахлагч Силва нь Бразилын Хэсифэ хотын уугуул юм. Тэрээр дуудагдах үедээ Бразилын Бүсийн далын тавдугаар чуулгын гишүүн байсан ба 2016-2019 онд Анголын Луанда номлолын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэрээр өгөгдөл боловсруулах чиглэлээр бакалаврын зэрэгтэй бөгөөд аялал жуулчлалын салбарт 30 гаруй жил ажилласан. Ахлагч Силва, түүний эхнэр Рэгина Мария жэ Карвало нар хоёр хүүхэдтэй. 

Халамжийн нийгэмлэгийн шинэ ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл 

Group_2029.jpg
Group_2029.jpg
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл (2022 оны 8-р сарын 1-ээс үйлчилнэ): Нэгдүгээр зөвлөх Ж.Анэтт Дэннис (зүүн гар талд), ерөнхийлөгч Камилл Н.Жонсон (голд), хоёрдугаар зөвлөх Кристин М.Еи (баруун гар талд). 2022 он. Intellectual Reserve, Inc. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.
Download Photo

Ерөнхийлөгч Камилл Н.Жонсон эгч  

Жонсон эгч Айдахо мужийн Покатэлло хотод төрсөн бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчөөр ажилласан. Тэрээр 2016-2019 онд нөхөр Дагласыг Перугийн Арэкипа номлолд номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхад түүний хамтрагчаар үйлчилсэн. Жонсон эгч үйлчлэлээ дуусгасныхаа дараа Snow, Christensen & Martineau хуулийн фирмд хуульчаар ажиллахаар буцаж иржээ. Мөн орон нутгийнхаа цуглаанд хэд хэдэн удаа багшлах, удирдах үүрэг гүйцэтгэсэн. Жонсон эгч Ютагийн их сургуульд англи хэл, хуулийн зэрэг хамгаалсан. Жонсон эгч, түүний нөхөр Даглас нар гурван хүүтэй.  

Нэгдүгээр зөвлөх Ж.Анэтт Дэннис эгч  

Дэннис эгч Юта мужийн Прово хотод төрсөн бөгөөд Хүүхдийн хэсгийн ерөнхий зөвлөх зөвлөл, Юта мужийн Дэйвийс Каунтигийн Олон нийттэй харилцах зөвлөлд болон Эквадорын Гуаякил ариун сүмийн ажилтан, Эквадорын Гуаякилын Баруун номлолд номлолын ерөнхийлөгч нөхрийнхөө хамтрагч зэрэг олон дуудлагад үйлчилж байсан. Тэрээр Бригам Янгийн Их Сургуульд бага ангийн багшийн мэргэжлээр сурсан. Дэннис эгч, түүний нөхөр Хорхэ нар дөрвөн хүүхэд, есөн ач зээтэй. 

Хоёрдугаар зөвлөх Кристин М.Еи эгч 

Еи эгч Калифорни мужийн Сакрамэнто хотод төрсөн бөгөөд Сүмийн хүүхэлдэйн киноны багийн менежерээр ажилладаг. Өмнө нь Disney Interactive Studios-т 13 жил ажиллаж байсан. Тэрээр Сүмд Хүүхдийн хэсгийн ерөнхий зөвлөх зөвлөлд (2021 оноос хойш) мөн гадасны болон тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч, Ням гаргийн  багш зэрэг дуудлагат ажил гүйцэтгэж байсан. Бригам Янгийн Их Сургуульд бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан. 

Хүүхдийн хэсгийн шинэ ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл 

Group_2140.jpg
Group_2140.jpg
Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл (2022 оны 8-р сарын 1-ээс үйлчилнэ): Нэгдүгээр зөвлөх Эми Врайт (зүүн гар талд), ерөнхийлөгч Сюзан Х.Портэр (голд), хоёрдугаар зөвлөх Трэйси Ю.Браунинг (баруун гар талд). 2022 он. Intellectual Reserve, Inc. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.
Download Photo

Ерөнхийлөгч Сюзан Х.Портэр эгч 

Портэр эгч Оклахома хотод төрж, Нью-Йорк хотод өссөн бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр ажилласан. Үүнээс өмнө тэрээр Халамжийн нийгэмлэгийн ерөнхий зөвлөх зөвлөлд дөрвөн жил ажилласан ба орон нутгийнхаа цуглаанд заах, удирдах үүрэг гүйцэтгэж байв. Тэрээр талийгаач нөхөр, Далын ахлагч Брюс Д.Портэрын хамт (1952–2016) хоёр хүү, хоёр охиноо АНУ-ын зүүн хэсэг, Герман улс болон АНУ-ын Юта мужид өсгөж, Орос болон Ойрх Дорнодод Сүмийн үүрэг даалгавар гүйцэтгэж байв. Портэр эгч Бригам Янгийн Их Сургуулийг химийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн ба лабораторийн туслах болон математикийн цагийн багшаар ажиллаж байсан. 

Нэгдүгээр зөвлөх Эйми Врайт эгч 

Врайт эгч Солт Лэйк Ситид төрсөн бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр ажилласан. Үүнээс өмнө тэрээр Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий зөвлөх зөвлөлд гурван жил ажилласан ба Ютагийн их сургуульд хүний хөгжил, гэр бүл судлалын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Врайт эгч Дийдэрихийн нэрэмжит Харилцаа холбооны коллежийн Маркэттийн их сургуульд ажиллаж, хотын залуучуудад зориулсан хотын сэтгүүл зүйн лагерийг зохион байгуулахад тусалж байв. Врайт эгч, түүний нөхөр Жэймс нар гурван хүүтэй. Тэрээр орон нутгийнхаа цуглаанд хэд хэдэн удаа багшлах, удирдах ажилд оролцож байсан ба түүнд олон нийтэд үйлчлэх завшаан тохиож байв. 

Хоёрдугаар зөвлөх Трэйси Ю.Браунинг эгч  

Браунинг эгч Нью-Йоркийн Нью-Рошэлл хотод төрсөн бөгөөд ээж, аавынхаа төрсөн нутаг болох Баруун Индигийн Ямайка аралд бага насныхаа нэлээд хэсгийг өнгөрөөжээ. Тэрээр 2018 оноос хойш Халамжийн нийгэмлэгийн ерөнхий зөвлөх зөвлөлд ажиллаж байгаа ба 2015 онд Сүмд ажилд орохоосоо өмнө Морган Стэнлигийн санхүүгийн үйлчилгээний салбарт 15 жил ажилласан. Браунинг эгч одоо Сүмийн Хэвлэлийн үйлчилгээний хэлтэст үйлчлүүлэгчийн үйлчилгээний захирлаар ажилладаг. Браунинг эгч, түүний нөхөр Брэйдэн Д.Браунинг нар нэг охин, нэг хүүтэй. 

Нэмэлт эх сурвалж 

2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганы мэдээ ба зарлалууд 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.