Мэдээ мэдээлэл

2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар Бошиглогч юу заасан бэ 

20220403_1128_MCoberly_09877.jpgDownload Photo

2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дайныг буруутган, номлолын ажлаар дамжуулан Есүс Христээс ирэх энх тайвны тунхгийг өргөн, эерэг сүнслэг инерцийг хадгалах арга замуудыг зөвлөж, Христийн амилсны баяраар хэн нэгнийг уучлахыг урин, 17 шинэ ариун сүмийн барилгын ажлыг зарласан. 

Энх тайвны сайн мэдээ ба дайн 

Ням гаргийн өглөөний хуралдааны үеэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагч зүүн Европын нутаг болон хүмүүсийн төлөөх хайраа илэрхийлсэн юм. Тэрээр дэлхий даяарх гэгээнтнүүдийг дайнд өртөгсдийн төлөө мацаг барьж, залбирахыг уриалжээ. 

Тэрээр “би Украин болон Орост маш олон удаа очиж байсан ба би тэрхүү арлууд, хүмүүс болон тэдний ярьдаг хэлд хайртай. Зовж шаналж, амьд үлдэхийн төлөө тэмцэж буй хүмүүст туслахын тулд Сүм чадах бүхнээ хийсээр байна. Бид дайны гай зовлонд нэрвэгдэж байгаа бүх хүний төлөө үргэлжлүүлэн мацаг барьж, залбирахад хүн бүрийг урьж байна” гэжээ. 

Бямба гаргийн өглөө Ерөнхийлөгч Нэлсон энх тайвны түлхүүр бол Есүс Христийн захиас болохыг хэлсэн.  

Тэрээр “зөрчилдөөн Аврагчийн төлөөлж, зааж байсан бүхэнтэй харшилдаг. Би Их Эзэн Есүс Христэд хайртай бөгөөд Түүний сайн мэдээ бол амар амгаланд хүргэх цорын ганц найдвартай шийдэл гэдгийг гэрчилж байна. Түүний сайн мэдээ бол амар амгалангийн сайн мэдээ юм.” Дайн нь Христийн сайн мэдээг тунхаглах ёстойг сануулдаг гэж хэлсэн. 

Ерөнхийлөгч хэлэхдээ “Өнөөдөр Их Эзэн зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлдэж, үйлчлээсэй хэмээн хүссэн гэдгийг би шийдвэр төгс батлан хэлье. Хожмын үеийн гэгээнтэн залуу эрэгтэйчүүдийн хувьд номлогчийн үйлчлэл бол санваарын үүрэг хариуцлага юм. Залуу эрэгтэйчүүд та нарыг Израилын амласан цугларалт тохиож байгаа энэ цаг үед ирүүлэхээр нөөцлөн үлдээсэн. Та нар номлолд үйлчилснээрээ урьд өмнө нь болж байгаагүй энэ чухал үйл явдалд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ!” гэжээ. 

Ерөнхийлөгч Нэлсон залуу эмэгтэйчүүдэд хандан, номлол мөн адил хүчирхэг боловч үйлчлэх эсэхээ сонгож болох боломж юм гэж хэлсэн. 

Тэрээр “бид номлогч эгч нартаа хайртай, тэднийг чин сэтгэлээсээ угтан авдаг. Энэ ажилд та нарын оруулдаг хувь нэмэр үнэхээр агуу! Их Эзэн таныг номлолд үйлчлээсэй хэмээн хүсэж буй эсэхийг мэдэхийн тулд залбираарай. Тэгвэл Ариун Сүнс таны зүрх сэтгэл, оюунд хариулах болно” гэж хэлсэн. 

Сүнслэг эерэг инерцээ хадгалах таван арга 

Бошиглогч ням гаргийн өглөө хэлсэн үгэндээ хожмын үеийн гэгээнтнүүд сүнслэг эерэг инерцээ хадгалах таван аргыг тоймлосон: 

1. Гэрээний зам дээр гарж, тэндээ үлд 

2. Өдөр бүрийн наманчлалаас баяр баяслыг ол 

3. Бурхан болон Түүний хэрхэн ажилдаг тухай суралц 

4. Гайхамшгийг эрэлхийлж мөн хүлээ 

5. Хувийн амьдрал дахь зөрчилдөөнөө төгсгө 

Тэрээр дайнд өртөгсдөд онцгой ач холбогдол өгөхийг онцолсон. 

20220402_101100_CPowell_CEP_6297.JPGDownload Photo

Тэрээр “дайн нь Их Эзэн Есүс Христийн зааж, дэмждэг бүхнийг аймшигтайгаар зөрчдөг хүчирхийлэл юм. Гэсэн хэдий ч Аврагч бидэнд нөгөө хацраа тавьж өг, дайснуудаа хайрла, мөн чамайг хүнлэг бусаар ашиглах тэдний төлөө залбир гэж зарлигласан. Бидэнд өөрсдийгөө зөвтгөх шалтгаан байгаа үед уур хилэнгээсээ салах нь үнэхээр хэцүү байж болно. Хор хөнөөлтэй үйлдлээрээ гэмгүй хүмүүсийг гомдоосон тэднийг уучлах боломжгүй санагдаж ч магад. Гэхдээ Их Эзэн бидэнд ‘бүх хүнийг уучлах’-ыг зөвлөсөн” гэж хэлсэн. 

Бид бусдын юу хийхийг удирдаж чадахгүй ч, өөрсдийн юу хийхийг удирдаж чадна хэмээн бошиглогч заасан. 

“Хайрт ах, эгч нар аа, би өнөөдөр та бүхнийг өөрийн зүрх сэтгэл, өөрийн гэр орон, өөрийн амьдралд өрнөж буй зөрчилдөөнийг эцэслэхэд уриалж байна. Бусдыг гомдоон бэртээх аливаа хүслээ, тухайлбал энэ нь уур хилэн, хурц хэл ам эсвэл өөрийг тань гомдоож бэртээсэн хүнийг үзэхгүй байх явдал байна уу хамаагүй, аливаа ийм хүслээ булшилж хаяна уу. Бид Энхийн Жононгийн дагалдагчид билээ. Зөвхөн Түүний өгдөг амар амгалан урьд урьдынхаас илүү одоо бидэнд хэрэгтэй байна. Бид амьдралдаа амар амгалан, эв нэгдлийг дор бүрнээ эрэлхийлэхгүй атлаа дэлхийд амар амгалан тогтноно гэж яахан хүлээж болох билээ?” хэмээн Ерөнхийлөгч Нэлсон хэлсэн. Бошиглогч маань хүн бүр Христийн амилсны баяраар хэн нэгнийг уучлахыг урьсан (2022 оны 4-р сар). 

“Хэрэв одоо уучлах боломжгүй мэт санагдаж байвал, Есүс Христийн цагаатгагч цусаар дамжуулан танд туслах хүчийг хичээнгүйлэн гуй. Таныг ийн үйлдэх үед хувийн амар амгалан, сүнслэг инерц урсан орж ирнэ гэдгийг би амлаж байна” хэмээн тэрээр хэлсэн. 

17 шинэ Ариун сүм 

Ням гаргийн үдээс хойших хуралдааны хаалтын үгэндээ ерөнхийлөгч Нэлсон 17 шинэ ариун сүм барихаар зарласан. Зарлагдсан ариун сүмүүдийн тухай дэлгэрэнгүй уншиж мэднэ үү. Тэрээр 2018 онд Сүмийн удирдагч болсноосоо хойш 100 шинэ ариун сүм зарласан юм.“Бид ариун сүмд шүтэн биширч, тэндээс хүлээн авдаг адислалуудынхаа хэчнээн өргөн хийгээд гүн агуулгатайг ойлгох үедээ сүнслэг эерэг эрч хүчээ нэмэгдүүлдэг. Би та нараас ариун сүмийн мөнхийн адислалууд дээр анхаарал хандуулснаар дэлхийн арга замуудыг сөрөн зогсохыг гуйж байна. Тэнд та нарын өнгөрүүлсэн цаг хугацаа мөнхөд үргэлжлэх адислалыг авчирдаг” хэмээн бошиглогч хэлсэн билээ. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.