2024 оны 4-р сарын Ерөнхий чуулганы үеэр Азийн хойд бүсэд 4 дал шинээр дуудагдлаа. Эдгээр бүсийн дал нь “онцгой1 гэрч” байж, өөрсдийн томилогдсон бүсэд “Сүмийг хүчирхэгжүүлэн, бүх ажил хэргийг зохицуулах”, “сайн мэдээг номлон, удирдахад” Арван хоёрт туслахаар Тэргүүн зөвлөлөөс дуудагдсан Сүмийн удирдагчид юм. Тэд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын түлхүүр ба чиглүүлэг доор ажилладаг.
Бүсийн дал нь газарзүйн тодорхой бүс нутагт үйлчлэхээр дуудагдаж, онцгойлон адислагддаг боловч шаардлагатай бол өөр газар үйлчлэхээр томилогдож болно. Тэд бүрэн цагаар биш ч, ихэвчлэн таван жил үйлчилдэг. Тэд орон нутгийн Сүмийн удирдагчидтай уулзаж, үүргээ биелүүлэхэд нь туслан, зөвлөлдөх үүрэгтэй. Бүсийн дал бүр Далын чуулгад харьяалагддаг. Одоогоор Далын арван хоёр чуулга байна. Сүм өсөхийн хэрээр Далын чуулгын тоо нэмэгдэж магадгүй. Area Seventies (churchofjesuschrist.org)
Лий Вү Чол (53)
Ахлагч Лий Вү Чол 2024 оны 4-р сарын Ерөнхий чуулганы үеэр бүсийн далаар дуудагдаж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын дөрөвдүгээр чуулгын гишүүн боллоо. Ахлагч Лий Солонгосын Сөүл номлолд бүрэн цагийн номлогч, бишоп, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, гадасны ерөнхийлөгч зэрэг Сүмийн хэд хэдэн дуудлагад үйлчилсэн. Тэрээр 1994 онд Ханбатын үндэсний их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр бакалавр, 2014 онд Чүнбүкийн үндэсний их сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй тус тус дүүргэсэн. 1994-1997 онд Солонгосын армид хүний нөөц хариуцсан офицерын үүргийг гүйцэтгэж байгаад, 1999 оноос хойш Bugeon P&P-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ахлагч Лий 1971 оны 3-р сарын 20-нд Өмнөд Солонгост төрсөн. 1999 онд Ким Жон Хитэй гэрлэж, гурван хүүхдийн эцэг эх болсон. Ахлагч Лий, Лий эгч хоёр Өмнөд Солонгосын Чонжу хотод амьдардаг.
Пак Күн Ёл (48)
2024 оны 4-р сарын 4-ний өдөр ахлагч Пак Күн Ёлыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн далын гишүүнээр дуудав. Тэр Бусан номлолд бүсийн далаар үйлчилнэ. Ахлагч Пак 1995 оны 2-р сараас эхлэн Бусан Номлолд хоёр жилийн турш бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн ба бишопын зөвлөл, дээд зөвлөл, гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, өсвөрийнхөнтэй холбоотой олон янзын дуудлагад үйлчилсэн. Дуудагдах үедээ тэрээр Сөүл Өмнөд гадасны 1-р зөвлөхөөр үйлчилж байв.
Ахлагч Пак үл хөдлөх хөрөнгийн зөвлөх компанид хоёр жил, 2003 оноос Солонгос дахь Сүмийн үйлчлэлийн төвд орж, хүний нөөцийн хэлтэст он удаан жил ажилласан. 2020 онд Солонгос дахь “Гишүүн ба удирдагчийг дэмжих” албаны захирлаар томилогдсон.
1975 онд Сөүлийн Гүмчон дүүрэгт төрсөн тэрээр 2000 оны 9-р сард Мюн Мён Сок эгчтэй гэрлэж, долоон хүүхдийн эцэг эх болсон.
Хара Шинжиро (61)
Ахлагч Хара Шинжиро 2024 оны 4-р сарын Ерөнхий чуулганы үеэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн далаар дуудагдаж, Далын дөрөвдүгээр чуулгын гишүүн боллоо. Ахлагч Хара Тэннэсси Нашвилл номлолд бүрэн цагийн номлогч, бишоп, дээд зөвлөлийн гишүүн, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, Японы Фүкүока номлолын ерөнхийлөгч зэрэг Сүмийн хэд хэдэн дуудлагад үйлчилсэн. Тэрээр 1988 онд Васэдагийн их сургуулийг улс төрийн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн. Ахлагч Хара Telehouse Holding ХХК-ийн ТУЗ-ийн дарга, санхүүгийн албаны дарга, KDDI Overseas компанийн ТУЗ-ийн дарга, Мьянмарын төрийн холбооны байгууллагын санхүүгийн албаны дарга, KDDI-ийн гүйцэтгэх захирал, AEON корпорацын дэд ерөнхийлөгч, захирлын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Хара Шинжиро 1962 оны 7-р сарын 8-нд Японы Ёкохама мужид төрсөн. 1988 онд Маюүми Мүракамитай гэрлэж, хоёр хүүхдийн эцэг эх болсон. Ахлагч Хара, Хара эгч хоёр Японы Фүкүокад амьдардаг.
Кавашима Дан (42)
Ахлагч Кавашима Дан 2024 оны 4-р сарын Ерөнхий чуулганы үеэр бүсийн далаар дуудагдаж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын дөрөвдүгээр чуулгын гишүүн боллоо. Ахлагч Кавашима Калифорнийн Лос Анжелас номлолд бүрэн цагийн номлогч, бишоп, дээд зөвлөлийн гишүүн, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх зэрэг Сүмийн хэд хэдэн дуудлагад үйлчилсэн. Тэрээр 2006 онд Васэдагийн их сургуулийг бизнесийн ухааны бакалавр, 2012 онд Бригам Янгийн их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн. 2012-2021 онуудад General Electric International компанийн хүний нөөцийн ахлах менежерээр ажиллаж байгаад, 2021 онд DMG Moriseiki компанийн хүний нөөцийн захирлаар томилогдсон. Ахлагч Кавашима 1981 оны 6-р сарын 29-нд Японы Чиба мужид төрсөн. Тэрээр 2004 онд Юико Марүяматай гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг эх болсон. Ахлагч Кавашима, Кавашима эгч хоёр Японы Токио хотод амьдардаг.
Азийн хойд бүсэд үйлчилж байгаад саяхан чөлөөлөгдсөн ахлагч Ким, Ито, Домон нарт бид гүнээ талархаж байна.