Мэдээ мэдээлэл

Хожмын үеийн гэгээнтнүүд Есүс Христийн сайн мэдээгээр “Европын ирээдүйг өөрчилж чадна” хэмээн бошиглогч хэллээ. 

Бошиглогчтой хамт түүний эхнэр Вэнди Нэлсон эгч, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар, түүний эхнэр Сюзан Бэднар эгч, Европын бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Массимо Дэ Фэо нар оролцсон бөгөөд нэвтрүүлгийг дэлхийн 48 улсад дамжуулжээ.

20220113_172033_CBell_CMB_4924.jpgDownload Photo

2022 оны 1-р сарын 23-ны ням гарагт болсон европ даяарх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд зориулсан онцгой цугларалтын шууд дамжуулалтын үеэр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Европын гэгээнтнүүдийг Израилын цугларалтад манлайлан оролцохыг уриалав. 

Тэрээр “Сайн мэдээний баяр баясгаланг хуваалцах боломжуудыг эрж хайж, залбир. Их Эзэн залбиралд тань хэрхэн хариулахыг хараад та нар гайхаж магадгүй юм. … Та нар Европт амьдарч байгаа эсвэл ирээдүйд амьдрах Израилын хүүхдүүдийг олоход төгс зохицсон газарт байна” гэв. 

Мөн эдгээр үйлдэл нь “Европын ирээдүйг тэр чигээр нь өөрчлөх болно. Хайрт ах эгч нар аа, би та нарт бүрэн итгэж байна. Та нар үүнийг хийхээр төрсөн. Та нараас улбаалж Европт зүйрлэшгүй ирээдүй бий!” хэмээн хэллээ. 

Бошиглогчтой хамт түүний эхнэр Вэнди Нэлсон эгч, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар, түүний эхнэр Сюзан Бэднар эгч, Европын бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Массимо Дэ Фэо нар оролцсон бөгөөд нэвтрүүлгийг дэлхийн 48 улсад дамжуулжээ. 

Хэдийгээр Европт шашнаас ангид үзэл хүчээ авч байгаа ч ерөнхийлөгч Нэлсон ирэх өдрүүдийн тухайд ихээхэн өөдрөг байгаагаа илэрхийлэв. 

Тэрээр “Би [өнөөгийн бодит байдал] ямар байгааг мэдэж байна. Гэхдээ ах эгч нар аа, бүх эрэгтэй, эмэгтэй хүн сайн  мэдээ үнэн гэдгийг мэдэж болохын тулд сайн мэдээний сэргээлт эхэлсэн гэдгийг хэзээ ч бүү мартаарай!” гэж хэлсэн. 

1985-1990 оны хооронд Европ дахь Сүмийн ажлыг удирдаж байсан хүний хувьд ерөнхийлөгч Нэлсон ням гарагт хэлсэн үгэндээ өсвөр үеийнхэн, залуучуудад онцгой анхаарал хандуулжээ. 

“Та нарын олон найз яагаад дэлхий дээр ирснээ ойлгохыг эрэлхийлж байна. Тэд амьдрал нь ямар нэгэн утга учир, зорилготой эсэхийг мэдэхийг хүсдэг. Тэд дэлхийд өөрчлөлт хийхийг хүсдэг. Тэд хэнд итгэж болохоо мэдэхгүй гайхширч байгаа. Тэдгээр найзын тань хайж байгаа хариулт танд байгаа гэдгийг та мэддэг үү?” хэмээн ерөнхийлөгч Нэлсон асуув. 

Ерөнхийлөгч Нэлсон Сүмийн сургаалын үнэний талаар баттай итгэл үнэмшилгүй хүмүүст хандан “Асуу мөн хай! ... Асуулттай байна гэдэг нь танд гэрчлэл байхгүй гэсэн үг биш юм. Хэрэв та Есүс бол Христ, Түүний сайн мэдээ сэргээгдсэн, Мормоны Ном бол Бурханы үг бөгөөд бошиглогчид өнөөдөр дэлхий дээр байгаа гэдгийг мэддэг бол та гэрчлэлтэй. Үргэлжлүүлэн судалж, эрэлхийлэх нь таныг цаг хугацааны явцад илүү их ойлголтоор адислах болно” хэмээн урамшуулсан. 

Бошиглогч өсвөр үеийнхэн, залуучуудад хандан “Мэддэг зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүл. ... Итгэж болох эх сурвалжийг сонс. Залбирах, судруудыг судлах, бошиглогчид, үзмэрч, илчлэгчдийн үгээс суралцах замаар асуултуудынхаа хариултыг хай” хэмээн сэрэмжлүүллээ. 

20220113_172148_CBell_CMB_5017.jpgDownload Photo

Ахлагч Дэвид А.Бэднар 

Ахлагч Бэднар хожмын үеийн гэгээнтнүүдийг Бурхантай хийсэн гэрээнүүдээ санахыг уриалав. Тэрээр “Төөрөгдөл, эмх замбараагүй байдал, үймээн самуун улам бүр нэмэгдэж байгаа энэ дэлхийд өөрсдийн сорилт бэрхшээл, нөхцөл байдлаас үл хамааран Аврагч мөн Түүний сургаал дээр зохих анхаарлаа хандуулахад маань туслахад гэрээ болон ёслолууд нэн чухал” гэж хэлэв. 

Вэнди Нэлсон эгч  

Шинэ оныхоо зорилгыг тодорхойлж буй энэ цаг үедээ Европын гэгээнтнүүдийг 30 хоногийн турш бошиглогчийн хэлсэн үг бүрийн ард анхаарлын тэмдэг, уншсан бусад зүйлийнхээ ард асуултын тэмдэг тавихыг Нэлсон эгч урилаа. 

“Та биднийг бараг хөдөлгөөнгүй болгож чадахуйц хурцадмал байдал, түгшүүрийг төрүүлдэг хүмүүний хуурамч гүн ухааныг ялган харснаар танд байгаа дарамт түгшүүр буурч байгааг та анзаарах байх” гэж тэр хэлсэн. 

Сюзан Бэднар эгч  

Бэднар эгч өөрийнх нь болон Бэднар ахын Европын гэгээнтнүүдийг гэх халуун дулаан мэдрэмж өвөг дээдсийн холбооноос ч илүү гүн гүнзгий гэдгийг дурдсан. 

“Бид бүгд агуу ажлын нэг хэсэг. Энэ бол Их Эзэний ажил. Бид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээгээр боломжтой болсон ёслол ба гэрээнүүдээр дамжуулан гэгээнтнүүд болон хамтдаа холбогдсон” хэмээн Бэднар эгч хэлэв.  

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.