Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч Нэлсон зуны олимпын үеэр өрсөлдөөний талаар захиас хуваалцав

Токиогийн Олимпын тэмцээнд өрсөлдөхөөр дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид цуглараад байна.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон олон нийтийн мэдээллийн хуудсаараа дамжуулан, тамирчдад хойшлогдоод байсан 2020 оны Токиогийн олимпод оролцохоор Японы Токиод цуглахдаа эрүүл өрсөлдөөн, хүндэтгэлтэй байдлыг эрхэмлэх тухай захиас хуваалцжээ. Ерөнхийлөгч Нэлсон өрсөлдөөний сүнсийг ажил мэргэжилтэйгээ болон “Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун” (Иохан 15:12) гэсэн Аврагчийн хамгийн агуу зарлигуудын нэгийг эрхэмлэн бусадтай хэрхэн хамтарч ажилладаг байсантайгаа зүйрлэжээ. Тэрээр биднийг зөрчил сөргөлдөөнгүй байж, Олимпын уриаг хүлээн авахад урьсан юм. 

Доорх постыг үзнэ үү. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.