Мэдээ мэдээлэл

Токиогийн олимпод өрсөлдөж буй хожмын үеийн гэгээнтэн тамирчидтай танилцана уу

Энэ түүхийг TheChurchNews.com сайтын зөвшөөрлөөр энд нийтэлсэн бөгөөд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиглахыг хориглоно. 

Кристин Раппли, Жон Райан Жэнсэн нар бичив, Church News 

8-р сарын 3-ны даваа гаргийн байдлаар 

Цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон Токио-2020 олимпын нээлтийн ёслол 7-р сарын 23-нд албан ёсоор эхлэн, тамирчид өргөж, өшиглөж, шидэж, буудаж, бөмбөг залж, гүйж, усанд сэлж дэлхийн тавцанд өрсөлдөж байна. 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн 10 гаруй тамирчин уг олимпод оролцож байна. Тэднийг өрсөлдөх өдрийн дарааллаар нь ойролцоогоор жагсаав. Тэмцээн 8-р сарын 8-ны ням гараг хүртэл үргэлжилнэ. 

SUD-en-Juegos-Olimpicos-Tokio-2020-2.jpgDownload Photo

Хожмын үеийн гэгээнтэн Олимпын тамирчдын тухай Сүмийн мэдээ, даваа, мягмар гараг ба тэмцээний 2 дахь өдөр: Гар бөмбөг, гимнастик, усанд сэлэлт, хөл бөмбөг, буудлага

SUDs-en-JP-Tokyo-d-5-3.jpgDownload Photo

Хожмын үеийн гэгээнтэн Олимпын тамирчдын тухай Сүмийн мэдээ, 3 дахь өдөр: Усанд сэлэлт, гар бөмбөг, гимнастик  

SUDs-en-JP-Tokyo-d-5-7.jpgDownload Photo

Хожмын үеийн гэгээнтэн Олимпын тамирчдын тухай Сүмийн мэдээ, 4 дэх өдөр: Усанд сэлэлт, хөл бөмбөг, сагсан бөмбөг, буудлага 

SUDs-en-JP-Tokyo-d-5-1.jpgDownload Photo

Хожмын үеийн гэгээнтэн Олимпын тамирчдын тухай Сүмийн мэдээ, 5 дахь өдөр: Гар бөмбөг, усанд сэлэлтийн төрөлд ялалт байгуулав 

La-estadounidense-Jordan-Gray-Matyas,-centro,-corre-contra-Rusia-durante-la-Copa-Mundial-Femenina-de-Rugby-Sevens-en-San-Francisco,-el-viernes-20-de-julio-de-2018.-Credito-Jeff-Chiu,-Associated-Press

Хожмын үеийн гэгээнтэн Олимпын тамирчдын тухай Сүмийн мэдээ, 6 дахь өдөр: Регби, усанд сэлэлт, буудлагын төрөлд ялалт байгуулав 

Хэрэв та Токиогийн олимпын наадамд өрсөлдөж буй хожмын үеийн гэгээнтэн өөр тамирчдыг мэдэх бол churchnews@deseretnews.com хаягаар тэдний нэр, улс, өрсөлдөж буй спортын төрлийг илгээнэ үү. 

Энэ бол гурав дахь олимподоо оролцож буй Бразилын хөл бөмбөгийн хамгаалагч Бруна Бэнитс юм. 35 настай мэргэжлийн хөл бөмбөгчин тэрээр Их Британид болсон 2012 оны тэмцээнд багийн ахлагч байв. Тэрээр 2014 онд CONMEBOL Copa América Femenina тэмцээнд түрүүлэхэд тус нэмэр оруулсан бөгөөд Бразилын эмэгтэйчүүд Бразилын Рио дэ Жанэйро хотод болсон 2016 оны Олимпын наадамд 4-р байр эзэлсэн юм. 

Latter-day-Saint-Olympians
Latter-day-Saint-Olympians
2021 оны 2-р сарын 21-нд Флорида мужийн Орландо хотод байрлах Exploria цэнгэлдэх хүрээлэнд болсон SheBelieves цомын тэмцээний үеэр Бразилын 3 дугаартай тамирчин Бруна Бэнитс АНУ-ын эсрэг довтолж байгаа нь. Гэрэл зургийг Алэкс Мэнэндэз/ Getty Images. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.All rights reserved.

Тэрээр Бразилын Мато Гроссо мужийн Куйба хотод төрсөн бөгөөд 15 настайдаа гэр бүлийн хамтаар баптисм хүртэж, Сүмийн гишүүн болжээ. Тэрээр энэ оны эхээр болсон RootsTech дээр үг хэлэхдээ, талбай дээр болон гадна байхдаа хүч чадал авахын тулд хэрхэн Их Эзэнд найддаг тухайгаа хуваалцсан юм. 

Хэзээ үзэх: Бразилын эмэгтэй хөл бөмбөгийн баг урьдчилсан шатны F хэсэгт багтсан байна. Тэд 7-р сарын 21-ний лхагва гарагт Хятадыг 5:0-ээр хожиж, 7-р сарын 24-ний бямба гарагт Нидерланд, 7-р сарын 27-ны мягмар гарагт Замби улсын шигшээ багтай тоглоно. Шөвгийн наймын тоглолт 7-р сарын 30-ны баасан гарагт, хагас шигшээ тоглолт 8-р сарын 3-ны мягмар гарагт болно. Хүрэл медалийн төлөөх тоглолт 8-р сарын 5-ны пүрэв гарагт, алтан медалийн төлөөх тоглолт 8-р сарын 6-ны баасан гарагт болно.  

Гар бууны буудлага 

Олимпод анх удаа оролцож буй тамирчин, 28 настай Алэксис “Лэкси” Лаган АНУ-ын багийг төлөөлөн эмэгтэйчүүдийн спорт гар буу, хийн гар буу, холимог гар бууны төрөлд өрсөлдөж байна. Невада мужийн уугуул иргэн тэрээр Ютагийн Их Сургуульд суралцаж байхдаа буудлагаар хичээллэж эхлэн, сургуулиа төгсөөд Колорадо Спрингс дэх Олимпод бэлтгэх төв рүү шилжжээ. Тэрээр 2017, 2019 онуудад спорт гар буу, 2016, 2018, 2019 онуудад хийн гар бууны төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 

Latter-day-Saint-Olympians
Latter-day-Saint-Olympians
Алэксис Лаган зураг даруулахаар зогсож байгаа нь. 2012 оны 8-р сарын 20-ны даваа гараг, Солт Лэйк Сити. Гэрэл зургийг Равэлл Колл, Сүмийн Ньюс сайтын зөвшөөрөлтэй нийтлэв. Зохиогчийн эрх © 2021 Deseret News Publishing Company. Copyright © 2021 Deseret News Publishing Company.

Хэзээ үзэх: Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны тэмцээн 7-р сарын 24-ний бямба болон 7-р сарын 25-ны ням гарагт болно. Холимог гар бууны тэмцээн 7-р сарын 27-ны мягмар гарагт болно. Эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт буудлагын тэмцээн 7-р сарын 28-ны лхагва гаргаас 7-р сарын 30-ны баасан гараг хүртэл үргэлжилнэ. 

Усанд сэлэлт 

20 настай Жарэд Арройо Пуэрто Рикогийн олон улсын нээлттэй тэмцээний 400 метрийн ганцаарчилсан төрөлд Пуэрто Рикогийн дээд амжилтыг тогтоожээ. 20 настай Арройо Олимпод оролцохын тулд Аризона мужийн Их Сургуульд элсэхээ хойшлуулжээ. Тэрээр Аризонагийн уугуул иргэн бөгөөд Юта мужид мөн амьдарч байв. Түүний аав Пуэрто Рикогоос гаралтай. 

Latter-day-Saint-Olympians
Latter-day-Saint-Olympians
Жарэд Арройо 2018 оны 4-р сарын 12-нд Аризона мужийн Мэса хотын Скайлайн усан спортын төвд болсон TYR Pro усанд сэлэлтийн цуврал тэмцээний эхний өдөр 400 метрийн ганцаарчилсан холимог сэлэлтийн сүүлийн шатанд өрсөлдсөн. Гэрэл зургийг Крис Кодуто/Getty Images. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. All rights reserved.

Хэзээ үзэх: 400 метрийн ганцаарчилсан холимог төрлийн тэмцээн 7-р сарын 24-ний бямба гарагт, шигшээ тоглолтууд 7-р сарын 25-ны ням гарагт, 200 метрийн ганцаарчилсан холимог төрлийн тэмцээн 7-р сарын 28-ны лхагва гарагт, хагас шигшээ тоглолтууд 7-р сарын 29-ны пүрэв гарагт, шигшээ тоглолтууд 7-р сарын 30-ны баасан гарагт тус тус болно. 

Бүгд Найрамдах Доминикан Улсын уугуул 24 настай Жозуэ Домингэз Рамос 2016 оны Риогийн олимпод оролцох эрх авсан боловч Мексикийн Пуэбла Өмнөд Номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчлэхээр болсон тул оролцоогүй билээ. Тэрээр Бригам Янгийн Их Сургуульд биохимийн мэргэжлээр суралцдаг 3-р курсийн оюутан юм. Тэрээр Токиогийн олимпод 100, 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөж байна. 

Latter-day-Saint-Olympians
Latter-day-Saint-Olympians
Жозуэ Домингез Рамос нь эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд БЯИС-ийн түүхэн дэх хоёр дахь хамгийн хурдан, цагийн рекордыг эзэмшдэг. Гэрэл зургийг Эйслин Эдвардс, БЯИС, Church News-ийн зөвшөөрлөөр нийтлэв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. All rights reserved.

Хэзээ үзэх: 100 метрийн мэлхий сэлэлтийн тэмцээний урьдчилсан шат 7-р сарын 24-ний бямба гарагт эхлэх ба хагас шигшээ тэмцээн 7-р сарын 25-ны ням гарагт, шигшээ тэмцээн 7-р сарын 26-ны даваа гарагт тус тус болно. 200 метрийн мэлхий сэлэлтийн тэмцээний урьдчилсан шат 7-р сарын 27-ны мягмар гарагт, хагас шигшээ тэмцээн 7-р сарын 28-ны лхагва гарагт, шигшээ тэмцээн 7-р сарын 29-ны пүрэв гарагт тус тус болно. 

Юта мужийн Хэрриман хотоос ирсэн Алабамагийн Их Сургуулийн Райан Вайт анхны олимпдоо 100, 200 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд оролцох болно. Вайт Алабама мужид байхдаа Бүх Америкийн 10 удаагийн аварга болсон ч олон улсын тэмцээнд оролцож байгаагүй юм. АНУ дахь Олимпын эрх авах шалгаруулалтын үеэр Вайт 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 2-р байр эзэлж, өрсөлдөгчид болон спортын хорхойтнуудыг гайхшируулжээ. Дараа нь 200 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд оролцох мөч ирэхэд 21 настай Вайт уг төрөлд дэлхийн рекорд эзэмшигч Рэган Смитийг гүйцэж түрүүлсэн нь бүр ч том цохилт болсон. 

Latter-day-Saint-Olympians
Latter-day-Saint-Olympians
АНУ-ын Райан Вайт 2021 оны 6-р сарын 19-нд Небраска мужийн Омаха хотод CHI Эрүүл мэндийн төвд зохиогдсон 2021 оны Олимпын баг шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээний 7 дахь өдрийн эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах сэлэлтийн тэмцээнд оролцох үеэр. Гэрэл зургийг Мадди Мэйэр /Getty Images. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. All rights reserved.

Хэзээ үзэх: Вайтын 100 метрийн араар даллах сэлэлтийн эхний шалгаруулалт 7-р сарын 25-ны ням гарагт болох бол дараагийн өдөр нь хагас шигшээ тоглолт, 7-р сарын 27-ны мягмар гарагт медалийн төлөөх өрсөлдөөн болно. 200 метрийн араар даллах сэлэлтийн урьдчилсан шатны тоглолтууд 2 өдрийн дараа 7-р сарын 29-ний пүрэв гарагт,  хагас шигшээ тоглолтууд маргааш нь болох ба 7-р сарын 31-ний бямба гарагт медалийн төлөөх өрсөлдөөн болно. 

Гар бөмбөг 

2016 онд хүрэл медаль хүртсэн тоглолтын дараа Тэйлор Сандэр эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд АНУ-ыг төлөөлөн дахин өрсөлдөхөөр боллоо. Калифорни мужийн Корона хотын уугуул 29 настай Сандэр БЯИС-д коллежийн гар бөмбөгийн багт тоглож, дөрвөн жил суралцахдаа жил бүр Бүх Америкийн аварга болсон. 

Latter-day-Saint-Olympians
Latter-day-Saint-Olympians
АНУ-ын Тэйлор Сандэр (баруун гар талд) 2019 оны 7-р сарын 10-нд Иллиной мужийн Чикаго хотод болсон FIVB гар бөмбөгийн Үндэсний лигийн аваргын төлөөх тоглолтын үеэр Францын Жулинн Линэлийн (зүүн гар талд) эсрэг довтолж буй нь. Гэрэл зургийг КАМИЛ КРЗАЦЫНСКИ / AFP Getty Images. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.All rights reserved.

Тэйлорын дүү 25 настай Брэндэн Сандэр, Юта мужийн Лэйтон хотын уугуул 27 настай Бэн Пач нар

багийн сэлгээний тамирчид юм. Тэд гурвуулаа 2011-2018 оны хооронд өөр өөр цаг үед БЯИС-д сурцгаажээ. Тэд Cougars болсон цагаасаа хойш мэргэжлийн гар бөмбөг тоглосон. 

Хэзээ үзэх: Тойргийн тоглолт 7-р сарын 24-ний бямба гарагт эхэлж, медалийн төлөөх тоглолтууд 8-р сарын 7-ны бямба гарагт болно. 

Элсний гар бөмбөг 

Юта мужийн Баунтифул хотоос ирсэн 45 настай Жэйк Гибб элсний гар бөмбөгийн төрлөөр Олимпод дөрөв дэх удаагаа оролцох гэж байна. Хорт хавдартайгаа тэмцэлдэж, хоёр ч удаа ялсан тэрээр энэ жилийн Олимпын наадмын элсний гар бөмбөгийн хамгийн ахмад тоглогч юм. Гибб дараа жил энэхүү өрсөлдөөнт тэмцээнээс зодог тайлах бодолтой байгаа тул энэ нь түүний олимпын медаль авах сүүлийн оролдлого болно. 

Latter-day-Saint-Olympians
Latter-day-Saint-Olympians
Жэйк Гибб (АНУ) 2019 оны 9-р сарын 5-нд Италийн Ром хотын Foro Italico цэнгэлдэх хүрээлэнд болсон "Beach Volley Rome World Tour Finals" тэмцээний үеэр. Гэрэл зургийг Маттео Чамбелли /NurPhoto, Getty Images. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. All rights reserved.

Хэзээ үзэх: Гибб болон түүний багийн анд Тэйлор Крабб нар 7-р сарын 25-ны ням гарагт Италийг төлөөлөн оролцож буй хоёр багийн нэгтэй тоглох болно. Тэдний хоёр, гурав дахь үеийн тоглолтууд 7-р сарын 28-ны лхагва, 7-р сарын 30-ны баасан гарагт тус тус болно. Хасагдах шатны тоглолтууд 8-р сарын 1-ний ням гаргаас 8-р сарын 5-ны пүрэв гараг хүртэл үргэлжлэх бөгөөд медалийн төлөөх тоглолтууд 8-р сарын 7-ны бямба гарагт тус тус болно. 

Сагсан бөмбөг 

Лэйлани Мичэллийн хувьд Токио руу хийсэн аялал нь Олимпын хоёр дахь удаагийн аялал юм. Тэрээр 2016 онд Риогийн олимпод оролцсон Австралийн эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд орж байсан. Вашингтон хотод төрсөн, 36 настай тэрбээр Юта мужийн Их Сургуульд тоглож байхдаа Mountain West Conference-ийн 2007-2008 оны шилдэг тоглогч болж байжээ. Түүнээс хойш WNBA, Франц, Хорват, Австралийн эмэгтэйчүүдийн мэргэжлийн лиг болох WNBL-д тоглосон. Тэр одоогоор Вашингтон Мистиксд бүртгэлтэй байгаа. Түүний ээж австрали хүн бөгөөд тэрээр таван ахтай. 

Хэзээ үзэх: Австрали урьдчилсан шатны тоглолтод 7-р сарын 27-ны мягмар гарагт Бельгийн багтай, 7-р сарын 30-ны баасан гарагт Хятадын багтай, 8-р сарын 2-ны даваа гарагт Пуэрто Рикогийн багтай тус тус тоглох болно.  Шөвгийн наймын тоглолтууд 8-р сарын 4-ний лхагва гарагт, хагас шигшээ тоглолтууд 8-р сарын 6-ны баасан гарагт, хүрэл медалийн төлөөх тоглолт 8-р сарын 7-ны бямба гарагт, алтан медалийн төлөөх тоглолт 8-р сарын 8-ны ням гарагт тус тус болно. 

Регби 

Жордан Матяс 2011 онд БЯИС-д уг спортоор албан ёсоор хичээллэх анхны жилдээ, регбигийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх боломжтой болоход нь тус сургуульд тусалсан юм. Тэр цагаас хойш тэрээр мэргэжлийн түвшинд тоглож, Сан Диэго Сэрфэрс багт 2015 оны эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд тусалснаар хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байв. Матясын нөхөр Райан мөн Сан Диего хотод мэргэжлийн регби тоглодог бөгөөд тэр хоёр хамтдаа бэлтгэл сургуулилтаа хийдэг. Невада мужийн Лас Вегас хотод төрж, Канадын Альберта хотод өссөн 28 настай Матяс АНУ-ыг төлөөлөн Токиогийн олимпод өрсөлдөх болно. 

Хэзээ үзэх: Матясын эхний хоёр тоглолт 7-р сарын 29-ний пүрэв гарагт болно. Тойргийн тоглолт дараагийн өдөр нь дуусаж, медалийн төлөөх тоглолтууд 8-р сарын 1-ний ням гарагт болно. 

Мэдээний булан: Олимп эхлэх үеэр бошиглогч бие биеэ хүндэтгэхэд уриалав 

Хөнгөн атлетик 

36 настай Валэри Адамсын хувьд Токиогийн олимп бол тав дахь олимпын наадам нь юм. Тэрээр 2008 онд Бээжинд, 2012 онд Лондонд зээрэнцэг шидэлтийн төрөлд алтан медаль хүртсэн бол 2016 онд Риод мөнгөн медаль хүртсэн. Шинэ Зеландын уугуул, хоёр хүүхдийн ээж тэрээр дэлхийн болон Даймонд лигийн тэмцээнээс олон төрлийн медаль хүртжээ. 

Тэрээр эхээс 18-уулаа бөгөөд Пара олимпын наадамд Лиза Адамс хэмээх дүүгээ дасгалжуулж байгаа юм. 

Хэзээ үзэх: Зээрэнцэг шидэлтийн тэмцээн 7-р сарын 30-ны баасан гарагт, шигшээ тоглолтууд 8-р сарын 1-ний ням гарагт болно. 

Нагмэлдин “Питр” 27 настай бөгөөд 2016 оны олимпод 800 метрийн зайд уралдаж байсан. Түүний гэр бүл Өмнөд Суданаас гаралтай бөгөөд түүнийг бага байхад Австрали руу цагаачилжээ. Тэрээр өсвөр наснаасаа сагсан бөмбөг сонирхдог байсан ба 16 настай байхад нь түүний багш гүйж үзэхийг ятгажээ. Тэрээр 2019 онд Австралийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 

Хэзээ үзэх: Эрэгтэйчүүдийн 800 метрийн урьдчилсан шатны тэмцээн 7-р сарын 31-ний бямба гарагт болно. Хагас шигшээ тоглолт 8-р сарын 1-ний ням гарагт, медалийн төлөөх тоглолт 8-р сарын 4-ний лхагва гарагт тус тус болно. 

Гимнастик 

Рио хотод болсон 2016 оны зуны Олимпын наадамд оролцох эрхээ алдах шахсаныхаа дараа 24 настай Микэйла Скиннэр АНУ-ын шигшээ багийн сэлгээний тамирчнаас Юта мужийн Их Сургуулийн коллежийн хоёр удаагийн аварга болох хүртэл явсан юм. Энэ жил тэрээр ганцаарчилсан гимнастикийн төрлөөр Токиод өрсөлдөх болно 

MyKayla-Skinner
MyKayla-Skinner
Микэйла Скиннэр 2021 оны 6-р сарын 25-ны баасан гарагт Миссури мужийн Сэйнт Лүис хот дахь Америкийн төвд 2021 оны АНУ-ын Олимпын гимнастикчдыг шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээний үеэр тэнцвэртэйгээр газардсаны дараа. Гэрэл зургийг Жэйми Сквайр, Getty Images.

Аризона мужийн Гилбэрт хотын уугуул тэрээр энэ оны 6-р сард АНУ-ын гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд харайлтын төрлөөр мөнгөн медаль хүртсэн. Тэрээр Токиогийн олимпод харайлтын төрөлд медаль авах боломжтой хүмүүсийн нэгээр нэрлэгдээд байгаа юм. 

Хэзээ үзэх:  Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан харайлтын тэмцээн 8-р сарын 1-нд болно. 

Хүндийн өргөлт 

32 настай Сара Роблэс 75 кг-аас дээш жинд 2016 оны Риогийн олимпод АНУ-ын багийг төлөөлөн хүрэл медаль хүртсэн бөгөөд 2012 оны Лондоны олимпод 6-р байр эзэлсэн. Тэрээр мөн 2017 оны дэлхийн аварга, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга болж байсан. Түүний авсан хүрэл медаль АНУ-ын хувьд 2000 оноос хойших хүндийн өргөлтийн анхны медаль юм. 

Latter-day-Saint-Olympians
Latter-day-Saint-Olympians
2016 онд Бразилын Рио дэ Жанэйро хотод болсон зуны Олимпын наадамд оролцсон хожмын үеийн гэгээнтэн Сара Роблэс 2012 онд Лондонд болсон Зуны олимпын наадамд оролцох үеэр. Гэрэл зургийг Сара Роблэсын болон Сүмийн мэдээний зөвшөөрлөөр авсан болно. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. . All rights reserved.

Тэрээр 87 кг-аас дээш жингийн (191 паунд) төрөлд АНУ-ыг төлөөлөн 8-р сарын 1-нд өөрийнхөө төрсөн өдрөөр Токио хотод өрсөлдөж байна. Калифорни мужийн уугуул тэрээр Техас мужийн Хьюстон хотод бэлтгэлээ базаасан. Ахлах сургуульд байхдаа тэрээр зээрэнцэг шидэлтээр хичээллэж байсан боловч коллежид байхдаа зээрэнцэг шидэлтийн бэлтгэл хийж байхдаа биеийн тамирын зааланд хүндийн өргөлтийг туршиж үзсэнийхээ дараа хүндийн өргөлт рүү шилжсэн. 

Хэзээ үзэх: Эмэгтэйчүүдийн 87 кг-аас дээш жингийн хүндийн өргөлтийн тэмцээн 8-р сарын 2-ны даваа гарагт болно. 

20 настай Куинини “Нини” Манумуа бол хүндийн өргөлтөөр Тонга улсыг төлөөлж оролцох анхны эмэгтэй тамирчин юм гэж sfist.com болон ktvu.com мэдээлэв. Америкийн Самоа хотод төрсөн тэрээр эцэг эхийнхээ төрсөн нутаг болох Тонга улсад гэр бүлээрээ амьдардаг байсан бөгөөд 10 настай байхдаа Калифорни мужийн Сан Франциско хот руу нүүжээ. Тэрээр 13 настайдаа ахлах сургуулийн эхний жилээсээ хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн. 

Хэзээ үзэх: Эмэгтэйчүүдийн 87 кг-аас дээш жингийн хүндийн өргөлтийн тэмцээн 8-р сарын 2-ны даваа гарагт болно. 

https://newsroom.churchofjesuschrist.org/article/president-nelson-shares-a-message-about-competition-during-summer-olympics 

Зохиогчийн эрх 2021 Deseret News Publishing Company 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.