Мэдээ мэдээлэл

Хожмын үеийн гэгээнтнүүд Токиогийн Олимпоос 5 медаль авч, хэд хэдэн дээд амжилт тогтоолоо. 

SUD-en-Juegos-Olimpicos-Tokio-2020-3.jpgDownload Photo

Шинэ Зеландын тамирчин Валэри Адамс 2021 оны 8-р сарын 1-ний ням гарагт Токио хотод болсон 2020 оны зуны Олимпын эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн тэмцээний финалд гуравдугаар байр эзэлсэн баярт мөчдөө хүүхдүүдийнхээ зургийг барьж байгаа нь. Credit: Matthias Schrader, Associated Press  

Энэ түүхийг TheChurchNews.com сайтын зөвшөөрлөөр энд нийтэлсэн бөгөөд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиглахыг хориглоно. 

Кристин Раппли  бичив. 

Шинэчилсэн 

2021 оны 8-р сарын 7 

ОНЦ 12:00 цаг  

Регбигийн талбайгаас, зээрэнцгийн тойрог, гимнастикийн тавцангаас хүндийн өргөлтийн талбай хүртэл Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмтэй холбогдсон таван тамирчин 2020 оны Токиогийн Олимпын наадмаас медаль хүртлээ. Цар тахлын улмаас нэг жил хойшилсон энэхүү дуулиант Олимпоос гэгээнтнүүд медаль хүртэхийн зэрэгцээ хүндийн өргөлт, гүйлтийн төрөлд хэд хэдэн тамирчин улсынхаа дээд амжилтыг тогтоож, түүхэнд нэрээ мөнхөллөө. Эдгээр 15 тамирчин Олимпын наадамд хэрхэн оролцсон талаар энэхүү нийтлэлээс уншина уу. 

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Японы тамирчин Камэли Рараву Латианара Соэжима (баруун талд), 2021 оны 7-р сарын 26-ны даваа гарагт Токио хотод болсон зуны Олимпын наадмын эрэгтэйчүүдийн регби 7 тойргийн тэмцээний үеэр Фижи улсын тамирчин Сэми Радрадратай тулж байна. Credit: Shuji Kajiyama, Associated Press 

29 настай Сэми Радрадра 2016 оны Риогийн Олимпод Фижи улсын регби 7 багийг алтан медалиа хамгаалахад хувь нэмрээ оруулсан. Тэрээр өмнө нь Англид Бристол Бийрстэй тоглодог байсан ба Фижи улсын регбигийн шигшээ багт харьяалагддаг байжээ. 

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

АНУ-ын тамирчин Микэйла Скиннэр 2021 оны 8-р сарын 1-ний ням гарагт Японы Токио хотод болсон 2020 оны зуны Олимпын наадмын эмэгтэйчүүдийн гимнастикийн шигшээ тэмцээний үеэр харайлтын үзүүлбэрээ гүйцэтгэж байна. Credit: Ashley Landis, Associated Press  

АНУ-ын тамирчин, 24 настай Микэйла Скиннэр гимнастикийн харайлтын төрөлд мөнгөн медаль хүртлээ. Аризона мужийн уугуул тэрээр 2020 оны Олимпод ганцаарчилсан төрлөөр оролцсон юм. Хэдийгээр тэр шигшээ шатны болзлыг хангасан ч, “улс бүр хоёр” дүрмээр өрсөлдсөн учир АНУ-ын багийн хоёр тамирчны дараа дөрөвт бичигдээд байсан юм. Багийн тамирчин нь харайлтын финалаас татагдсанаар тэр тэмцээндээ буцаж орсон байна. Тэрээр 2016 онд Олимпын наадмын сэлгээний тамирчин байсан бөгөөд Юта мужийн их сургуулийн аварга болж байжээ. 

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

АНУ-ын тамирчин Райан Элизабэт Вайт 2021 оны 7-р сарын 29-ний пүрэв гарагт Японы Токио хотноо болсон 2020 оны зуны Олимпын эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах сэлэлтийн хагас шигшээ шатанд сэлж байна. Credit: Matthias Schrader, Associated Press  

Олимпын наадамд анх удаа оролцож буй 21 настай Райан Элизабэт Вайт АНУ-ын баг 4×100 метрийн холын зайн төрөлд мөнгөн медаль хүртэхэд хувь нэмрээ оруулсан. Юта мужийн уугуул тэрээр Алабамагийн Их Сургуулийн тамирчин ба урьдчилсан шатанд араар даллаж сэлсэн. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг энэ шигшээ тоглолтод сэлж, багаараа мөнгөн медаль хүртлээ. Вайт 100 метрийн араар даллах сэлэлт болон 200 метрийн араар даллах сэлэлтэд тус тус өрсөлдсөн ба хоёр төрөлд финалын дөрөвдүгээр байрт орсон байна. 

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Шинэ Зеландын тамирчин Валэри Адамс 2021 оны 8-р сарын 1-ний ням гарагт Токио хотод болсон 2020 оны зуны Олимпын зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн төрөлд финалын шатанд оролцож байгаа нь. Credit: Morry Gash, Associated Press  

   

Шинэ Зеландын тамирчин, 36 настай Валэри Адамс зээрэнцэг шидэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн бөгөөд түүний хувьд таван Олимпод оролцож дөрөв дэх медалиа авч байгаа юм. Тэрээр 2008, 2012 онуудад алт, 2016 онд мөнгөн медаль хүртсэн. 2016 оноос хойш хоёр удаа төрсөн ба хүүхдүүд нь 2, 3 настай. Тэмцээн өндөрлөх үеэр тэрээр хүрэл медалийн тавцанд Шинэ Зеландын далбааг өндөрт өргөн, хүүхдүүдийнхээ зургийг гартаа барьсан байв. 

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

АНУ-ын тамирчин Сара Элизабэт Роблэс 2021 оны 8-р сарын 2-ны даваа гарагт Японы Токио хотод болсон 2020 оны зуны Олимпын эмэгтэйчүүдийн 87 кг-аас дээш жингийн хүндийн өргөлтийн төрөлд өрсөлдөж байгаа нь. Credit: Seth Wenig, Associated Press  

АНУ-ын тамирчин Сара Роблэс 33 насны төрсөн өдрийнхөө маргааш 87 кг-аас дээш жингийн хүндийн өргөлтийн төрөлд хүрэл медаль хүртэж, Олимпын хүндийн өргөлтийн төрлөөс медаль хүртсэн анхны Америк эмэгтэй болж дээд амжилтын номд бичигдлээ. Энэ нь түүний оролцсон гурав дахь Олимп бөгөөд тэрээр 2016 оны Риогийн Олимпод хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэрээр 1964 оноос хойш 57 жилийн хугацаанд Олимпын хүндийн өргөлтийн төрлөөс хос медаль хүртсэн анхны америк хүн болсон юм. Техасын Хьюстон хотод амьдардаг, Калифорни мужийн уугуул тэрээр хүндийн өргөлтийн тэмцээнийхээ үеэр инээмсэглэн, нүдээ ирмэв. 

SUD-en-Juegos-Olimpicos-Tokio-2020-4.jpgDownload Photo

Австралийн тамирчин Питр Бол 2021 оны 8-р сарын 4-ний лхагва гарагт Токио хотод болсон 2020 оны зуны Олимпын эрэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн тэмцээний финалд өрсөлдөж байгаа нь. Credit: Matthias Schrader, Associated Press  

Австралийн тамирчин, 27 настай Питр Бол 800 метрийн гүйлтийн тэмцээнд дөрөвдүгээр байрт орсон ба тэрээр тэмцээний турш тэргүүлж яваад, сүүлийн 200 метрт медаль хүртсэн гурван тамирчинд гүйцэгдсэн байна. Тэрээр Токиогийн Олимпын үеэр 800 метрийн гүйлтэд Австралийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоожээ. Түүний өмнөх өдөр нь тогтоогоод байсан Австралийн дээд амжилтыг хагас шигшээд Өмнөд Суданы тамирчин эвджээ. Шинэ дээд амжилт 1:44.11 боллоо.

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

2021 оны 7-р сарын 30-ны баасан гарагт Японы Рифү хотод болсон 2020 оны зуны Олимпын наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шөвгийн наймын тэмцээний үеэр Канадын тамирчин Дийн Рөүз (баруун талд), Бразилын тамирчин Бруна Бэнитс (13) нар бөмбөгийн төлөө тэмцэлдэж байгаа нь.  Credit: Andre Penner, Associated Press  

Бразилын хөлбөмбөгийн эмэгтэй баг, түүний дотор хамгаалагч Бруна Бэнитс Олимпод оролцсон 12 багаас нийлбэр дүнгээр зургаад жагсчээ. Тэд шөвгийн наймд Канадад хожигдсон ба торгуулийн цохилтоор шийдэгдсэн юм. Канадын баг алтан медаль хүртсэн бөгөөд медалийн төлөөх тэмцээн ширүүхэн болж өндөрлөсөн. 35 настай, Бразил гаралтай мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин түүний хувьд Токиогийн Олимп гурав дахь Олимп нь болсон юм. Бразилын эмэгтэй баг 2016 онд Риогийн Олимпод дөрөвдүгээр байр эзэлж байсан.

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

АНУ-ын тамирчин Жордан Матяс 2021 оны 7-р сарын 29-ний пүрэв гарагт Японы Токио хотод болсон зуны Олимпын эмэгтэйчүүдийн регби 7 төрлийн тоглолтод Японы Хонока Цүцүми (зүүн), Мифүюү Коидэ нарыг сэтлэн гарахыг оролдож байна.  Credit: Shuji Kajiyama, Associated Press  

Токио цэнгэлдэх хүрээлэнд дэх регбигийн талбай дээр болсон регби 7 тэмцээнд АНУ-ын баг нийлбэр дүнгээр зургаад бичигдсэн. АНУ-ын багийн довтлогч, 28 настай Жордан Матяс мэргэжлийн регбид тоглохоосоо өмнө Бригам Янгийн Их Сургуульд тоглож байжээ. АНУ-ын баг урьдчилсан шатны тойрогт ялагдаагүй ч шөвгийн наймд Их Британид хожигдсон. Матяс Невада мужийн Лас Вегас хотод төрж, Канадад өссөн ба өдгөө Калифорнид амьдарч байна. 

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

2021 оны 8-р сарын 4-ний лхагва гарагт Японы Сайтама хотод болсон 2020 оны зуны Олимпын наадмын эмэгтэй сагсан бөмбөгийн шөвгийн наймын шигшээ тоглолтын үеэр Австралийн тамирчин Лэйлани Мичэлл (5) Credit: Eric Gay, Associated Press  

Сагсан бөмбөгийн талбайд Австралийн Опалс баг, тэр дундаа хамгаалагч Лэйлани Мичэлл шөвгийн наймд АНУ-д хожигдсоноор нийлбэр дүнгээр наймдугаар байрт шалгарлаа. Токиогийн Олимп түүний хувьд хоёр дахь Олимп байв. Вашингтон мужийн уугуул, өдгөө 36 настай Мичэлл Ютагийн их сургуулийн төгсөгч бөгөөд WNBA-ийн Вашингтон Мистикс багт тоглодог. Ээж нь Австрали хүн юм. 

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Тонга улсын тамирчин Куинини Хуанита Мехтелд Манумуа 2021 оны 8-р сарын 2-ны даваа гарагт Японы Токио хотноо болсон 2020 оны зуны Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 87 кг-аас дээш жингийн хүндийн өргөлтийн төрөлд өрсөлдөж байгаа нь. Credit: Luca Bruno, Associated Press  

Тонга улсын тамирчин, 20 настай Куинини “Нини” Манумуа хүндийн өргөлтийн 87 кг-аас дээш жинд өрсөлдсөн бөгөөд 14 тамирчнаас наймдугаар байрд бичигджээ. Анх удаа Олимпод оролцож байгаа тэрээр Олимпын наадмын хүндийн өргөлтийн төрөлд оролцож буй анхны Тонга эмэгтэй юм. Тэрээр Америкийн Самоад төрсөн бөгөөд түүнийг 10 настай байхад гэр бүлийнхэн нь Калифорни мужийн Сан Франциско хот руу нүүсэн байна. Үүнээс өмнө тэд эцэг эхийнхээ төрсөн нутаг Тонгад амьдардаг байжээ. 

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

АНУ-ын тамирчин Тэйлор Сандэр 2021 оны 7-р сарын 24-ний бямба гарагт Японы Токио хотод болсон 2020 оны зуны Олимпын наадамд эрэгтэйчүүдийн волейболын урьдчилсан тойргийн В хэсэгт Францын багтай хийсэн тоглолтын үеэр бөмбөг давуулж буй нь. Credit: Frank Augstein, Associated Press    

АНУ -ын баг, түүний дотор довтлогч Тэйлор Сандэр волейболын төрөлд нийлбэр дүнгээр 10-р байранд орлоо. Баг урьдчилсан шатанд 2-3 харьцаатай байсан ба шөвгийн наймд шалгарч чадаагүй юм. Зургаан багаас шалгарсан дөрвөн баг 8-р сарын 7-ны бямба гарагт болох медалийн төлөөх финалын тоглолтод бүгд оролцсон байна. Калифорни мужийн уугуул, 29 настай Сандэр БЯИС-ийн багт тоглож, 2016 онд АНУ-ын баг хүрэл медаль авахад хувь нэмрээ оруулжээ. 

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

АНУ-ын тамирчин Жэйк Гибб (1), 2021 оны 8-р сарын 2-ны даваа гарагт Японы Токио хотод болсон 2020 оны зуны Олимпын наадмын эрэгтэйчүүдийн элсний гар бөмбөгийн тэмцээний үеэр Германы багаас ирсэн бөмбөгийг хариу цохиж байгаа нь. Credit: Felipe Dana, Associated Press  

АНУ-ын тамирчин, 46 настай Жэйк Гибб, багийн тоглогч Три Борн нар элсний гар бөмбөгийн төрөлд урьдчилсан шатны тоглолтын дараа шөвгийн 16-д шалгарсан ч, шөвгийн наймд шалгарсан Германы багт хожигджээ. Токиогийн Олимп бол Гиббын хувьд дөрөв дэх удаагийн Олимпын наадам юм. Калифорнид амьдардаг, Юта мужийн Баунтифул хотын уугуул тэрээр Олимпын наадмын нээлтийн ёслолоос хэдхэн хоногийн өмнө багийн тоглогчоо сольсон ба учир нь түүний хамтран тоглогч Тэйлор Крабб Японд ирснийхээ дараа COVID-19-ийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогджээ. 

© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

АНУ-ын тамирчин Алексис “Лэкси” Лаган 2021 оны 7-р сарын 30-ны баасан гарагт Японы Токио хотод болсон 2020 оны зуны Олимпын наадмын Асака буудлагын талбайд эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны төрөлд оролцож байгаа нь.  Credit: Alex Brandon, Associated Press  

АНУ-ын багийн тамирчин Алексис “Лэкси” Лаган анхны олимпдоо буудлагын гурван төрөлд оролцсон. Тэрээр 10 метрийн хийн гар бууны төрөлд 53 тамирчнаас 38-р, 25-метрийн гар бууны төрөлд 44 тамирчнаас 18-р байрыг тус тус эзэлжээ. 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд Лаган багийн тоглогч Николаус Моурэрын хамт 20 багаас 16-р байрт оров. Невада мужийн уугуул, 28 настай Лаган нь Ютагийн их сургуулийн төгсөгч бөгөөд Колорадо мужид амьдардаг. 

Josue-Dominguez-Ramos-obtuvo-el-segundo-tiempo-mas-rapido-en-la-historia-de-BYU-en-las-200-yardas-de-braza-masculina.-Credito-Aislynn-Edwards,-BYU

БЯИС-ийн тамирчин Жозуэ Домингэз Олимпын наадамд өрсөлдлөө. Тэрээр БЯИС-ийн түүхэн дэх эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн хоёрдугаар дээд амжилтыг тогтоосон юм.  Credit: Aislynn Edwards, BYU  

Бүгд Найрамдах Доминикан Улсын уугуул, 24 настай Жозуэ Домингэз Рамос анхны олимпдоо 50-метрийн болон 200 метрийн мэлхий сэлэлтийн уралдаанд сэлэв. Ерөнхийдөө тэрээр 39, 34-р байруудыг тус тус эзэлжээ. Бүгд Найрамдах Доминикан Улсын уугуул тэрээр Бригам Янгийн Их Сургуулийн тамирчин бөгөөд эргэж ирсэн номлогч юм. 

Latter-day-Saint-Olympians

Пуэрто Рико улсын тамирчин Жарод Арройо 2019 оны 8-р сарын 9-ний баасан гарагт Перу улсын Лима хотод болсон Пан Америкийн наадамд эрэгтэйчүүдийн 400 метрийн ганцаарчилсан усанд сэлэлтийн тэмцээнд оролцохоор бэлдэж байхдаа малгай, нүдний шилээ тохируулж байгаа нь. Credit: Rebecca Blackwell, Associated Press  

Пуэрто Рико улсын тамирчин, 20 настай Жарод Арройо 400 метрийн ганцаарчилсан болон 200 метрийн ганцаарчилсан төрөлд сэлж, 22, 39 дүгээр байруудад тус тус оржээ. Тэрээр Аризонагийн уугуул, аав нь Пуэрто Рикогоос гаралтай бөгөөд Токиогийн Олимп түүний оролцсон анхны Олимп юм. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.