Мэдээ мэдээлэл

Турк, Сирид болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн ард иргэдэд туслах мэдэгдэл 

Турк, Сирид тохиолдсон аймшигт газар хөдлөлттэй холбогдуулан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Европын төв бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл дараах мэдэгдлийг хийлээ:

Турк, Сирид тохиолдсон газар хөдлөлтийн улмаас олон хүн эмгэнэлтэйгээр амь үрэгдсэн явдалд бид гүнээ гашуудаж байна. Энэ аймшигт үйл явдалтай нүүр тулж буй эдгээр улсын ард иргэдэд бид өөрсдийн хайр болон дэмжлэгийг илэрхийлье. Энэхүү гамшгийг даван туулах мөч бүхэнд нь бидний болон Европ даяарх Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн залбирал тэдэнтэй хамт байх болно. Сүм одоогоор тус улсуудын төдийгүй дэлхий дахины бусад халамжийн байгууллагуудтай холбогдон, тусламж үзүүлэхээр хичээж байна.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 

Европын төв бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл 

Ахлагч Массимо Дэ Фэо 

Ахлагч Эрик В.Копишкэ 

Ахлагч Рүбэн В.Аллиуд 

 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.