GettyImages-1246889828.jpg
Мэдээ мэдээлэл

Есүс Христийн Сүм Турк, Сири дэх газар хөдлөлтийн улмаас хохирсон иргэдэд хэрхэн тусалж байгаа талаар 

Сүм Турк, Сирийн ард түмний хэвийн байдалдаа эргэн орж, дахин бүтээн босгох ажилд туслах үүрэг хүлээв.

2-р сарын 6-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Турк  болон Сирийн газар нутагт болсон газар хөдлөлтийн (7.8  болон 7.6 магнитуд) улмаас хохирсон иргэдэд зориулж хоол хүнс, хувцас, хөнжил, эмнэлгийн хэрэгсэл, эм, хоргодох байр, ус, ариун цэврийн багц болон бусад эд зүйлээс бүрдсэн эхний ээлжийн илгээмжээ хүргүүлэв. 

Энэ чухал ажлыг хоёр улсын газар нутагт удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн халамжийн байгууллагатай хамтран гүйцэтгэж байгаа юм. Сүмийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд өөр бусад байгууллагыг уг ажилд түүнчлэн оролцуулахаар ажиллаж байна. 

Турк болон Сирид болсон аймшигт газар хөдлөлтөөс үүдсэн хор хөнөөл бол хэвийн байдалдаа эргэн орох урт удаан үйл явцын дөнгөж эхлэл юм. Есүс Христийн Сүм оршин буй газар бүрийнхээ нэгэн хэсэг нь байдаг учир гамшигт нэрвэгдсэн тэдгээр ард түмний урт хугацааны хэрэгцээг хангахаар эрэлхийлж байна. Бид Турк, Сирийг нийгмээ хэвийн байдалд нь эргэн оруулж, бүтээн босгоход нь сэтгэл санаа, бие махбод, сүнслэг байдлаар тууштай туслах  болно. 

Сүмийн Европын Төв бүс хариуцсан Онцгой байдлын хороо нь (Украинд болсон зөрчилдөөнтэй холбоотойгоор 2022 оны 2-р сард байгуулагдсан) дээрх ажлыг бодит биелэлт болгохын тулд Ойрх Дорнод/Африкийн Хойд бүстэй хамтран ажиллаж байна.  

“Бид Турк болон Сири дэх ах эгч нарынхаа хамт гашуудсан хэвээр байгаа билээ. Мөн чадварлаг хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, энэ хайрлагдсан хүмүүст хэрэгцээтэй чухал цаг үед нь тайтгарал өгч, анхаарал халамж үзүүлэх боломжтой байгаадаа бид талархалтай байна” гэж Европын Төв бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, Онцгой байдлын хорооны дарга Ахлагч Рүбэн В.Аллиауд хэлэв. 

Европ дахь Сүмийн удирдагчид хожмын үеийн гэгээнтнүүдийг Турк, Сири дэх орон нутгийн сайн дурын бүлгүүд болон байгууллагуудад чадах чинээгээрээ тусламж үзүүлэхэд урьсан. Бусад оронд тархан суурьшсан Турк болон Сирийн ард түмэн хүмүүнлэгийн томоохон төслүүдэд тусгагдаагүй хэрэгцээнүүдийг олж харахад туслах боломжтой юм. 

Мөн тухайн бүсийн хожмын үеийн гэгээнтнүүдийг үйлчлэх боломжуудыг бий болгож, тэдгээрийг олж илрүүлэхийн тулд JustServe.org(хэрэв тухайн оронд ашиглах боломжтой бол)-ыг ашиглахыг урамшуулж байна. Сүмийн гишүүд болон бусад хүн манай шашны хүмүүнлэгийн ажлуудад хандив өргөх боломжтой юм. Үйлчлэлийн боломжууд гарч ирэх хүртэл хүлээцтэй байхыг гэгээнтнүүдээс хүсэж байна.  

“Хэрэв бид зүрх сэтгэлээ үйлчлэлд хандуулах аваас бусдад туслаад зогсохгүй Их Эзэн Есүс Христтэй харилцах харилцаагаа хүчирхэгжүүлдэг. Түүнчлэн Түүнийг болон Түүний Цагаатгалын хүчийг ойлгох ойлголт маань агуу ихээр өсөн нэмэгддэг” гэж ахлагч Аллиауд хэлэв.  

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.