Мэдээ мэдээлэл

Ази, Хойд Ази, Филиппинд ариун сүмийг дахин нээх төлөв байдал 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм COVID-19 цар тахлын улмаас хаагдсан ариун сүмүүдээ дахин нээх, үйл ажиллагааг нь өөрчлөн явуулах тухай мэдээллийг 14 сар гаруйн хугацаанд долоо хоног бүр шинэчлэн нийтэлж байсан. Сүм дэлхий даяарх 168 ариун сүмээ 2020 оны 3-р сарын сүүлээр бүрэн хаасны дараа, 2020 оны 5-р сараас ариун сүмүүдийг дахин нээж, анхаарал сэрэмжлүүлэг бүхий дөрвөн шатлалыг төлөвлөн, үйл ажиллагааг нь явуулж эхэлсэн юм. 

Цар тахал буурсантай холбоотойгоор, энэ сараас эхлэн үйл ажиллагаа явуулдаг бүх ариун сүмийг дахин нээж, 80 гаруй хувийг нь амьд хүмүүсийн болон төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг 3-р шатлалд гүйцэтгэхээр боллоо. 

Доорх схем нь 8-р сарын 10-ны байдлаар Ази, Хойд Ази, Филиппинийн бүсүүд дэх одоогийн болон төлөвлөж буй шатлалын төлөв байдлыг тус тус харуулж байна. 

2021 оны 8-р сарын 10-ны байдлаар Сүмийн Ази, Хойд Ази, Филиппинийн бүсүүд дэх ариун сүмийн төлөв байдал. Сүмийн мэдээг үнэ төлбөргүй нийтлэгч Аарон Торуп. 2021 оны 8-р сарын 10-ны байдлаар Сүмийн Ази, Хойд Ази, Филиппинийн бүсүүд дэх ариун сүмийн төлөв байдал. Сүмийн мэдээг үнэ төлбөргүй нийтлэгч Аарон Торуп. ©Copyright 2021 Deseret News Publishing Company

  • 3-р шатлалын ариун сүм: Японы Фүкүока, Японы Саппоро, Филиппинийн Сэбу Сити  
  • 3-р шатлал зогссон ариун сүм: Тайванийн Тайпэй 
  • 2-Б шатлалын ариун сүм: Филиппинийн Манила  
  • 2-р шатлалын ариун сүм: Солонгосын Сөүл  

Шатлал төлөвлөөгүй дүүрэг: Хятадын Хонконг, Японы Токио 

Эхний дөрвөн шатлалд буй ариун сүмүүд хязгаарлагдмал байдлаар ажиллаж байгаа. Орон нутгийн нөхцөл байдал, засгийн газрын шаардлагын дагуу амны хаалт зүүх; нэг цагт цөөн тооны үйлчлүүлэгч, цөөн ажилтан ариун сүмд байх; ариун сүмийн ёслолын дараа ариутгал хийх; зай барих; суудлуудыг тохируулах; үүдэн дээр биеийн халуун шалгах гэх мэт үндсэн анхааруулгуудыг ариун сүмийн ажилтнууд, үйлчлүүлэгчдэд зориулан байршуулна. 

Ариун сүм дахин нээгдэхтэй холбоотойгоор ялгаатай шатлалуудыг товч тайлбарлавал: 

  • 1-р шатлал – Амьд байгаа эхнэр нөхрийн лацдан холболтыг цаг төлөвлөн гүйцэтгэх 
  • 2-р шатлал – Амьд хүмүүсийн бүх ёслолыг цаг төлөвлөн гүйцэтгэх 
  • 2 Б шатлал  – Амьд хүмүүсийн бүх ёслол, төлөөлөн гүйцэтгэх баптисмуудыг цаг төлөвлөн гүйцэтгэх 
  • 3-р шатлал – Амьд хүмүүсийн бүх ёслол мөн хязгаартай төлөөлөн гүйцэтгэх ёслол зэргийг цаг төлөвлөн гүйцэтгэх 
  • 4-р шатлал – Бүх үйл ажиллагааг хэвийн байдлаар, цаг төлөвлөн явуулах 

8 сарын 10-ны байдлаар дэлхий даяарх нийт ариун сүмийн төлөв байдлын талаар илүү их мэдээллийг эндээс авна уу (зөвхөн англи хэлээр үзэх боломжтой). 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.