Мэдээ мэдээлэл

Тэргүүн Зөвлөл хожмын үеийн гэгээнтнүүдийг шаардлагатай үед амны хаалт зүүж, Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг уриалав 

“Хүн бүр эрүүл мэндийн ажилтнууд болон улс орныхоо удирдагчдын мэргэн, оновчтой зөвлөмжүүдийг дагавал бид энэхүү дайнд ялж чадна”

768215ca8378e0d9c9f2dc51f76a68f93db077dc.jpegDownload Photo

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл 2021 оны 8-р сарын 12-ны пүрэв гарагт дэлхий  даяарх Сүмийн гишүүдэд дараах захиасыг илгээлээ: 

Хүндэт ах, эгч нар аа: 

Бид энэ хайр найргүй цар тахал болох КОВИД-19 болон үүний хувилбаруудын хор хөнөөлийн эсрэг дайнд оролцож байгаа билээ. Бид эдгээр вирусын тархалтыг хязгаарлахын тулд чадах бүхнээ хийхийг хүсэж байна. Хүн амын дийлэнх хувь нь дархлаажуулалтад хамрагдсанаар л зөвхөн уг өвчний эсрэг хамгаалалт тогтоно гэдгийг бид мэднэ. Энэ вируст өртөх магадлалыг бууруулахын тулд хүн хоорондын зай барих боломжгүй олон нийтийн уулзалтад оролцохдоо амны хаалт зүүхийг бид уриалж байна. Бид энэхүү ноцтой халдвараас сэргийлэхийн тулд хувийн хамгаалалт болох вакцинжуулалтад хамрагдахад хүн бүрийг урьж байна. Одоогийн хийгдэж байгаа вакцинууд нь аюулгүй ба үр дүнтэй болох нь батлагдсан. Хүн бүр эрүүл мэндийн ажилтнууд болон улс орныхоо удирдагчдын мэргэн, оновчтой зөвлөмжүүдийг дагавал бид энэхүү дайнд ялж чадна. Бурханы бүх хүүхдийг хайрлан, санаа тавьж буй бидний хайр, чин сэтгэлийг хүлээн авна уу. 

Тэргүүн Зөвлөл 

Рассэлл М.Нэлсон 

Даллин Х.Өүкс 

Хэнри Б.Айринг 

Нэмэлт эх сурвалжууд 

70-аас дээш настай Төлөөлөгчид болон Тэргүүн Зөвлөл КОВИД-19 -ын вакцинжуулалтад хамрагдсан 

КОВИД-19-ийн үед Сүм хэрхэн нээгдэж байгаа вэ? 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.