Мэдээ мэдээлэл

Тэргүүн Зөвлөл 2023 оны Бүсийн удирдлагын томилгоог зарлав 

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд орсон өөрчлөлт нь 8-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөл Бүсийн удирдлагын томилгоог зарлалаа. Уг өөрчлөлт нь бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд хамаарах бөгөөд 2023 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. 

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд нь Далын ерөнхий эрх мэдэлтэн эсвэл Бүсийн далаас бүрддэг. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл нь ерөнхийлөгч, хоёр зөвлөхөөс бүрдэх бөгөөд тэд тухайн томилогдсон бүсийнхээ албанд ажилладаг. 

“Дал нь Арван хоёрын … удирдлаган дор сүмийг төлөвшүүлэхэд болон мөн үүний бүх хэрэг явдлыг бүх үндэстэнд … зохицуулахад Их Эзэний нэрээр үйлдэх ёстой” (Сургаал ба Гэрээ 107:34-ийг үзнэ үү). 

Есүс Христийн Сүмд 23 бүс байдаг бөгөөд эдгээрийн зургаа нь Америкийн Нэгдсэн Улс болон Канадад, бусад 17 нь өөр бусад улс оронд хамаардаг. 

Бүсүүд нь 1984 оноос эхлэн дэлхий даяарх Сүмийн газарзүйн бүс нутагт уг ажлыг удирдан чиглүүлэх зорилгоор байгуулагдсан. АНУ, Канадын бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл нь Юта мужийн Солт Лэйк Сити дэх Сүмийн удирдах газраас үйл ажиллагаагаа явуулдаг. Сүмийн Ойрх Дорнод/Африкийн хойд бүсийг мөн Сүмийн удирдах газраас удирддаг. 

“Дал нь Арван хоёрын ... удирдлаган дор сүмийг төлөвшүүлэхэд болон мөн үүний бүх хэрэг явдлыг бүх үндэстэнд ... зохицуулахад Их Эзэний нэрээр үйлдэх ёстой” (Сургаал ба Гэрээ 107:34-ийг үзнэ үү). 

Далын ерөнхийлөгчийн зөвлөл 

Далын ерөнхийлөгчийн зөвлөлд өөрчлөлт орохгүй. Ерөнхийлөгчийн зөвлөл нь 2021 оны 8-р сараас хойш хамтдаа үйлчилж байна.  

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Далын ерөнхийлөгчийн зөвлөл: Дээд эгнээний зүүнээс баруун тийш Ахлагч Патрик Кийрон, Ахлагч Карл Б.Күк, Ахлагч Хосэ А.Тэйшэйра болон Ахлагч Карлос А.Годой нар байна. Доод эгнээнд Ахлагч Брэнт Х.Нийлсон, Ахлагч Пол В.Жонсон болон Ахлагч С.Марк Палмэр нар байна.  

 Азийн хойд бүс 

2023-Asia-North-Area-Presidency

2023-2024 оны Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл, зүүнээс баруун тийш 1-р зөвлөх, Ахлагч Жон А.Маккюн; ерөнхийлөгч, Ахлагч Такаши Вада; болон 2-р зөвлөх Ж.Кимо Эсплин нар. 

 2022 оны 4-р сард зарлагдсан, 2023 оны 8-р сарын 1 хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх одоогийн бүсийн удирдлагын томилгоог PDF хэлбэрээр үзэх эсвэл татаж авах. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.