Сэдэв

Аароны санваар

Аароны санваар нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх санваарынхоёр дэг жаяг буюу хоёр зэрэглэлийн бага нь юм. Аароны санваарыг сүмийн итгэлтэй эрэгтэй гишүүдэд 12 наснаас эхлэн хүртээдэг бөгөөд эрэгтэй гишүүн бүр тус бүрдээ гар тавилтаар томилогддог байна. Тийнхүү томилогдсон хүмүүсийг “санваартан” гэж нэрлэдэг ба хожмын үеийн гэгээнтэн хөвгүүд ба эрэгтэйчүүдийн ихэнх нь санваартнууд байдаг.

Аароны санваарт гурван зэрэглэл буюу гурван алба байдагдикон,багшмөн прист.Ихэнхдээ диконууд 12-оос 14 настай, багш нар 14-өөс 16 настай, пристүүд 16-аас 18 настай байдаг. 18 наснаас дээш насандаа Сүмийн гишүүн болсон эрэгтэй хүн бүх зэрэглэлийг дамжих шаардлагагүй бөгөөд пристийн албаас эхэлж болдог.

Аароны санваартнууд нь ням гаргийн шүтлэг бишрэлийн үйлчлэлийн үеэр ариун ёслолыг (шүтлэгийн хэлбэр) бэлдэж, адислан, сүмийн гишүүдэд түгээх, гишүүдийн гэр орноор айлчлахад нь туслах, ядуу зүдүү хүмүүст хандив цуглуулах болон үйлчлэх бусад үүргийг гүйцэтгэдэг. Аароны санваарын нэр нь Хуучин Гэрээн дэх Мосегийн ах Аароны нэрнээс үүсэлтэй.

Санваар, Мелкизедек санваар-ыг мөн үзнэ үү.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.