- Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд мөнх бус байдлын оршихуй гэдэг нь дэлхийн өмнөх амьдралд хүн төрөлхтөний сүнснүүд Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдардаг байсан үеэс эхлээд Түүний дэргэд байж, өсч хөгжиж, суралцаж, үргэлжлүүлэн сайжирч болох ирээдүйн амьдрал хүртэлх агуу түүхээс харагддаг.
- Газар дэлхий дээрх амьдралыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн соригдож шалгагдсанаар — өөр хаанаас ч олж авч чадахааргүй туршлагуудыг хуримтлуулж болох сорилтын нөхцөл гэж үздэг.
- Тэнгэрлэг Эцэг хүн төрөлхтнийг алдаа гаргах болно гэдгийг мэдэж байсан болохоор Тэрээр дэлхийн нүглүүдийг Өөртөө авч чадах нэгэн буюу Аврагч Есүс Христийг өгсөн гэдэгт хожмын үеийн гэгээнтнүүд итгэдэг. Цагаатгалын зарим бэлэг (амилсан бие махбод, үхэшгүй байдал зэрэг) ямар ч болзолгүй байдаг ч дараагийн амьдралд үргэлжлүүлэн өсч хөгжин, чадвар чадамждаа бүрэн хүрэхийн тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүс нүглээ наманчилж, Христийн сургаалд илүү зохицож амьдрахыг хичээх шаардлагатай байдаг.
- Сүмийн гишүүдийн хувьд энэ дэлхий дээрх биеийн үхэл нь төгсгөл биш харин Өөрийн хүүхдүүдэд зориулсан Бурханы төлөвлөгөөний дараачийн алхмын эхлэл юм. Үхэл нь хайртай хүмүүстэйгээ харьцах харилцааны төгсгөл байх шаардлагагүй. Гэр бүлүүд зөвхөн энэ амьдралд биш — харин үүрд хамтдаа байж чадна. Есүс Христийн Цагаатгалыг хүлээн авч, Түүний үлгэр жишээг дагаснаар гэр бүлийн гишүүд Бурханы ариун сүмүүдэд гүйцэтгэдэг ариун нандин лацдан холбогдох ёслолоор дамжуулан үүрд хамтдаа байж чадна.
- Хожмын үеийн гэгээнтнүүдийн сургаал нь амилуулалтын дараа бүгд энэ амьдралд хийсэн зүйлийнхээ төлөө шүүгдэж мөн шагнагдах болно гэж заадаг. Бурханы болон Христийн оршихуйд эргэн очих зохистой хүмүүс “Бурханы хүүхдүүд нь, өв залгамжлагчид нь”(Ром 8:17) болж, Эцэгт байгаа бүхнийг өвлөдөг. Тэд Тэнгэрлэг Эцэгтэй болон гэр бүлтэйгээ хамт амьдрахаар эргэж очих болно.
- Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийг дагах сонголт хийгээгүй хүмүүс нь энэ амьдралд хийсэн зүйлсийнхээ дагуу шагналаа хүлээн авч болох хэдий ч тэд Бурханы оршихуйд амьдарч, алдар сууг эдлэхгүй юм.
Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.