Сэдэв

Ариун сүмийн гэрлэлт

Ариун сүмд гүйцэтгэсэн гэрлэлт нь “лацдан холбогдсон” эсвэл үүрд мөнхөд үргэлжлэхээр адислагдсан гэдэгт сүмийн гишүүд итгэдэг. Гэр бүлийн нэгж нь үхлийн дараа ч гэсэн үргэлжилж, гэрлэгсдийн болон эцэг эх, хүүхдийн харилцаа, хайр нь хөндөгдөлгүй орших болно гэсэн үзэл баримтлал нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн үндсэн гол итгэдэг зүйл юм.

Гэр бүлийн хос гэрлэж, ариун сүмд лацдан холбогдсоны дараа төрсөн хүүхдүүд нь шууд тэдэнтэй лацдан холбогддог. Гэр бүлийн хос лацдан холбогдохоосоо өмнө хүүхэд төрүүлсэн бол тэдгээр хүүхдүүд хожим нь эцэг эхтэйгээ хамт ариун сүмд лацдан холбогдож болно. Өргөмөл хүүхдүүд нь мөн адил үрчилж авсан эцэг эхтэйгээ лацдан холбогдох боломжтой байдаг.

Мөнхийн гэр бүлийн тухай үзэл баримтлал нь судар болон орчин үеийн илчлэлтээс ирдэг. Жишээ нь, Шинэ Гэрээний Матай 16:19 дээрх эшлэлд Есүс Христ төлөөлөгч Петрт “Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно” гэж хэлсэн байдаг. Сүм “холбох” гэдгийг “лацдах” гэдэг үгтэй адилтган авч үздэг.

Los Angeles Times сонины 2000 оны дугаарт дурдсан судалгаагаар “гэр бүл салалтын энэ эрин зуунд Мормон сүмийн гэрлэлтүүд үүрд мөнхөд үргэлжлэхээр хийгддэг” бөгөөд гэр бүл салалтын түвшин нь зөвхөн 6 хувьтай байна гэж мэдээлсэн байна. 1993 онд Demography Magazine сэтгүүлд хэвлэгдсэн өөр нэг судалгаагаар ариун сүмүүдийн аль нэгэнд гэрлэсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд нь бүх америкчуудаас гэр бүл салах хамгийн бага магадлалтай хүмүүс байдаг гэж дүгнэжээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.