Сэдэв

Ариун сүмийн нээлттэй өдрүүд

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм шинэ ариун сүм барьсныхаа дараа энэ ариун барилгыг олон нийтэд нээлттэй үзүүлэхээр нээдэг. Хэдэн долоо хоногийн турш үргэлжилдэг энэхүү нээлттэй өдрүүдэд ямар ч хүн оролцож болдог. Ариун сүмийг онцгойлон адисалсны дараа энэ нь зөвхөн сүмдээ идэвхтэй оролцдог сүмийн гишүүдэд нээлттэй байна.

Нээлттэй өдрүүдийн үеэр зочид ариун сүмийн зорилгын талаар мөн энэ нь хожмын үеийн гэгээнтнүүдэд яагаад чухал байдгийг илүү сайн мэдэж авдаг. Нээлттэй өдрүүдийн үйл ажиллагаа нь богино оршил видео бичлэгээр эхэлдэг бөгөөд дараа нь сайн дурын хөтөч ариун сүмээр зочдыг аялуулдаг. Дотогшоо орсны дараа хөтөч гэрлэлт, баптисм зэрэг чухал өрөөнүүдийн үйл ажиллагааг тайлбарладаг. Хөтөч нь эдгээр үйл ажиллагаануудын цаана орших хожмын үеийн гэгээнтнүүдийн итгэл үнэмшлийн товч тайлбарыг бас өгдөг. Аялалын эцэст зочдыг хүлээн авалт болон зуушны талбайд хүргэж өгдөг бөгөөд нэмэлт асуултуудад хариулах боломжтой сайн дурынхан тэнд байдаг.

Ариун сүмийн нээлттэй өдрүүдэд энэ нь үнэ төлбөргүй байдаг боловч зарим тохиолдолд ачаалал ихтэйгээс болж тасалбар шаардаж болох юм. Ариун сүмийн нээлттэй өдрүүдэд олон нийтээс гадна ихэвчлэн хөрш, гэрээт байгууллага, барилгын ажилчид, орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн мөн урилгаар нийтийн албаны болон засгийн газрын өндөр албан тушаалтнууд оролцдог.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд ариун сүм нь “Их Эзэний өргөө” бөгөөд энэ дэлхий дээрх хамгийн ариун нандин газар юм. Ариун сүмийн үйлчилгээ нь гэр бүлүүдийг хамтад нь үүрд мөнхөд холбон, амьдралын зорилгыг нь зааж, Бурханы авралын төлөвлөгөөг тайлбарладаг. Ариун сүмд орох нь хувийн сүнслэг өсөлтийг онцолж, Есүс Христийн үлгэр жишээг дагах хожмын үеийн гэгээнтнүүдийн амлалтыг хүчирхэгжүүлдэг.

Одоогоор 134 ариун сүм дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 26 ариун сүм баригдахаар зарлагдсан буюу баригдаж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.