Сэдэв

Бошиглогчид

Энэ бол Бурханы төлөөлөгч, сайн мэдээний үнэний багш, илчлэгч, гэрч байхаар Бурханаар томилогдсон хүн юм. Сүмийн ерөнхийлөгч, төлөөлөгчид бол бошиглогчид юм.

Орчин үеийн төлөөлөгч, бошиглогчид нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ялгарах онцлог юм. Сүмийн гишүүд нь сүмийн эхэн үеийн удирдагчид — Иосеф Смит, Бригам Янг болон тэдний дараах ерөнхийлөгчдийг Есүс Христийн амьдарч байх цаг үеийн төлөөлөгчид — Абрахам, Мосе, Исаиатай адил Бурханы бошиглогчид хэмээн үздэг.  Сүмийн одоогийн ерөнхийлөгч, бошиглогч бол Томас С. Монсон билээ.

Гишүүд нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг Есүс Христийн мөнх бус амьдралынхаа туршид байгуулсан анхны сүмийн сэргээлт гэж үздэг байна. Тэрхүү сэргээлтийн нэг хэсэг нь амьд бошиглогч, төлөөлөгчид юм.

Орчин үеийн бошиглогчидтой хамт илчлэлт болон нэмэлт судрууд үргэлжлэн ирсээр байдаг.  Иосеф Смит нь Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ номыг орчуулснаараа мөн 19-р зууны үед сүмийн үндэс суурийг тавьснаараа нэрд гарсан байж болно. Түүнээс хойших сүмийн удаа дараагийн ерөнхийлөгчид ч гэсэн өөрсдийн гэсэн өвөрмөц чанаруудаар хувь нэмрээ оруулсан юм.

Сүмийн тэргүүн бошиглогч, төлөөлөгчдөд итгэх итгэл гэдэг нь гишүүд удирдагчдаа сохроор дагадаг гэсэн үг биш юм. Бурханы бошиглогч нь сүмийг бүхэлд нь удирдах илчлэлт болон сүнсийг хүлээн авсан бол илчлэлт нь цуглааны удирдагчаас эхлээд ​​гэр бүл, гишүүд хүртэлх бүх түвшинд өгөгддөг. Үнэн хэрэгтээ гишүүн нэг бүр өөрсдийнх нь амьдралд, сүмийнх нь үүрэг хариуцлагад, ажил мэргэжилд нь болон бүр тэдний материаллаг хэрэгцээнд нь хүртэл туслах бурханлаг удирдамжийг эрэлхийлэх хэрэгтэй байдаг. Гишүүд залбирч, өөрсдийн “гэрчлэл” ​​буюу удирдагчдынхаа заасан зарчмуудад итгэх итгэл үнэмшлийг эрэлхийлж олох учиртай юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.