Сэдэв

Гол итгэл бишрэлүүд: Мормончууд яагаад мөн юугаараа ялгаатай байдаг вэ?

Цаг хугацаа өнгөрөх тусам Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөөлөгчдөөс сүм “олны танил” болж байгаа эсэхийг байнга асуудаг юм.

Хэрэв “олны танил” болох гэдэг нь — ялангуяа зургаан сая гаруй гишүүнтэй АНУ-д — улам бүр өсч буй хожмын үеийн гэгээнтнүүд нийгмийн томоохон чухал хэсэг болж, нийгэмд хувь нэмрээ оруулж байна гэж ойлгогдох болсон гэсэн утгаар бол мэдээж “тийм” гэж хариулна. 1830 онд Нью Йорк мужид ердөө л зургаан гишүүнтэй байгуулагдаж байсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм албан бус тооцоогоор өнөөдөр АНУ-д байдаг дөрөв дэх том сүм болсон байна.

Сүмийн гишүүдийг бизнес, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, улс төрийн намууд болон засгийн газар, үзвэр үйлчилгээ болон хэвлэл мэдээллийн салбарууд зэрэг нийгмийн бүхий л салбарт харж болох нь энгийн зүйл юм. Үнэн хэрэгтээ хүмүүс сүмийн байгууллагыг болон сургаалыг нь илүү сайн мэдэж авахаасаа илүү хожмын үеийн гэгээнтэн найз нөхөд, хөрш, ажлын хамт олон зэрэг хүмүүстэй танил байхыг илүүд үздэг байх магадлалтай байдаг. Энэ нь АНУ-аас гадна өөр олон улс оронд ч мөн тохиолддог.

Хэрэв “олны танил” болох гэдгийг сүм сургаалынхаа гол үндэс болсон итгэлийнхээ өвөрмөц шинж чанарыг алдаж байна гэсэн утгаар тодорхойлж байгаа бол “үгүй” гэж хариулна. Бусад хүмүүсийн ялгаатай үзэл бодлыг хүндэтгэн үзэхийн зэрэгцээ сүмийн удирдагчид хожмын үеийн гэгээнтнүүдийг тодорхойлоход туслах шашны итгэл үнэмшлийнхээ талаар тодорхой байхыг хүсдэг.

Дараах зүйлс нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болон Христийн бусад сүмүүд хоорондын итгэл, хийдэг зүйлсийн талаарх чухал ялгааг харуулдаг.

Сэргээлт

Хожмын үеийн гэгээнтнүүд тэнгэрлэг төлөөлөгчийн эрх мэдэл нь эртний төлөөлөгчдийг нас барсны дараа газар дэлхийгээс авагдсан гэж итгэдэг учраас энэ эрх мэдлийн сэргээлт зайлшгүй шаардлагатай байсан юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд тэрхүү сэргээлт нь залуу Иосеф Смитэд 1800-аад оны эхэн үеэс илчлэгдэж эхэлсэн гэж итгэдэг.

Эцэг, Хүү, Ариун Сүнс гурав

Бусад Христийн сүмүүдээс ялгарах хамгийн чухал ялгаанууд дотор Бурхан, Есүс Христ, Ариун Сүнсний мөн чанарын тухай ойлголт багтдаг. Үүнийг хамтад нь Ариун Гурвал гэж олон сүм нэрлэдэг бол хожмын үеийн гэгээнтнүүд Бурхан Тэргүүтэн гэж нэрлэдэг байна.

Орчин үеийн бошиглогчид, үргэлжилсэн илчлэлт ба шинэ судрууд

Хожмын үеийн гэгээнтнүүд нь Бурхан хүн төрөлхтөнтэй одоо ч мөн ярилцдаг учраас Тэрээр шинээр төлөөлөгчид болон бошиглогчдыг дуудан, эрт дээр үеийнхтэй адил өнөөдөр ч гэсэн тэдэнд илчлэлт өгсөөр байгаа гэж итгэдэг. Эдгээр илчлэлтийн олонхыг нь албан ёсоор судрын шинэ боть болгон хүлээн авсан билээ. Үүнд Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ; Иосеф Смит болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дараа дараачийн ерөнхийлөгчийн илчлэлтүүдийн цуглуулга болох Сургаал ба Гэрээ мөн Иосеф Смитийн орчин үеийн бичээсүүдийн адил Мосегийн болон Абрахамын бичээсүүдийг багтаасан Агуу Үнэт Сувд зэрэг судрууд орно.

Авралын төлөвлөгөө

Хожмын үеийн гэгээнтний шашны номлолд мормончуудын нэрлэдгээр “авралын төлөвлөгөөг” багтаадаг. Энэ сэдэв нь бүх хүн төрөлхтний мөнх бус байдлын өмнөх оршихуй, Бурхан яагаад дэлхийг бүтээсэн шалтгаанууд, бидний энэ амьдралын мөн чанар болон зорилго, биднийг дараагийн амьдралд ямар ирээдүй хүлээж байгааг багтаасан байдаг.

Ариун сүмүүд ба тэдгээрийн зорилго

Ариун сүмийн ажлын үндсэн зорилго нь үхлийн дараа ч гэр бүлийн харилцаа үргэлжилсээр байх болно гэсэн найдвартайгаар гэр бүлүүдийг “лацдах” буюу холбож нэгтгэх явдал юм. Мөн үүнтэй адил ариун сүмийн зан үйлийг нас барсан хүмүүсийн төлөө хийж болно. Христийн бусад сүмд үүнтэй адил ариун сүмийн зан үйл огт байдаггүй.

Номлогчийн хөтөлбөр

Маш олон Христийн сүм сайн мэдээг номлох номлогчдыг илгээдэг учраас энэ нь сургаалын итгэл гэдгээсээ илүүтэйгээр хийдэг зүйлсээрээ ялгаатай байдаг. Гэсэн хэдий ч сүмийн номлогчийн хөтөлбөр нь номлогчдын нийт тоо болон хуваарилалтаар, тэдний үйлчлэлийн олон төрөл болон хугацаагаар мөн тэдний гадаад төрх байдал болон сэргээгдсэн сайн мэдээний тухай номлолоор ялгаатай байдаг.

Тохинуулалыг хийх

Есүс Христийн сүмд цуглааны түвшинд ямар ч бүрэн цагийн сүмийн удирдлага байдаггүй. Бүр сүмийн хамгийн өндөр түвшинд хүртэл бүрэн цагийн төлөөлөгч хэмээн нэрлэгддэг удирдагчид “Есүс Христийн онцгой гэрчүүд” хэмээгдэх насан туршийнхаа дуудлагад үйлчлэхийн тулд ажил мэргэжлээ орхиод дэлхий даяарх сүмийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг.

Эрүүл мэндийн талаар хийдэг зүйлс

Сүмийн гишүүдийн дунд согтууруулах ундааг хэрэглэхийг хориглох нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд тийм ч өвөрмөц зүйл биш юм. Хэдий тийм боловч Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдэд согтууруулах ундааг бүрэн хориглодог бөгөөд тамхи, цай, кофег ч бас хориглодог.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.