Дэлхийн хамгийн том угийн бичгийн бүртгэлийн цуглуулга нь Ютагийн Солт Лэйк хотын ойролцоох ууланд байдаг хамгаалагдсан сейфэнд хадгалагдсан байдаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 1965 онд Гранит уулан дахь бүртгэлийн сейфийг гэр бүлийн түүхийн бичил хальсны маш том цуглуулга бүхий чухал бүртгэлүүдийг хамгаалахын тулд байгуулсан.
1 / 2 |
Аюулгүй байдлын үүднээс Гранит уулан дахь бүртгэлийн сейф олон нийтэд нээлттэй байдаггүй ч энд дарж танилцуулга видео бичлэгийг үзэж болно.
Сейф нь 3.5 тэрбум дүрс зургийг бичил хальс, бичил хальстай хуудсууд, дижитал хэвлэл дээр хамгаалдаг. Одоогийн байдлаар сүм бичил хальсыг дижитал хэлбэрт оруулах, тэрхүү дижитал бүртгэлүүдээ FamilySearch.org вэбсайтаар дамжуулан олон нийтэд боломжтой болгох зэрэг ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Энэ ажлын үйл явцын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энэ видео бичлэгийг үзнэ үү.
Гранит уулан дахь бүртгэлийн сейфэнд байдаг дүрс зургуудыг 100 гаруй улс орны архив, номын сан, сүмүүдтэй гэрээ байгуулах замаар цуглуулсан байна. Эдгээр бүртгэлийн хуулбарыг бүртгэл хадгалж буй хүнд үнэ төлбөргүй өгдөг бөгөөд байгалийн гамшиг, гал түймэрт эх хувь нь алдагдвал хуулбар хувь орлож болно. Сүйтгэгч хар шуурганы дараа Номхон далайн арлын Ниуэ улсын үнэ цэнэтэй угийн бүртгэлийг Сүм хэрхэн нөхөн олгох боломжтой байсан талаарх түүхийг энд дарж үзнэ үү.