Сүмийн 12 ба түүнээс дээш насны бүх гишүүнийг долоо хоног бүрийн шүтлэг бишрэлийн цуглааны нэг хэсэг болох Ням гаргийн хичээлд оролцоход урамшуулан дэмждэг юм. Энэ нь Есүс Христийн сайн мэдээг зааж, хувь хүмүүс болон гэр бүлүүдийг бэхжүүлэх зорилготой билээ.
Сүмийн Тэргүүн Зөвлөл нь Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд гурван хүнийг дууддаг. Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын удирдлага дор Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд Ням гаргийн ангитай холбоотой асуудлуудад зөвлөмж өгдөг.
Одоогийн Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч нь Рассэлл Т. Осгуторп бөгөөд зөвлөхүүд нь Дэвид М. Макконки, Маттью О. Ричардс нар юм.