Сэдэв

Нярайг сэхээн амьдруулах сургалт

http://www.lds.org/library/page/display/0,7098,6211-1-3217-1,00.html

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэлхий даяарх улсуудын эрүүл мэндийн байгууллагууд болон Эрүүл Мэндийн Яамуудтай хамтран ажиллаж, төрөх өрөөнд байх эмч сувилагч нарт нярайг сэхээн амьдруулах арга техникийг заахаар сайн дурын эмч, сувилагч нарыг илгээдэг. Иймэрхүү сургалтад оролцогсод амьсгалын хүндрэлтэй төрсөн нярай хүүхдүүдийн амийг аврах боломжтой болдог юм.
  • Сүмийн хүчин зүтгэлийн ачаар олон арван мянган эх барих эмч, сувилагч нар сургалтад хамрагдаад байна.
  • 2006 онд уг сургалтыг Албани, Аргентин, Ботсвана, Бразил, Колумб, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Эквадор, Египет, Эл Салвадор, Гана, Энэтхэг, Йордан, Ливан, Лесото, Либери, Малайз, Монгол, Мьянмар, Намиби, Нигери, Парагвай, Перу, Сьерра Леон, Тайланд, Турк болон Украйн зэрэг 26 улс оронд явуулсан билээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.