Сэдэв

Олон эхнэртэй байх ёс

Ютад болон Ютагийн ойролцоо амьдардаг олон эхнэртэй байх ёсыг дагадаг бүлэг болон хувь хүмүүс нь ихэнхдээ энгийн ажиглагчдыг болон гаднаас ирсэн хэвлэл мэдээллийнхнийг төөрөлдүүлдэг. Нэгдсэн Улс болон Канадын баруун хэсгийн олон эхнэртэй байх ёсыг дагагчид болон дагадаг бүлэглэлүүд нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмтэй ямар ч холбоогүй боловч заримдаа Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хоч — болж, нийтлэг ойлгогддог “Мормон” — хэмээх хэллэгийг тэдэнтэй холбож буруу ойлгодог.

Ерөнхийлөгч Гордон Б. Хинкли сүмийн 1998 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр олон эхнэртэй байх ёсны талаар дараах мэдэгдлийг хийсэн билээ: “Энэ сүм олон эхнэртэй байх ёсыг дагадаг хүмүүстэй ямар ч хамаагүй гэдгийг би эрс шулуухан мэдэгдэхийг хүсч байна. Тэдгээр нь энэ сүмийн гишүүд биш. Тэдний ихэнх нь хэзээ ч энэ сүмийн гишүүд байгаагүй. Тэд иргэний хуулийг зөрчиж байгаа бөгөөд үүнийгээ өөрсдөө ч мэддэг. Тэд шийтгэл хүлээх болно. Мэдээж, энэ нөхцөл байдлыг сүм шүүхгүй.

“Хэрэв манай гишүүдээс олон эхнэртэй байх ёсыг дагаж байгаа тохиолдол гарвал тэд сүмийн хамгийн хатуу шийтгэлийг хүлээх ба гишүүнчлэлээс хасагдана. Тэд зөвхөн иргэний хуулийг зөрчөөд зогсохгүй энэ сүмийн хуулийг зөрчиж байгаа хэрэг. Итгэлийн тунхгийн дагуу бид үүрэг хүлээдэг. Тухайлбал: ‘Хаад, ерөнхийлөгчид, удирдагчид мөн шүүгчдэд захирагдаж, хуулийг дуулгавартай дагаж, хүндлэн дээдэлж, мөн дэмжих ёстой гэдэгт бид итгэдэг’ (Итгэлийн Тунхаг 1:12) хэмээн тунхагладаг”.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.