- Орчин үеийн төлөөлөгч, бошиглогчид нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ялгарах онцлог юм. Сүмийн гишүүд нь сүмийн эхэн үеийн удирдагчид болох — Иосеф Смит, Бригам Янг нарыг болон тэдний дараах ерөнхийлөгчдийг — Есүс Христийн цаг үеийн төлөөлөгчид болох Абрахам, Мосе, Исаиатай адил Бурханы бошиглогчид хэмээн үздэг. Сүмийн одоогийн ерөнхийлөгч, бошиглогч нь Томас С. Монсон юм.
- Гишүүд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг Есүс Христийн мөнх бус амьдралынхаа туршид байгуулсан анхны сүмийн дахин сэргээлт гэж үздэг. Тэрхүү сэргээлтийн нэг хэсэг нь амьд бошиглогч, төлөөлөгчид юм.
- Орчин үеийн бошиглогчдын хамт илчлэлт болон нэмэлт судрууд үргэлжлэн ирсээр байдаг. Иосеф Смит нь Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ номыг орчуулснаараа мөн 19-р зууны үед сүмийг үндэслэн байгуулснаараа нэрд гарсан байж болох юм. Түүнээс хойших сүмийн удаа дараагийн ерөнхийлөгчид ч өөрийн гэсэн онцлог чанаруудаар хувь нэмрээ оруулсан юм.
- Сүмийн тэргүүнд буй бошиглогч, төлөөлөгчдөд итгэдэг гэдэг нь гишүүд удирдагчдаа сохроор дагадаг гэсэн үг биш юм. Бурханы бошиглогч сүмийг бүхэлд нь удирдах илчлэлт болон сүнсийг хүлээн авсан бол илчлэлт нь цуглааны удирдагчаас эхлээд гэр бүл, гишүүд хүртэлх бүх түвшинд өгөгддөг. Үнэн хэрэгтээ гишүүн бүр өөрсдийнх нь амьдралд болон сүмийнх нь үүрэг хариуцлагад мөн ажил мэргэжилд нь болон бүр тэдний материаллаг хэрэгцээнд ч мөн туслах бурханлаг удирдамжийг эрэлхийлэх хэрэгтэй байдаг. Мөн гишүүд залбирч, өөрсдийн гэсэн “гэрчлэл” буюу удирдагчдынхаа заасан зарчмуудад итгэх итгэл үнэмшлийг олж авах учиртай юм.
Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.