Сэдэв

Сүмийн их сургууль ба коллежүүд

Бригам Янгийн Их Сургууль, Хавай дахь Бригам Янгийн Их Сургууль, Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль, ХҮГ-ийн Бизнесийн Коллеж зэрэг нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн зорилго, шашны зарчмуудыг бататгаж хүчирхэгжүүлэх, иргэний шилдэг боловсрол олгох зорилготой юм. 

Эдгээр сургуульд сурдаг бусад шашны оюутнуудыг оруулаад бүх оюутнууд нь нэр хүнд, үнэнч шударга байдал, ёс суртахуун болон бусадтай харилцах харилцаандаа бусдыг хүндэтгэх зэрэг жишгүүдийг хамгийн сайнаараа дагана хэмээх сургуулийн гаргасан дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурдаг. Эдгээр жишигт цэвэр үг хэллэг хэрэглэж, сүмийн үйлчлэлд тогтмол оролцох, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаанд орохгүй байж, согтууруулах ундаа болон тамхийг хэрэглэхгүй байх зэргийг багтаасан байдаг.


Бригам Янгийн Их Сургууль

Вэбсайт: www.byu.edu
Байршил: Юта, Прово
Байгуулагдсан он: 1875
2005 онд бүртгэгдсэн оюутны тоо: ойролцоогоор 27000
Одоогийн ерөнхийлөгч: Сэсил О. Самүэлсон


Хавай дахь Бригам Янгийн Их Сургууль

74 гаруй орныг төлөөлсөн, олон улсын оюутнуудын тоогоор улсдаа тэргүүлдэг их сургууль юм.
Вэбсайт: www.byuh.edu
Байршил: Хавай, Лайе хот
Байгуулагдсан он: 1955
2005 онд бүртгэгдсэн оюутны тоо: ойролцоогоор 2400
Одоогийн ерөнхийлөгч: Эрик Б. Шамвэй


Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль

Айдахо дахь БЯИС өмнө нь Рикс Коллеж гэгддэг байсан бөгөөд 2000 оноос эхлэн 4 жилийн сургалттай их сургууль болсон.
Вэбсайт: www.byui.edu
Байршил: Айдахо, Рэксбург
Байгуулагдсан он: 1888
2005 онд бүртгэгдсэн оюутны тоо: ойролцоогоор 12000
Одоогийн ерөнхийлөгч: Ким Б. Кларк, Харвардын Бизнесийн Сургуулийн захирал агсан


ХҮГ-ийн Бизнесийн Коллеж

Энэ сургууль нэгээс хоёр жилийн тусгай мэргэжил олгох хөтөлбөрүүдийг санал болгодог
Вэбсайт: www.ldsbc.edu
Байршил: Юта, Солт Лэйк хот
Байгуулагдсан он: 1886
2005 онд бүртгэгдсэн оюутны тоо: ойролцоогоор 1300
Одоогийн ерөнхийлөгч: Стифин К. Вүүдхаус

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.