Сэдэв

Сүмийн түүхийн музей

Сүмийн түүхийн музей нь боловсрол олгох үзмэрүүд болон хөтөлбөрүүдээрээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн түүхийг хэлж өгдөг. Музей нь Солт Лэйк хотын төвд Ариун сүмийн талбайн баруун талд байрладаг бөгөөд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилдэг юм.

Музей нь дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүдийн гар урлал, эд өлгийн зүйлсийг цуглуулан, бүх гэр бүлийнхэнд боловсрол мэдлэг олгох замаар үзүүлдэг. Үзэсгэлэнгийн хэсгүүдийг интернэтээр үзэж болно.

Сүмийн түүхийн музей нь Юта мужийн Солт Лэйк хотын North West Temple (Баруун Хойд Ариун сүм) гудамжны 45-д байрлах ба даваагаас баасан гарагт өглөөний 9:00-өөс 21:00 цаг хүртэл, бямба, ням гарагт өглөөний 10:00-аас 19:00 цаг хүртэл нээлттэй байдаг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.