Сэдэв

Сүмийн түүхийн номын сан

Сүмийн түүхийн номын сан нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн түүхийг хадгалж, хуваалцахад зориулагдсан юм. Энэ байр нь 2009 оны 6-р сард нээгдсэн ба түүнээс хойш сүмийн түүх болон сүмийн гишүүдийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн мянга мянган хүнийг хүлээн авсаар байна.

Энэ нь нийтийн номын сан, уншлагын танхим болон дараах түүхэн цуглуулгуудыг хадгалахад зориулсан 21000 квадрат метр талбай бүхий таван давхар байгууламж юм. Үүнд:

  • 270000 ном, эмхэтгэл, сэтгүүл, гарын авлага гэх мэт.
  • 240000 эх хувилбар, нийтлэгдээгүй бүртгэлийн цуглуулга (сэтгүүл, өдрийн тэмдэглэл, захидал, албан ёсны бичиг баримт, тэмдэглэл гэх мэт зүйлс)
  • Сүмийн гишүүдийн 3.5 сая патриархын адислал
  • 13000 гэрэл зургийн цуглуулга
  •  23000 аудио болон видео бичлэг

Эдгээр зүйлсийн зарим нь уншлагын танхимд байдаг бол бусад нь архивын хадгалах өрөөнд байрладаг бөгөөд хэрэглэхийг хүссэн үйлчлүүлэгчдэд зориулан уншлагын өрөөнд хүргэж өгдөг байна. Үйлчлүүлэгчид нь ихэвчлэн ном болон эрдэм шинжилгээний нийтлэлийн судалгаандаа эдгээр материалыг ашигладаг. Бусад нь Сүмийн түүхийн номын сангийн цуглуулгуудыг өөрсдийн Мормон өвөг дээдэс буюу Барууны түүхийн талаар илүү ихийг мэдэхийн тулд ашигладаг.

Хамгийн орчин үеийн техник технологийг ашигладаг уг барилга нь түүхийн дурсгалт олдворуудыг хамгаалах зорилготой архивын хоёр төрлийн хадгалах өрөөтэй. Үндсэн 10 хадгалах өрөө нь 35 хувийн харьцангуй чийгшил, 12.8 хэмтэй байдаг. Тэнд бас хоёр тусгай өрөө -20 хэмтэй байдаг бөгөөд эдгээр нь өнгөт кино хальс, гэрэл зураг, сүмийн онцгой ач холбогдол бүхий бүртгэлийг хадгалахад зориулагдсан байдаг.

Нийтийн болон хадгалах өрөөнүүдээс гадна энэ шинэ байранд хадгалан хамгаалах, цуглуулгыг хөгжүүлэх, судалгаа хийх газрууд байдаг. Сүмийн хадгалан хамгаалах үйл ажиллагаа нь жил бүр 300-500 ном болон бичиг баримт, 3000-4000 дүрс бичлэгийг оруулдаг. Цуглуулгыг хөгжүүлэх ажилтнууд нь нийтлэгдэж гарсан 6000 материалыг оролцуулаад 500-700 шинэ цуглуулгыг жагсаалтдаа оруулдаг. Уг шинэ барилга нь түүхэн газар, вэб агуулга, Иосеф Смитийн тэмдэглэлүүд зэрэгтэй нэгэн адил хэвлэл хариуцсан ажилтнууд болон сайн дурын ажилтнуудад зориулсан ажлын байртай билээ.

Сүмийн түүхийн номын сан нь Leadership in Energy and Environmental Design (LEED)-ээс мөнгөн гэрчилгээ шагналыг хүртсэн юм. Энэ “эрүүл орчин” тодорхойлолтыг авахын тулд барилга байгууламж нь халаалт, цахилгаан бага хэрэглэдэг, цонхнууд нь ажиллаж буй хүмүүстэйгээ ойр байснаар байгалийн гэрэлтүүлэг сайтай байх, нийтийн тээврийн үйлчилгээтэй ойр байх, орон нутагт үйлдвэрлэсэн мөн дахин боловсруулдаг бүтээгдэхүүн ашигладаг байх эсвэл хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох хийнүүдээс аль болох бага ялгаруулдаг байх ёстой байдаг.


 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.