Сэдэв

Тасралтгүй Үргэлжлэх Боловсролын Сан

Тасралтгүй Үргэлжлэх Боловсролын Сан

http://www.lds.org/pef

http://www.lds.org/ldsfoundation/pef/welcome/0,7133,3403-1-0,00.html

Залуу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг сүмийн номлолдоо үйлчилсний дараа сайн боловсрол эзэмшиж, бие дааж амьдрахад нь туслахын тулд 2001 онд Тасралтгүй Үргэлжлэх Боловсролын Сан (ТҮБС) байгуулагдсан юм.

  • Энэ сан нь сүмийн гишүүд болон сайн санаат хүмүүсийн хандиваар санхүүждэг.  Энэ нь хувь хүний мэргэжлийн боловсролд юм уу сургалтын төлбөр төлөхөд нь туслахын тулд мөнгө зээлдүүлдэг эргэлтийн хөрөнгө юм. Оюутан нь сургуулиа төгсөөд ажиллаж эхлэхээрээ зээлсэн мөнгөө уг санд бага зэргийн хүүтэй буцааж төлнө.
  • ТҮБС нь одоогийн байдлаар 31 орны 18-30 насны хүмүүст тусалж байна.
  • Энэ хөтөлбөр нь 1800-аад оны дунд үеэс сүүл үе хүртэл Европоос Солт Лэйкийн хөндийд нүүж ирсэн эхэн үеийн сүмийн 30000 гаруй гишүүнд тусалсан Тасралтгүй Үргэлжлэх Цагаачлалын сангийн загварын дагуу хийгдсэн юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.