Сэдэв

Тэргүүн Зөвлөл

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээгдэх 15 төлөөлөгч удирддаг. Төлөөлөгчөөр хамгийн удаан үйлчилсэн хүн нь сүмийн ерөнхийлөгч болж, сүнслэг удирдамжийн дагуу өөр хоёр төлөөлөгчийг зөвлөхөөрөө сонгодог. Энэ гурван хүн нь сүмийн удирдах дээд байгууллага болох Тэргүүн Зөвлөлийн үүргийг гүйцэтгэдэг. (Бусад 12 төлөөлөгчийн талаар мэдэхийг хүсвэл сүмийн удирдах дэд байгууллага болох Арванхоёр Төлөөлөгчийн чуулга гэдгээс олж үзнэ үү.)

Тэргүүн Зөвлөлийн гишүүд нь Есүс Христийн онцгой гэрчүүд бөгөөд тэд дэлхий даяар Түүний тухай зааж, гэрчлэхээр дуудагдсан юм. Тэд томоохон цуглаанууд дээр гишүүдэд болон гишүүн бус сонирхогчдод зааж, тэднийг сэнхрүүлж мөн орон нутгийн удирдлагуудтай уулзахын тулд аялах нь олонтоо байдаг.

Аялаагүй байх хугацаандаа Тэргүүн Зөвлөлийн гишүүд хоорондоо болон сүмийн бусад ерөнхий удирдагчидтай дэлхий даяарх сүмд нөлөөлж буй номлолын ажил, ариун сүмийн барилга, сүнслэг болон материаллаг халамж зэрэг зүйлсийн талаар хамтдаа зөвлөлддөг.

Ерөнхийлөгч Томас С. Монсон, ерөнхийлөгч Хэнри Б. Айринг, ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорф нар нь Тэргүүн Зөвлөлийн гишүүд юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.