Тэргүүлэх бишопын зөвлөл нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тэргүүлэх зөвлөлийн нэгийг оруулсан Тэргүүлэх бишоп, түүний хоёр зөвлөхөөс бүрдэнэ. Эдгээр ерөнхий эрх мэдэлтэн нь бүгд бишопын албатай ба Тэргүүн Зөвлөлийн шууд удирдлага дор өөрсдийн албан тушаалд үйлчилдэг. Тэргүүлэх бишопын зөвлөл нь анх байгуулагдсанаасаа хойш гишүүдийн аравны нэг, өглөг, хандивуудыг хүлээн авах; хуваарилах, тооцоолох; ядуу, тусламж хэрэгтэй хүмүүст туслах хөтөлбөрүүдийг явуулах; шүтлэг бишрэлийн байрны зураг төслийг зохиож, барилга байгууламж бариулан, засвар үйлчилгээ хийлгэх; гишүүнчлэлийн бүртгэлд аудит хийх, шилжилт хөдөлгөөн хийх зэрэг сүмийн материаллаг талын олон үйл хэргийг хариуцдаг. Тэргүүлэх бишопоор сонгогдох хүмүүс нь бизнесийн болон удирдах чадвараасаа гадна шашин дахь итгэл мөн үнэнч байдлаараа олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
1 / 2 |
Бишоп Х. Дэвид Бөртон нь одоогийн тэргүүлэх бишоп бөгөөд түүний хоёр зөвлөх нь Бишоп Ричард С. Эджлий, Бишоп Кийт Б. Макмуллин нар юм.