Сэдэв

Түүхэн газрууд

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм өөрийн түүхийг хадгалж хамгаалан, хуваалцахыг ихэд чухалчилдаг билээ. Сүм бүх шашны хүмүүс сүмийн түүх, итгэл үнэмшлийн тухай сургамжуудаас суралцаж болох олон арван түүхэн газрыг хадгалан хамгаалдаг юм.

“Манай түүхэн газрууд нь хожмын үеийн гэгээнтнүүдийн өвөрмөц түүхийг тайлбарлахад тусалдаг” гэж сүмийн түүхч, түүх хөтлөгч ахлагч Марлин К. Жэнсэн хэлсэн байдаг. “Түүхэн газар бүр бидний хэн болохыг мөн бидэнд юу чухал байдгийг хүмүүст илүү сайн ойлгоход туслах түүхийн нарийн ширийн, ач холбогдол бүхий зүйлсээр дүүрэн байдаг.”

Сүмийн түүхэн газрууд нь олон нийтэд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй байдаг. Иллинойн Науву эсвэл Нью Йоркийн Палмира гэх мэт зарим газрууд нь том бөгөөд олон байршлыг хамардаг. Бусад газрууд нь аль нэг хөшөө эсвэл Английн Гадфийлд Элм цуглааны танхим эсвэл Калифорнийн Сан Диего хотод байдаг Мормон сумангийн түүхэн газар зэрэг жижиг газрууд байдаг. Ихэнх түүхэн газруудад гэр бүлүүдэд зориулсан зугаатай олон үйл ажиллагаа явагддаг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.