Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн халамжийн хөтөлбөрийн зорилго нь тусламж хэрэгтэй хүнийг бие даах чадвартай болгох мөн давуу талаа хадгалах боломжтой болгох зарчмуудыг заангаа тэднийг халамжлах явдал юм. Энэ хөтөлбөр нь Есүс Христийн өлссөнийг хооллож, цангасан хүнд уух юм өгөх, явуулын хүнд орогнох газар олж өгч, нүцгэнийг хувцаслан, өвчтэй хүнийг эргэж оч гэсэн — зарлигийг биелүүлэн үйлчлэх боломжийг сүмийн бусад бүх гишүүнд олгодог.
1 / 2 |
1830 онд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм байгуулагдсанаас хойш удалгүй сүмийн удирдагчид бишопын агуулах байгуулсан ба энэ газар нь гишүүдийн хандивласан үр тариа болон бусад түүхий эдийг сайн дурын хандив болгон хадгалаад тусламж хэрэгтэй гишүүдэд тараадаг байв. 1936 оны дөрөвдүгээр сард Их уналтын уршгаас болж зовж буй сүмийн гишүүдэд туслахаар сүм халамжийн хөтөлбөрийг албан ёсоор зохион байгуулсан байна. Өнөөдөр уг халамжийн хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрд хүрч, бүхий л шашны хүмүүст тусалдаг билээ.
- Халамжийн хөтөлбөрийн санхүүжилт нь сүмийн гишүүдийн хандиваас бүрддэг. Сар бүрийн нэг ням гарагт сүмийн гишүүд хоёр хоолоо идэлгүй, хоолонд зарцуулах байсан мөнгөө сүмд өгдөг билээ.
- Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч — буюу эмэгтэйчүүдийн байгууллагын удирдагчаар үйлчилж байгаа цуглааны нэг эмэгтэйн туслалцаатайгаар орон нутгийн цуглааны удирдагч (бишоп) зовж зүдэрсэн хүмүүсийг олж мэддэг. Цугларагсад хэдхэн зуу дотор багтдаг болохоор орон нутгийн удирдагчид хүмүүсээ таньж мэддэг болж чадна.
- Хүн амын дийлэнх хувь нь сүмийн гишүүд байдаг зарим газарт халамжийн байгууламжийн хамрах хүрээ нь том байж болох юм. Юта мужийн Солт Лэйк хотын Сүмийн удирдах газрын ойролцоо байдаг Халамжийн талбай нь тиймэрхүү байгууламжийн хамгийн том төвлөрөлт юм. Талбайд лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэр, сүү боловсруулах үйлдвэр, бишопын агуулах, комиссын барааны дэлгүүр, ажил эрхлэлтийн төв, улаан буудайн болон бусад үр тариаг хадгалдаг даршны зоорь оршдог байна.
- Бишопын агуулах нь төлбөр төлдөггүй супермаркет гэж олонтоо харьцуулагдаж байсан. Хоол хүнс, гэр ахуйн зүйлсээ авч чадахгүй байгаа хүмүүст эдгээр зүйл нь орон нутгийн бишопын гарын үсэгтэй өргөдлийн дагуу олгогддог юм. Барааг хүлээн авагч нь чадлынхаа хэрээр хүлээн авсан зүйлийнхээ төлөө ажиллах боломжтой байдаг. Дэлхий даяар бишопын 129 агуулах байрладаг байна.
- Ажил эрхлэлтийн үйлчилгээний төвд хүмүүс ажлын байрны сургалтад хамрагдаж, ажлын анкетаа баяжуулж суран, ажлын байр олж болох газар юм. Дэлхий даяар ажил эрхлэлтийн 259 төв байдаг.
- Дэзэрэт үйлдвэр нь ажил эрхлэлтийн сургалтын байр болон хуучин барааны дэлгүүр хоёулангаар үйлчилдэг ашгийн бус байгууллага юм. Хуучин барааны дэлгүүр нь олон нийтэд нээлттэй байдаг.
- ХҮГ гэр бүлийн үйлчилгээ нь зөвлөгөө өгөх, хүүхэд үрчлэх үйлчилгээ, донтолтоос салахыг дэмжигч бүлгүүдэд болон нийгмийн, сэтгэл санааны, сүнслэг сорилт бэрхшээлүүд зэрэгт туслах эх сурвалжаар хангадаг хувийн, ашгийн бус байгууллага юм.