Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хүмүүний амьдралын ариун нандин чанарт итгэдэг. Тиймээс Сүм хувь хүний болон нийгмийн хүсэл сонирхлын улмаас сонголтоор хийгдэх үр хөндөлтийн эсрэг байр суурьтай байдаг ба энэ төрлийн үр хөндөлтийг хүлээн зөвшөөрөх, хийх, урамшуулах, төлбөрийг нь төлөх болон төлөвлөхгүй байхыг гишүүддээ зөвлөдөг.
Сүм дараах болзошгүй нөхцөл байдалд үр хөндөлтийг гишүүддээ зөвшөөрдөг. Үүнд:
- Хүчин эсвэл цус ойртолтын нөлөөтэй жирэмслэлт;
- Эхийн эрүүл мэнд, амь нас эрсдэх байдалд орсон гэх мэргэшсэн эмчийн дүгнэлт гарсан үед;
- Урагт ноцтой гажиг илэрсэн бөгөөд хүүхэд төрсний дараа амьдрах боломжгүй гэх мэргэшсэн эмчийн дүгнэлт гарсан тохиолдолд;
Дээрх шалтгаанууд ч үр хөндөлтийг шууд зөвтгөхгүй юм. Үр хөндөлт бол хамгийн ноцтой асуудлуудын нэг. Үүнийг зөвхөн шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс залбирлаар дамжуулан баталгаа хүлээн авсны дараа л бодож үзэх ёстой. Гишүүд уг үйл явцын хүрээнд бишоптойгоо зөвлөлдөж болно.
Энэ асуудлын тухайд Сүмийн байр суурь өөрчлөгдөхгүй. Улс орнууд үр хөндөлттэй холбоотой хуулийг хэрэгжүүлж буй тохиолдолд Сүмийн гишүүд амь насыг авран хамгаалах, шашны эрх чөлөөг хадгалах хичээл зүтгэлд зөв зохистой байдлаар оролцох сонголтыг хийх боломжтой.