Сэдэв

Хүмүүнлэгийн үйлчилгээ

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь дэлхий даяар хүмүүнлэгийн зорилгоор тусламжийн болон хөгжил дэвшлийн төслүүдийг хэрэгжүүлдэг. Уг төсөл нь тусламж хүлээн авагчийн үндэс угсаа, шашин шүтлэгээс үл хамааран үйл ажиллагаагаа явуулдаг.
  • Хүмүүнлэгийн үйлчилгээгээр газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшиг эсвэл хүн төрөлхтний өдөөсөн дайн, өлсгөлөнгийн үр нөлөө зэрэг гамшгуудад яаралтай хариу арга хэмжээ авч болно. Энэ нь мөн өвчлөлийг багасгах шаардлагатай болох гэх мэт хүн төрөлхтөний ноцтой бөгөөд өөрчлөхөд хэцүү хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн урт хугацааны хүчин чармайлтын нэг хэсэг байж болно.
  • Гамшиг тохиолдсон үед ямар хоол хүнс, хангамж хэрэгтэй байгааг тодорхойлохоор орон нутгийн засаг захиргааны албан тушаалтнуудтай сүм хамтран ажилладаг. Шаардлагатай зүйлсийг тэр даруйд тухайн нутаг руу илгээдэг байна.
  • Яаралтай хэрэгцээг хангасныхаа дараа сүм тухайн орон нутгийн урт хугацааны хэрэгцээнд туслах нэмэлт арга замуудыг хайдаг. Сүмийн хандлага нь хүмүүсийг бие даасан байдалтай болгохын тулд ур чадвар зааж, бие даан амьдрах нөөц бололцоогоор хангах явдал юм.
  • Зарчмын хувьд сүмийн гишүүдээс төдийгүй мөн дэлхийн олон орны хүмүүсээс ирсэн хандив нь тусламжийн төслүүдэд ашиглагддаг байна. Сүмийн хүмүүнлэгийн үйлчилгээнд өгсөн хандив, тусламж нь зуун хувь тусламжийн хүчин чармайлтад хэрэглэгддэг. Сүм гаргасан нэмэгдэл зардлуудаа мөн төлдөг.
  • Сүмийн хүмүүнлэгийн үйлчилгээ нь хүмүүсийг илүү бие даах чадвартай болоход нь туслахаар одоо дэлхий дээр явагдаж буй таван төслийг ивээн тэтгэж байна. Үүнд: нярайн сэхээн амьдруулахын сургалт, цэвэр усны төсөл, тэргэнцэр хуваарилалт, хараа заслын эмчилгээ, улаан бурханы вакцин зэрэг төслүүд ордог.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.