Сэдэв

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл

1878 онд байгуулагдсан Хүүхдийн хэсэг хэмээх хүүхдүүдэд заах цогц хөтөлбөр сүмд байдаг.  Энэ нь хүүхдүүдэд Есүс Христийн сайн мэдээг зааж, тэднийг сайн мэдээний зарчмуудаар амьдарч сурахад нь туслах зорилготой.

Энэ хөтөлбөр нь 3-11 хүртэлх насны бүх хүүхдэд зориулагдсан ба ням гараг бүр эцэг эхчүүдийг цуглаандаа оролцож байх үед нь хоёр цагийн турш явагддаг. Одоогоор дэлхий даяар нэг сая гаруй хүүхэд Хүүхдийн хэсэгт явдаг.

2010 оны 4-р сард Рөүзмэри М. Виксом эгч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчөөр дуудагдсан. Мөн Жийн А. Стивинс, Шэрол А. Эсплин эгч нар түүний нэг, хоёрдугаар зөвлөхөөр үйлчлэхээр дуудагдсан юм.

Виксом эгч “Бид (Бурханы) хүүхдүүдэд үйлчлэх боломжтой болсондоо сэтгэл үнэхээр их хөдөлж байна” гэж дуудагдсаныхаа дараа хэвлэлийн бага хурал дээр хэлсэн билээ. “Энэхүү дуудлагат ажилд хоёр л шаардлага тавигддаг: Их Эзэнийг хайрла мөн Түүний хүүхдүүдийг хайрла. Бидний хамгийн их анхаарах зүйл бол хүүхдүүд өөрсдийгөө хэн гэдгийг мөн тэднийг хайрладаг гэдгийг мэдэх явдал юм” гэж тэр хэлжээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.