Мэдээ мэдээлэл

Англи хэлний багш нарын семинар зохион байгуулагдлаа

Нийслэлийн их, дээд, ерөнхий боловсролын сургууль, гадаад хэлний төвүүдийн англи хэлний багш нарт зориулан Англи хэлний багш нарын семинарыг 2015 оны 5-р сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тус семинарыг Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас санаачлан ивээн тэтгэж байгаа бөгөөд семинарт TESOL хөтөлбөрийн ерөнхийлөгч асан, АНУ-ын Бригам  Янгийн Их Сургуулийн доктор, профессор, Нэйл Ж.Андэрсэн,  Багш нарын тэмцээний ялагч, магистр, сургалтын материал зохиогч Сюзан Л.Гонг, Бригам Янгийн Их сургуулийн дэргэдэх Англи Хэлний Төвийн захирал, доктор, профессор Норман В.Эванс, хууль зүйн ухааны доктор Жозеф К.Бэнсон, бизнесийн магистр Том Тэйлор, хүмүүнлэгийн ухааны бакалаврын зэрэгтэй багш Катлийн Тэйлор нар оролцон, арга барил туршлагаасаа хуваалцав.

Тус семинарын зорилго бол багш нарын ярианы англи хэл заах арга барилыг сайжруулах, суралцагчдын хэрэгцээг тодорхойлон англи хэл заах арга техникээс хуваалцахад чиглэгдсэн ба семинарын үеэр заах модулийг ашиглах, үгсийн санг нэмэгдүүлэх, үг чээжлэхэд тараах материал ашиглах, үйл заасан үгсийг ашиглан хичээлийн төлөвлөгөө гаргах зэрэг сэдвийн хүрээнд олон арга барилаас суралцах боломж олгосон, хойшид үр өгөөжөө өгөх сургалт боллоо.

Семинарт улсын болон хувийн их, дээд, ерөнхий боловсролын сургууль, төрийн байгууллагуудаас нийт гурван зуу гаруй хүн оролцон, шилдэг арга барилаас суралцан, тус тусын заах багшлах ажиллагаандаа шууд ашиглан нэвтрүүлэх хүсэл тэмүүлэл өвөртлөн сургалтыг дүүргэлээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.