Албан ёсны мэдэгдэл

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн мэдэгдэл 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Даллин Х.Өүкс 2025 оны 9-р сарын 29-ний даваа гарагт Сүмийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дараах захиасыг хуваалцжээ.

Бидний зүрх сэтгэл харуусалд автлаа. Бид сая саяулаа хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоныг өөд болсонд гашуудаж байна. Тэр дотнын найз, эрхэм удирдагч маань байсан. Түүний үл мартагдах сургаалууд, ялангуяа өнгөрсөн ням гарагт Мичиганд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд тохиолдсон хүчирхийллийн дараа зовлон зүдүүрийн дунд биднийг удирдаж, тайтгарлыг олоход тусалсаар байна.

9-р сарын 28-нд Мичиганы Гранд Бланкт болсон аймшигт эмгэнэлт явдал Есүс Христийн дагалдагчдын хувьд бидний ариун үүрэг хариуцлагыг сануулж байна. Бид хайртай хүмүүсээ алдсан гишүүдтэйгээ хамт гашуудаж, үүнтэй төстэй эмгэнэлт явдалд өртөж байгаа дэлхий даяарх бусад хүний төлөөх тайтгарлын залбиралд нэгддэг. Бид бүгдээрээ сэтгэлийн шарх, цочирдол, уй гашуутай үедээ хариулт болон ойлголтыг эрэлхийлдэг. Бид энэхүү хүнд цаг үед үйлчилж, залбирч, сэтгэлийн үгээ хуваалцан дэмжиж байгаа бүх хүнд талархаж байна.

Бидний хүн нэг бүр Бурханы хайртай хүүхэд гэдэг үнэнийг бид бүгд санах болтугай. Бидний Аврагч Есүс Христ хэмжээлшгүй Цагаатгалаараа дамжуулан үхлийг ялсан бөгөөд бидний хүн нэг бүр алдар суутайгаар амилуулагдах болно гэсэн баярт баталгааг бидэнд өгдөг. Би үүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг төлөөлөн энэхүү эмгэнэлт явдалд нэрвэгдсэн хүмүүсийн гэр бүл, найз нөхдөд мөн энэ цаг үед хагацал, шаналлыг амсаж байгаа бусад бүх хүнд хандан илэрхийлж байна."