Албан ёсны мэдэгдэл

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд зориулсан онцгой хүндэтгэлийн нэвтрүүлэг болон оршуулгын ёслолыг зарлав 

Аравдугаар сарын ерөнхий чуулган товлосны дагуу явагдах болно

Nelson-Mongolia-Announcement.jpgDownload Photo

Сүмийн хагас жил тутмын ерөнхий чуулган эхлэхээс өмнө бүх хүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч, хайрт бошиглогч, Рассэлл М.Нэлсонд зориулсан онцгой нэвтрүүлгийг үзэхийг урьж байна. Энэхүү шууд нэвтрүүлэгт Сүмийн хэд хэдэн удирдагч үг хэлэх болно. Ерөнхийлөгч Нэлсон 2025 оны 9-р сарын 27-нд 101 насандаа өөд болсон ба тэрээр дэлхий дахины шашны байгууллагын хамгийн ахмад удирдагч байлаа.

Энэхүү дэлхий дахины нэвтрүүлгийг 10-р сарын 1-ний лхагва гарагт 10 цагт (АНУ-ын уулийн уртасгасан цаг) ChurchofJesusChrist.org, YouTube, BYUtv, KSL сувгуудаар дамжуулан шууд нэвтрүүлэх бөгөөд 13 хэл дээр үзэж болно.

Ерөнхийлөгч Нэлсоны олон нийтэд зориулсан оршуулгын ёслол, түүний дотор олон нийтэд үзүүлэх ёслол нь аравдугаар сарын ерөнхий чуулганы дараах долоо хоногт болох бөгөөд чуулган төлөвлөсний дагуу үргэлжлэх болно. Түүний дуудагдсан Төлөөлөгчид болон Сүмийн удирдагчдаар дамжуулан 10-р сарын 4, 5-д Бурханы үгийг энэхүү дэлхий даяарх нэвтрүүлгийн таван хуралдаанаар сонсоход бүх хүнийг урьж байна.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааны хуваарь

10-р сарын 1: Рассэлл М. Нэлсонд хүндэтгэл үзүүлэх шууд нэвтрүүлэг Энэ үйл ажиллагаа олон нийтэд хаалттай боловч шууд нэвтрүүлгээр үзэх боломжтой. Сүмийн хэд хэдэн удирдагч болон Ариун сүмийн талбай дахь Табернаклын найрал дуу ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны амьдралыг хүндэтгэн дурсах болно.

Өглөөний 10 цагт (АНУ-ын УУЦ) шууд нэвтрүүлж, ChurchofJesusChrist.org, YouTube, BYUtv болон KSL сувгуудаар үзэх боломжтой.

Хэл: Хятад уламжлалт хэл, кантон, франц, герман, итали, япон, солонгос, мандарин, португаль, орос, испани, америкийн дохионы хэл болон англи.

10-р сарын 6: Олон нийтэд үзүүлэх

Бүх насны зочдыг 10-р сарын 6-ы даваа гарагт 9:00- 20:00 цагийн хооронд Солт Лэйк Сити дэх Чуулганы төвд олон нийтэд үзүүлэх арга хэмжээнд урьж байна.

10-р сарын 7: Олон нийтэд зориулсан оршуулгын ёслол

Оршуулгын ёслол 2025 оны 10-р сарын 7-ы мягмар гаргийн 12 цагт (АНУ-ын УУЦ) Ариун сүмийн талбай дахь Чуулганы төвд болно. Оршуулгын ёслол найм болон түүнээс дээш насны хүмүүст нээлттэй байх болно. Тасалбар авах шаардлагатай бөгөөд 10-р сарын 2-ны пүрэв гарагт өглөөний 10 цагт онлайнаар түгээж эхэлнэ. Барилга өглөөний 10:30-д нээгдэх болно. Оршуулгын ёслолд оролцогчид 11:30-аас өмнө суудалдаа суусан байх ёстой. Ариун сүмийн Талбай дахь Сүмийн оффисын байрууд 11:00-15:00 цагийн хооронд хаагдах болно. Оршуулгын ёслолыг дэлхий даяар ChurchofJesusChrist.org, YouTube, BYUtv болон KSL сувгуудаар 12 цагаас (АНУ-ын УУЦ) эхлэн шууд нэвтрүүлэх болно. Нэвтрүүлэх хэлний талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараа өгнө.

Ерөнхийлөгч Нэлсон 2025 оны 9-р сарын 27-д Солт Лэйк Сити дэх гэртээ 101 насандаа өндөр насны улмаас нас баржээ. (Түүний амьдралын тухай илүү ихийг унших.) Тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 195 жилийн түүхэнд 17 дахь ерөнхийлөгч байсан бөгөөд 2018 оны 1-р сарын 14-өөс эхлэн ерөнхийлөгчөөр үйлчилсэн юм.

Олон нийт салах ёс гүйцэтгэсний дараа оршуулах ёслолыг тусад нь зохион байгуулна.

Эмгэнэл илэрхийлэхээр бол Ерөнхийлөгч Нэлсоны Фэйсбүүк, Инстаграм хуудсан дээр тавьж эсвэл э-мэйлээр sendcondolences@ChurchofJesusChrist.org руу илгээж болно.

Ёслолд цэцэг авч ирэхийн оронд тусламж хэрэгтэй үед хүмүүст тусалдаг Хүмүүнлэгийн тусламжийн санд эсвэл Сүмийн ерөнхий номлолын санд хандив өргөж болно.

Нэмэлт эх сурвалжууд

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны амьдралыг дурсан санахуй