2025-01-22 - Salt Lake CityUSA
Мэдээ мэдээлэл
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын хоёр төлөөлөгч ерөнхийлөгч Трампын хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслолд оролцов
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арванхоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн ахлагч Гари И.Стивэнсон, ахлагч Гэррит В.Гонг нар 2025 оны 1-р сарын 20-ны даваа гарагт Вашингтон ДС хотноо болсон ерөнхийлөгч Дональд Ж.Трамп болон Дэд ерөнхийлөгч Ж.Д.Ванс нарын тангараг өргөх ёслолын арга хэмжээ, уулзалтуудад сүмийг төлөөлөн оролцлоо.
Эдгээр төлөөлөгчийн оролцоо нь эрх чөлөө, соёл иргэншлийг дэмжих, Үндсэн хуулийн зарчмуудыг хамгаалах Сүмийн уламжлалыг үргэлжлүүлж буй хэрэг юм.
“Ийм цаг үед Вашингтон Д.С хотноо байгаа нь нэр төрийн хэрэг юм. Манай улсын суурь болсон мөнхийн зарчмууд нь бидний хувийн амьдрал, гэр бүл, нийгмийн хувьд чухал чиглүүлэгч болдог билээ” гэж ахлагч Стивэнсон хэлэв.
1873 оноос хойш Тэргүүн зөвлөл болон Арванхоёр төлөөлөгчийн чуулгын гишүүд аль ч улс төрийн намаас сонгогдсон ерөнхийлөгчидтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд Сүм АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Тэргүүн Зөвлөлийн удирдамжийн дагуу төлөөлөгчдөө илгээдэг уламжлалтай.
“Энэ улсын төлөө аливаа хэлбэрээр үйлчилж буй энэхүү засаг захиргаа болон бүх хүмүүст энэ агуу үйл хэрэгт нь хүч чадал, мэргэн ухааныг хүсэж байна. “Энэ чухал цаг үед бидний хамгийн сайн сайхан ерөөл, тэнгэрлэг залбирал манай бүх орон нутгийн, үндэсний, дэлхийн удирдагчдад хүрэх болтугай” хэмээн ахлагч Гонг хэлэв.
Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.