Мэдээ мэдээлэл

Дэлхийн шашны өдөр: "Хувь хүн ба нийгмийн хөгжлийн харилцан хамаарал" сэдвийн дор зохион байгуулагдлаа

Шашны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, төр, нийгмийн зүтгэлтнүүд Дэлхийн шашны өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Шашны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, төр, нийгмийн зүтгэлтнүүд Дэлхийн шашны өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн Шашны өдөр 1 дүгээр сарын 19-нд "Хувь хүн ба нийгмийн хөгжлийн харилцан хамаарал" сэдвийн дор зохион байгуулагдаж, олон талт хэлэлцүүлэг, танилцуулга, илтгэлүүд өрнөлөө.

Interfaith group at the World Religion Day event© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Энэхүү арга хэмжээг Бахайн нийгэмлэгийн санаачилгаар зохион байгуулсан бөгөөд шашны олон урсгалын төлөөлөл болон төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Оролцогчид шашны ёс заншил, шашны байгууллагуудын нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөө, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал бодлоо хуваалцав.

Зочдын дунд Буддын шашин, Бөөгийн шүтлэг, Христийн шашин, Исламын шашин, Хиндү, Иудей, Шинто шашны төлөөлөгчид байлаа. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг төлөөлөн Номлолын ерөнхийлөгч Намгүр, эхнэр Маяуми болон хуульч Д.Одсэржмаа нар оролцлоо. Мөн төрийн байгууллагуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн, МУИС-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Түүнчлэн АНУ-ын Элчин сайдын яам, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд, Зүүнхүрээ коллеж зэрэг бусад байгууллагын төлөөлөгчид оролцож, энэхүү чухал сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийллээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.