Мэдээ мэдээлэл

Ариун сүмийн хувийн хишиг хүртэх ёслолд гарсан өөрчлөлтийн талаар Тэргүүн Зөвлөлөөс гаргасан захиас

© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
  

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл ариун сүмийн хувийн хишиг хүртэх ёслолд гарсан өөрчлөлтийн талаарх дараах захиасыг 2020 оны 7-р сарын 20-ны өдрийн даваа гарагт гаргажээ. Үүнд:

Ариун сүмийн ариун нандин сургаал, амлалт, ёслолууд эрт үеэс эхтэй бөгөөд Бурханы хүүхдүүд цаашдын гэрээнүүдийг байгуулж, Аврагч Есүс Христийн үүрэг, Түүний төлөвлөгөөний талаар илүү ихийг сурах үед эдгээр нь тэднийг Бурхан руу чиглүүлдэг билээ.

Илчлэлтээр дамжуулан ариун сүмийн зааврын дэг журамд саяхныг хүртэл гишүүдийг ариун сүмд сурч мэдсэн зүйлсээ илүү сайн ойлгож, үүнийхээ дагуу амьдрахад нь туслахын тулд олон удаа өөрчлөлт хийж байсан.

Бид ариун сүмд ороод, ариун нандин гэрээ буюу амлалтуудыг Бурхантай хийдэг. Ихэнх хүмүүст шашны гэрээнүүдийг байгуулахад дагалддаг бэлгэдлийн үйлдлүүд (залбирал, баптисм хүртэх үед усанд умбуулах эсвэл гэрлэх ёслолын үед гар гараасаа барих гэх мэт) нь танил байдаг.Үүнтэй адилаар бэлгэдлийн үйлдлүүд нь ариун сүмд гэрээ байгуулахад мөн адил хийгддэг.

Бүх зүйлд санаа тавьж, ариун сүмийн суралцах туршлагыг өргөжүүлэхийг хүсэж байгаагийн зэрэгцээ сүүлд гарсан өөрчлөлтүүдээр ариун сүмийн хишиг хүртээх ёслол хийх эрх олгогдсон. Ариун сүмийн ёслолууд нь ариун нандин байх учиртай тул бид гишүүд, найзууд та бүхнээс эдгээр өөрчлөлтийн талаар таамаглал дэвшүүлэх эсвэл олон нийтийн газар энэ талаар яриа өрнүүлэхгүй байхыг хүсэж байна. Харин бид Сүмийн гишүүдийг ариун сүмийн ажилд залбиран, талархалтай оролцож болох тэр өдрийг үргэлжлүүлэн хүсэн хүлээнэ үү хэмээн урьж байна.

Ариун сүмийг дэс дараатай нээх зарлалыг 2020 оны 5-р сарын 11-ний өдрөөс эхлэн долоо хоног болгон явуулж байна.

Ихэнх ариун сүм нээгдэх I үе шатандаа байна.

7-р сарын 27-ны өдрөөс эхлэн 12 ариун сүм нээгдэх II үе шат руугаа шилжинэ. Ариун сүмүүдийн бүрэн жагсаалт болон тэдгээрийн одоогийн нөхцөл байдлыг харах.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.