Мэдээ мэдээлэл

Өсвөр үеийнхний дуу хөгжмийн их наадам

Өсвөр үеийнхнийг 2020 оны 7-р сарын 29-нд виртуаль хэлбэрээр явагдах Өсвөр үеийнхний дуу хөгжмийн их наадамд оролцохыг уриалж байна.

Өсвөр үеийнхний дуу хөгжмийн их наадам нь “Их Эзэний дуу хоолойг сонс” сэдвээр явагдах бөгөөд Түүнийг сонсох юм бол бид “энэ амьдралдаа амжилт, аз жаргал, баяр баясгаланг” (“Түүнийг сонс,” 2020 оны Ерөнхий чуулган) олж авах болно хэмээсэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны урилга, амлалт дээр үндэслэсэн болно. Өсвөр үеийнхэн Түүнийг сонсохыг эрэлхийлснээр 2020 оны Өсвөр үеийнхний уриа болох “Явж мөн хий[хэд]” (1 Нифай 3:7-г үзнэ үү) илүү сайн бэлтгэгдсэн байна.

Урьдчилан бичлэг хийн, шууд дамжуулах 40 минутын тоглолтод өсвөр үеийнхэн, Сүмийн удирдагчдын хувийн, хүчирхэг гэрчлэл болон янз бүрийн хэл дээрх урам зориг өгөх дуу хөгжим мөн дэлхийн даяарх өсвөр үеийнхний гэрэл зураг, видео бичлэг, үзүүлбэрүүд багтана.

Өсвөр үеийнхнийг хожмын үеийн гэгээнтэн болон өөр шашин шүтлэгтэй найз нөхдөө урихад урамшуулж байна.

Шууд дамжуулах тоглолтыг хэрхэн үзэх вэ?

© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
     

Шууд дамжуулах тоглолтыг 7-р сарын 29-ний лхагва гарагт АНУ-ын орон нутгийн уртасгасан цагаар 18:00-оос, YouTube.com/StrivetoBe холбоосоор орж үзнэ үү. Үүнийг мөн Сүмийн Live Broadcasts эсвэл Facebook Live хуудсаар орж үзэх боломжтой.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.