Мэдээ мэдээлэл

Ахлагч Гонг хиймэл оюун ухааныг аюулгүй, ёс зүйтэй, найдвартай хөгжүүлэхэд туслахыг шашны нийгэмлэгүүдэд уриалав. 

Христийн төлөөлөгч дэлхийн шашны удирдагчдад хиймэл оюун ухаантай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тусалж болох гурван арга замыг санал болгов.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөөлөгч, ахлагч Гэррит В.Гонг 2025 оны 7-р сарын 29-ний мягмар гарагт Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод болсон Шашны байгууллагууд энхтайвны төлөө дэлхийн зөвлөлийн хуралд оролцож байхдаа шашны удирдагчдад хандан “Хиймэл оюун ухааны (ХОУ) эрин үеийн итгэл, ёс суртахуун, хүний нэр төр” сэдвээр үг хэлсэн юм.

Ахлагч Гонг Бид технологийн болон ёс суртахууны хувьд өмнө нь судалж байгаагүй шинэ талбарт хөл тавьж байгаа яг энэ цаг үед гуйвшгүй итгэл дээр суурилсан ёс суртахууны зарчим, ёс зүйн үнэт зүйлсийг бүхий л талбарт гэрлийн хурдаар дэлгэрч буй ХОУ-тай зохицуулах нь юу юунаас илүү хэрэгтэй байна хэмээн хэлэв.

Төлөөлөгч маань ХОУ-тай холбоотой гурван санааг хуваалцсан бөгөөд санаагаа хуваалцахдаа шашны удирдагчдыг ажил хэрэг болгохыг уриалсан юм.

Нэгдүгээрт. Нийгэмд ХОУ бол Бурхан биш бөгөөд байх ч боломжгүй гэдгийг ойлгоход нь туслах.

ХОУ-ы сургалт, өгөгдлийн эх сурвалж нь хязгаарлагдмал, хүчин мөхөс хүмүүний бүтээл бөгөөд Бурхан л сүнслэгээр өдөөгдсөн бурханлаг үнэнийг өгч чадна хэмээн ахлагч Гонг хэлэв.

Ахлагч Гонг “ХОУ-ыг бурхан мэт үзэхийг эрэлхийлж буй хүмүүс өөрийн мэдэлгүй орчин цагийн Бабел цамхгийг бүтээж байж болох юм. Мөрөөдлийн нийгмийг бүтээх эсвэл тэнгэрт хүрэх гэсэн хүмүүний оролдлого үргэлж бүтэлгүйтсээр ирсэн” гээд цааш нь Бурханы хүүхдүүдийн хувьд аливаа платформ, технологи жинхэнэ бурханлаг харилцаа холбоог орлох боломжгүй” хэмээн мэдэгдэв.

Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэнчлэн: “Илчлэл хүлээн авах эрх нь Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг билээ.

Хоёрдугаарт. ХОУ-ыг сайн сайхны төлөө ашиглах хэрэгсэл талаас нь ухамсартайгаар сонгож, уг зорилгоор ашиглах

Ахлагч Гонг Бидний шашин шүтлэг, ёс суртахууны өв уламжлалын өгч чадах хамгийн сайхан зүйлс ... хамгийн хүнлэг, хүмүүнлэг зорилго, үнэт зүйлд маань хэрэгтэй. Шашны удирдагчдын хувьд бид зорилго тавин хүмүүний хөгжил дэвшил, нийтийн хөгжил цэцэглэлт зэрэг нийтийн сайн сайхныг урамшуулан дэмжих алсын харааг дэлхий дахинд тодорхойлон хэлж, боловсруулан гаргаж болно.

Шашны удирдагчдын хувьд бид хүмүүстээ өнөө үед явагдаж буй ХОУ-ы өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн байж, үүнд дасан зохицож, үүнийг үр өгөөжтэйгээр ашиглахад тусалж чадна. Бид ХОУ-аас эмээдэггүй мөн үүнийг бүх зүйлийн шийдэл гэдэгт итгэдэггүй. Бид дагалдагчид болон цугларагсдадаа ХОУ-ыг зүй зохистой ашигласан тохиолдолд өдөр тутмын амьдралыг олон талаар адислах хэрэгсэл юм гэдгийг олж харахад нь тусалж чадна” гэв.

Гуравдугаарт. ХОУ-ыг ёс зүйн өндөр түвшинд, аюулгүй, найдвартай талаас нь хэрэглэх арга замыг баримлах

Ахлагч Гонг технологи эсвэл ХОУ-ыг хөгжүүлэгч цөөнх хэсэг ХОУ-ы ёс зүйн хэм хэмжээг дангаар тодорхойлох ёсгүй гэсэн юм.

Тэрээр Бурхангүй үзэл газар авсан дэлхий ертөнцөд ч гэсэн газар газрын шашны итгэгчид төдийгүй иргэд ХОУ аюулгүй, найдвартай байхад хувь нэмрээ оруулахыг шашны болон ёс суртахууны удирдагчдаас хүсэж байнагэв.

Төлөөлөгч маань шашны төлөөллийг бүхий л салбар, судалгааны хүрээлэн, иргэний болон төрийн байгууллагын болон олон үзэл баримтлал бүхий шашны бүлгүүдийн удирдагч, иргэдтэй хамт “ХОУ-ы хөгжүүлэлтийг үл өөрчлөгдөх зарчмууд болон ёс зүйн үнэт зүйлстэй уялдуулан холбохажил дээр хамтран ажиллахыг уриалав.

Screenshot-2025-08-19-140337.png
Screenshot-2025-08-19-140337.png
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөөлөгч, ахлагч Гэррит В.Гонг 2025 оны 7-р сарын 29-ний мягмар гарагт Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод болсон “Шашны байгууллагууд энхтайвны төлөө” дэлхийн зөвлөлийн хурал дээр бусад оролцогчтой хамт зургаа авхуулав. 2025 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Шашны нийгэмлэгүүдийн ХОУ-д өгч буй үнэлгээ

Ахлагч Гонг хүмүүс ХОУ-ы аюулгүй, хариуцлагатай байлгах тал дээр ажиллаж буй бүхэнтэй хамтран ажиллахад Шашны нийгэмлэгүүдийн ХОУ-д өгч буй үнэлгээ нь хэрхэн ХОУ-ы хяналт, тэнцлийн тогтолцоог илүү сайжруулахад туслах боломжтой болгохыг тайлбарлав. Энэ үнэлгээ нь нэгдүгээрт, ХОУ систем нь итгэгчдийг болон шашны итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандаж, зөв зүйтэй тусгасан байхад анхаарч туслах, хоёрдугаарт, ХОУ-ы програмуудад ёс зүй, ёс суртахуунтай байх зорилго, зарчим, гүйцэтгэлийн хувьд тасралтгүй сайжрахад туслах шашинд суурилсан багц сургалтыг өгөх гэсэн хоёр үндсэн зорилготой.

Ахлагч Гонг: Христийн шашны уламжлалаар Есүс Христ Зам, үнэн, амь бол Би байгаа юм гэж тунхагласан. Ирэх өдрүүдэд, хиймэл оюун ухааны энэ эрин үед итгэл, ёс суртахуун, хүний нэр төрийг эрхэмлэсэн сайн сайхан амьдралыг цогцлооход бидэнд туслах арга зам, үнэнийг тодорхойлоход бүхий л чадлаа дайчлан хамтран ажиллацгаая" гэв.

Түүхэн газруудад очив

Истанбул хотод байхдаа ахлагч Гонг Исламын хуулийн мэргэжилтэн, профессор Сами Аёобын хамт ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Хагиа Софиа (мөн Аяасофиа гэгддэг) сүмд зочилсон юм.

Мөн төлөөлөгч түүхэн Сүлэйманиэ сүмийн цогцолборын нэг хэсэг болох Ибн Халдуны Их Сургуульд профессор Рижэп Шэнтүрктэй цагийг хамт өнгөрөөв.

Хиймэл оюун ухааныг ашиглахад зориулсан Есүс Христийн Сүмийн зарчмууд

2024 оны 3-р сард ахлагч Гонг Есүс Христийн Сүмийн дэлхий даяарх ажилтнуудад зориулан ХОУ-ыг ашиглахдаа баримталбал зохих зарчмуудыг танилцуулсан.

Тэдгээр зарчимд сүнслэг холбоо, ил тод байдал, хувийн орон зай, аюулгүй байдал, үүрэг хариуцлагын зэрэг багтсан.

Мөн тэрээр ХОУ ашиглан бүтээсэн хуурамч контентуудыг ялган танихад туслах Ариун Сүнс, мэргэн ухаан, жинхэнэ эх сурвалжуудад найдахыг ажилтнуудад сануулсан юм.

Танилцуулгынхаа үеэр ахлагч Гонг "Бид үүсгэгч ХОУ-ыг харах өнцөг, ашиглах төлөвлөгөө, хэрэгжүүлэлтэд боломж, сорилтод бодитой нийцэхүйц, өөрөөр хэлбэл хэт өөдрөгөөр харалгүйгээр эсвэл асуудлыг хэт дөвийлөлгүйгээр тэнцвэртэй байлгах боломжтой" гэж хэлсэн.

Есүс Христийн Сүм нь гэр бүлийн түүх, хэлний орчуулга, кино гэх мэт ажлуудад мөн ChurchofJesusChrist.org зэрэг албан ёсны, баталгаатай, зөвшөөрөгдсөн Сүмийн эх сурвалжаас сүүлийн үеийн, үнэн зөв мэдээллийг олж авахад нь хожмын үеийн гэгээнтнүүдэд туслах ХОУ-ыг ашиглах, боломжтой гэж үздэг.