Мэдээ мэдээлэл

Ахлагч Рэнланд, түүний эхнэр Рэнланд эгч хоёрын талаарх шинэ мэдээлэл

Covid-Renlunds.jpg
Зургийн тайлбар: Сүмийн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд ба түүний эхнэр Рут Либбэрт Рэнланд. © 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
  

2020 оны 12-р сарын 10-ны өдрийн мэдээ 

2020 оны 12-р сарын 10-ны өдөр Сүмийн хэвлэлийн төлөөлөгч Эрик Хокинс дараах мэдэгдлийг хийв.  

Ахлагч Рэнланд, түүний эхнэр Рэнланд эгч хоёр өөрсдөд нь олон хүн санаа зовниж, хайраа илэрхийлсэнд талархаж байна. Тэдний бие сайн байгаа ба тусгаарлалтын хугацаагаа дуусгасны дараа хэвийн үйл ажиллагаануудад алсын зайнаас оролцоно. Сүмийн бусад удирдагчийн шинжилгээний хариу сөрөг гарсан болно.  

2020 оны 12-р сарын 5-ны өдрийн мэдээ  

2020 оны 12-р сарын 5-ны өдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хэвлэлийн төлөөлөгч Эрик Хокинс дараах мэдэгдлийг хийв. 

Ахлагч Дэйл Г.Рэнланд, түүний эхнэр Рут Л.Рэнланд хоёр нийтээр дагаж мөрдөх эрүүл мэндийн зөвлөмжийг анхааралтай мөрдөж байсан ч тэдний КОВИД-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан. Тэдний эрүүл мэндийн байдлыг анхааралтай хянаж байгаа ба талархууштай нь одоогоор ахлагч Рэнландад хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч, харин Рэнланд эгчид ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Халдварын болзошгүй нөхцөл байдлын улмаас Сүмийн бусад удирдагчид шинжилгээ хийсэн ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа болно. Ойрын хавьтлуудыг тогтоох, Сүмийн удирдагчдыг болон олон нийтийг энэхүү вирусээс хамгаалахын тулд эрүүл мэндийн байгууллагын удирдамжийг үргэлжлүүлэн дагах зэргээр зохих ёсны бүх эрүүл мэндийн дүрэм журмыг Сүмийн зүгээс дагаж мөрдөж байна. Бид бүх хүнийг энэхүү цар тахлын үеэр амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих зэргээр өөрсдийгөө болон бусдыг хамгаалах арга хэмжээг авахад уриалсаар байна. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.